Нийгмийн
Окиноүми зодог тайллаа

Окиноүми өчигдөр зодог тайлж байгаагаа албан ёсоор зарлалаа. Тэрээр цаашид Японы сүмогийн холбоонд үлдэж, кимигахамагийн лицензийн дагуу Хаккакү дэвжээний туслах дасгалжуулагчаар ажиллахаар болжээ. Окиноүми нь 2005 оны нэгдүгээр сард мэргэжлийн сүмод анх барилдаж эхэлсэн юм.
Макүүчид сүүлийн 10 гаруй жил доод зиндаа руу уналгүй хамгийн тогтвортой барилдаж 75 тэмцээнд оролцохдоо 517 ялалт байгуулсан түүхтэй. Мөн таван удаа тусгай шагнал хүртсэн бөгөөд "Алтан од"-ыг дөрвөн удаа авчээ. Ташрамд дурьдахад түүнийг хамгийн царайлаг сүмочдын нэг гэж сумо сонирхогчид үздэг байна.
С.Сувдансондор
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.