Top StoriesУлс төрийн халуун сэдэв

Тойргуудыг суллаж, шинэ дэвшигч сойх Л.Оюун-Эрдэнийн план

"Анзаарч байна уу" гэж эхэлж байгаад зарим юмсыг тайлбарлах сайхан байдаг. Энэ удаа МАН дотооддоо тойргийн сэлгээг тэс өөрөөр хийхээр зэхэж, нийгмийн шинжтэй акци, нөлөөллийн ажлуудаараа зарим хүмүүсээ хөвөөндөө гарган шидэж, шинээр бэлдэгсдийн тоогоо нэмж буй процессыг бичье.

Нөлөөллийг хэрхэн хийв. Ямар учиртай байв

Нэг. Херо Баатар МАН-ын удирдлагын залуусын шууд оролцоотойгоор "Тамгагүй төр" жүжгийг маш их зардал гарган бүтээж, төрт улсынхаа бүрэн бүтэн байдлын төлөө төрсөн хүү, янагшин дассан амрагаа алж буй "эх оронч" агуулгын золиос талыг харуулав.

Хоёр. Наадмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Зургаан залуу заан" нэвтрүүлэгт хөтлөгч маягаар сууж, монгол бөхийн үе солигдсон процесс, тэдний хоорондын харилцаа, дэг жаяг хэрхэн явж ирснийг нэг бүхэллэг яриагаар нарийн тооцож харуулав.

Гурав. Цагаан сараар 24 насандаа Улсын арслан цол хүртсэн Б.Орхонбаярыг баяр наадмаар тасралтгүй 10 түрүүлж, "цагийг эзэлсэн" тодотгол авагч Б.Бат-Эрдэнэ аваргатай зэрэгцүүлж суулгаад, дахин нэвтрүүлэг хийв.

Ерөнхий сайд болохдоо "Тийм ээ, би 1981 оных" хэмээж өөрийгөө тодотгож байсан Л.Оюун-Эрдэнэ яагаад дээрх агуулгуудад гүн ач холбогдол өгөн бэлтгэж, нийгэмд цацав. Энэ асуултын хариулт логик нь, ерөөсөө л намын ах нарын тогтсон системдээ, тэднийг сонгож ирсэн ард түмэнд зориулж "Үе солигдох хэрэгтэй байна. Өөрчлөлт ингэж ирнэ" гэх мессеж өгөхийг зорьсон мэт харагддаг.

Хөгжлийн банк, нүүрсний хэргээр зарим тойргуудад шинэ цонх үүсгэлээ

Дээрх мессежүүдтэй яг зэрэгцээд, Хөгжлийн банкны акцийг өнгөрөгч оны эхнээс эхлүүлж, зээл авсан намын улстөрчдөдөө "Улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй. Гишүүнчлэлээс түдгэлзүүлнэ" гэж ам шүд алдсан билээ. Энэ нь бодит байдал дээр баахан бүтэлгүй өрнөл болсон. Гэсэн хэдий ч Хөгжлийн банкнаас зээл авсан улс төрчийг ер нь сонгуульд дэмжихгүй байх массив уур амьсгалыг тэд хангалттай үүсгэж чадсаан.

Хөгжлийн банкны акци жаахан намжингуут "нүүрсний хулгай" гэх операциа эхлүүлж, намынх нь хэд хэдэн УИХ-ын гишүүн яллагдагчаар татагдав. Үүн дээр мэдээж Хөгжлийн банкны муу нэртнүүд нэмэгдэнэ. Дээрх зурганд яг одоогийн байдлаар нүүрс ба Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагдсан гишүүдийг харуулав.

Өнгөц харахад, хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүд нийгэмд ил болоод яваа процесс. Гэхдээ яг анзаарвал, МАН-ын залуу удирдлагын баг,

  • Говь-Алтай аймгаас Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан,
  • Архангай аймгаас Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат,
  • Булган аймгаас У.Анандбазарыг,
  • Өмнөговь аймгаас Н.Наранбаатар, Х.Мандахбаяр,
  • Нийслэлээс Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын УИХ-д нэр дэвших мандатыг суга татаж авах өрнөл харагдана.

Үүн дээр нэмэгдээд, нам дотроо хөл, хор ихтэй зөөлөн хүчний бодлоготон С.Батболдыг эвтэйхэн байхгүй л мандат өгөхгүй байх дүр зураг нэвт үнэртэж буй. Түүнийг дагаад Д.Цогтбаатар, Ц.Мөнх-Оргил, Л.Энх-Амгалан нарын мандат ч яригдах нигуртай.

Энэ бүхнийг харахад, Л.Оюун-Эрдэнэ үе солигдох процесст дамнуулаад 3-5 аймгийн тойргийг хууччуулаас хуу хамж, яг өөрийн таалсан, нийцэлтэй үе тэнгийн хүмүүстээ өгч. Түүгээрээ намдаа үе солих процесс өрнүүлэх гэж буй логик харагддаг.

Тэр Ховдод хотоос өөрийн сайн найз, жинхэнэ ажлын зүтгүүр болж байсан Э.Болормааг /1992/ аваачиж, Н.Батнайрамдалыг /1987/ намын аппарат руу оруулж, төрийн ажлыг нь өгүүлэв. ХХААХҮ-ийн сайдаар 1990 онд төрсөн М.Ганхүлэгийг томилсон. Цахим хөгжлийн чиглэлд Б.Болор-Эрдэнийг /1992/ удтал хамгааллаа.

УИХ-ын 2024 оны сонгуульд намаасаа мандат горилогч залууст Хөгжлийн банк, нүүрсний акци шинэ боломж, хүлээлтийг ингэж өглөө. Дээрх цоохорлосон тойргуудаа харин сонгуулийн зардлаар зарчхалгүй шиг хэдэн сайн залуус дэвшүүлж чадах эсэх нь одоо Л.Оюун-Эрдэнээс өөрөөс нь хамаарах билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-15 08:31

Эргүү данх �######�аарай

Зочин
Зочин
2023-03-15 09:24

Та нар бие даахад харин гараад ирэх магадл�##� хулгайчидтай цуг орсноос хавьгүй илүү шүү

Сүхээ
Сүхээ
2023-03-15 09:30

Яг үнэндээ энэ ЕСайддаа итгэл өгч маш их дэмжсэн цаг хугацаа өнгөрөх тус�##� итгэл �##�дарч оюуны бяд муутай зүгээр поп улс төрч гэдгийг нь таньсан. Одоо сулласан тойргууддаа өөрийн утсан хүүхэлдэй нараа дэвшүүлнэ бат�##�гаатай хэлье. Батнайрамд�##�, Ариунзаяа гээд л үргэлжилнэ дээ.

Найз нь
Найз нь
2023-03-15 09:58

Говь Алтайд Амарбаясг�##�ан Ариунзаяа 2 дэвшүүлэх гээд Раднаасэдийгээ мөнч олон удаа юм юманд хамаатуулах гээд барсангүй дээ Угийн чадвартай түшигтэй бодь сэтгэлгээтэй хүнлэг гишүүнээ ингэж л хандаж байгаа хүн ямар хүн гэдгийг харуулах байна даа. Юм ээлжтэй шүү

Зочин
Зочин
2023-03-15 10:41

Өмнөговь суларч байгаа нь сайн хэрэг шүү

Зочин
Зочин
2023-03-15 11:31

Урьдын нөгөө хүчиддэг , иддэг уудаг нөхдууд бх юм

Зочин
Зочин
2023-03-15 13:05

ХУД дүүрэгт дэд сайд Эрхэмбаатар

Их мянган засагт ханы хөх хар
Их мянган засагт ханы хөх хар
2023-03-15 13:29

зөв

Зочин
Зочин
2023-03-15 13:41

Зөв хууль батлуулах гэж л бид сонгууль явуулдаг. Гэтэл ромео жулетагийн хууль ч гэнэ үү 14 настай хүүхдүүдийг бэлгийн харилцаанд орохыг зөвшөөрсөн хууль бат�##�сан бдаг гэнэ үү?! Тэрэндээ тулв�##� цэцэрлэгийн хүүхдүүд ч ханхүү гүнжийн үлгэр сонсч, биендээ сайн болж том болоод сууна гэж ярьдаг биздээ. тэгэхээр нь өрөвдөөд суулгачих хууль бат�##�чихгүй юу нэртэйгээр нь. Нэг том агаа сайн хандсаар байгаад насанд хүрээгүй учир мэдэхгүй хүүхдийн толгой эргүүлээд бэлгийн харилцаанд уруу татсан байхад толгойг нь илээд өнгөрөөх юм уу?
Тэрэндээ тулв�##� эцэг эх нь хууль зөрчөөд ч арга хэмжээ авах байх. Насанд хүрээгүй хүүхдийг тийм юм яриад ирвэл нь загинаад хөөх байт�##� харин ч олзолж уруу татаж бэ.харилц.д оруулж замыг нь �##�дуулж амьдр�##�ыг нь сүйтгэсэн бв�##� тэр этгээдийг барьж аваад нүүрийг нь хүний нүүр харахааргүй болгож, өнөөхийг нь махны машинаар машиндаж шийтгэлийг нь өгөх эцэг эхчүүд олон л бий байх. Олонд зарлаад явахгүй нь тодорхой болохоор тийм нууцууд олны дунд бга л бх. Энэ хуулиа өөрчилж хүүхдийн сэтгэхүйн боловсролыг дэмжих хууль л харин батлуулах хэрэгтэй.

намчин
намчин
2023-03-15 22:28
Reply to  Зочин

ямар хуулийн яриад байгааг ойлгосонгүй ийм бичдэг өөрөөр чадахгүй бол бичихээ больчих г�##�зуу хүний өдрийн тэмдэглэл

Зочин
Зочин
2023-03-15 13:46
Reply to  Зочин

Хууль батлуулагчидын хийгээгүй ажлаас болж эцэг эх нь жинхэнэ байх ёстой хуулийг сахиулангаа хууль зөрчигч болж хувирдаг ийм буруу хуультай байж болохгүй л байх. Та нар өөрсдийн хүүхэд дээрээ жишин бодож хууль батлуулах хэрэгтэйшд. Над ямар хамаатай юм гэсэн шиг эрсдлээ тооцохгүй

Зочин
Зочин
2023-03-15 14:57
Reply to  Зочин

Хүүхдүүд нас биед хүрч ухаан суун өөрийн амьдр�##�аа аваад явдаг болох хүртлээ эрүүл саруул аюулгүй өсч хүмүүжин, цаашид ч сайн сайхан амьдрах орчинг л бүрдүүлэх.

Зочин
Зочин
2023-03-15 16:21

Оюун-Эрдэнийн тойрон хүрээлэгч хэдэн хүүхэн шууханхан нь жулаа жул

иргэн
иргэн
2023-03-15 17:09

OДоо �##�тан дээл өмсөн ч ёстой больёо !!!!!!! бүр ядуурч гүйцсэн хуцна аааааааа

Зочин
Зочин
2023-03-15 18:55

Ерөнхий сайдын араас хутга шаах хүнүүс бол Офшорчин Сү Батболд Ханаж цаддаггүй Чойжилсүрэн Мэргэшсэн хулгайч Ч Хүрэлбаатар байгаа юм

намчин
намчин
2023-03-15 22:35
Reply to  Зочин

яг зөв тодорхойлолт чойжилсүрэн мултарлаа л бол шоронд шомбойно бат�##�гаатай. сү.батболд ч гэсэн эвгүйтэж мэднэ.иймд эд нар оюунэрдэнийг унагах эсвэл шантаажлах бүр болохгүй бол зоригийн араас ч явуулж чадах хүйтэн сэтгэлийн хүмүүс.оюунэрдэнэ 21 сайддаа найдаад байгаа гэхдээ АН-н гишүүд гэж африкийн гиена шиг амьтад байгаа тооцоог зөвл хийх хэрэгтэй

Зочин
Зочин
2023-03-16 04:25

24 ond MAN ulemj suudal aldana

Зочин
Зочин
2023-03-16 09:49

Сэлэнгэ аймгийг Зүүнхараагийн бүлэглэлээс с�##�гах хэрэгтэы

Зочин
Зочин
2023-03-16 12:33

Нэгмөсөн бүгдийг нь сольчихгүй юу дээ.

Зочин
Зочин
2023-03-16 15:38

Төр болж тоглож улс орныг мөхөөлөө

Холбоотой мэдээ

Back to top button