Хагас жилд хоёр сайд сольж буй ХНХЯ-ыг хэн удирдах вэ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам сүүлийн хагас жилд гурав дахь сайдынхаа нүүрийг үзэхээр, хөшигний ард нэр яригдаж байна.
Өнгөрөгч оны наймдугаар сард Д.Сарангэрэл тус салбарын сайдаар ажиллаж эхэлсэн ч ердөө сар гаруй хугацаанд ажиллаад, огцорсон.
Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ХНХ-ын сайдаар ажилласан ч нүүрсний хэргээс үүдэн, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, ЗГ-ын тэргүүн захирамжаа гаргаад байна.
Ингэснээр ХНХ-ын сайдаар ажиллах эрхмийг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд дундаас нэрлэх шаардлага Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тулгараад байна. Тэрбээр өнгөрсөн удаад танхимын сайд нараа парламентаас сонгохдоо УИХ-д дараалан сонгогдож, байнгын хороо ахалсан туршлагыг нь голчлон харсан байдаг.
Эдүгээ Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газарт УИХ-ын 17 гишүүн ажиллаж буй. Тэдний ихэнх өнгөрөгч намар Засгийн газарт орж ажилласан бөгөөд сайдад горилогчдыг байнгын хорооны даргаар ажиллуулах зохицуулалт хийж, бүлгийн гишүүдээ "аргадсан" юм. Ийм байдлаар эдүгээ эрх баригч намын бүлгийн гурван гишүүн тутмын нэг нь ямар нэгэн зүйл дарга болчихоод байгаа билээ.
Тэгвэл энэ удаа МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс Т.Аюурсайханы оронд Б.Саранчимэгийг нэрлэх магадлалтай гэгдэж буй.
Мөн УИХ-д хоёр удаа сонгогдож, байнгын хороо ахалж буй намын дэмжлэг авч сайдын албан тушаалд очоогүй үлдсэн М.Оюунчимэг, Г.Мөнхцэцэг нарын нэр яригдаж байна. Эдгээртэй зэрэгцээд МАХН-ын дарга асан Н.Энхбаяр өөрийн хүн болох М.Тулгыг сайдад зүтгүүлж байгаа юм.
МАН-ын дүрэм ёсоор Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Удирдах зөвлөлийн хуралдаанд оруулж дэмжүүлсний дараа намын бүлгээр дамжуулан, УИХ-аар хэлэлцүүлэх процесс үргэлжлэх билээ.
Г.ИТГЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энхбаяр өгөр өвгөн ######аарай
Ийм б##ай авгайчуулыг сонгохоо л больчих л доо
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг энэ с##барын НББХ даргаар 2 удаа сонгогдон ажиллаж байсан туршлагатай. Ийм мэргэшсэн хүнээ тавиб## тухайн с##барын ажил үйлс өндөр байна шүү дээ.
Хошного
Ариунзаяа сайд сайн ажиллаж байсан
Төвөг зүгээр тэр Энхбаяр өвгөнд өгчихөөч.
Тулга болох байлгүй дээ,,,,, Жирвайсан жартайсан газрын наймаачин Наранхүү миеэгийн үлдэгдлүүд улс эх орныг тонон дээрэмдэгсдийн хавчуурганд авилг##ын тохироогоор орж ирсэн бузар САРАНЧИМгийг их хурлаас хөөхөд ч багадна шүү. За ###### оюунчимэг Сү батболдын фракц гээд гарах ч гүй байх
ЭЭ БОЛИОЧЭЭ ТОГЛООД БАЙГАА ЮМ УУ? ЭНЭ ГОНГИНУУР ОЮУНЧИМЭГ АРАЙ ХЭТЭРХИЙ ХОЛ ЯВЧЛАА ХӨЛ АЛДААД ЖИВЭХ ВИЙ ЭНЭ ХҮМҮҮСЭЭС САЙД ХИЙХ ХҮН ҮНЭХЭЭР АЛГА БАЙНАА ОЮУНЭРДЭНЭЭ ЧИ ОДОО ТЭНЭГ ЮМ УУ? ХААШАА ЮМ ИРГЭДЭЭСЭЭ АСУУГААЧЭЭ НААДУУЛААСАА НЭГИЙГ НЬ Л САЙДААР ТАВИХ АВААС ЧИ ӨӨРИЙХӨӨ ТӨГСГӨЛД ГАРЫН ҮСГЭЭ ЗУРЧИХЛАА ГЭСЭН ҮГ ЯАНАА ЯАНА ЭНЭ МОНГОЛЫН УЛС ТӨР ҮНЭХЭЭР АЙМШИГ БОЛЧЛОО ЯАСАН Ч АЗГҮЙ ХҮМҮҮС ЮМ БИД
за энэ зурган дээр байгаа нөхдүүд л биш шүү харахад ямарч чадваргүй гарууд байна ш дээ мэргэжлийн хүн хэрэгтэй байгаа шүү