Top StoriesУлс төрийн халуун сэдэв

“Богдхан” төмөр замаас “Голомт”-ын Д.Баясгаланг гаргаснаар $26 саяын нүүрсэнд тооцоо нийлэх ажил үлджээ

“Богдхан” төмөр замын төслийн гүйцэтгэгчээс “Бодь интернэйшнл” ХХК-ийг албан ёсоор хасжээ. Харин ерөнхий гүйцэтгэлийн ажлыг “Улаанбаатар төмөр зам” ХНН-д даатгасан байна.

2022 оны арванхоёрдугаар сард Засгийн газар хуралдаж, “Богдхан” төмөр замын төслийг УБТЗ ХНН-д шилжүүлэх асуудлыг холбогдох албаныханд даалгасан юм. Үүний өмнө, “Бодь интернэйшнл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан хэвлэлийн бага хурал хийхдээ “Энэ төслөөс гарахад асуудалгүй. Тооцоо нийлээд, манайх больж болно. Нүүрстэй зууралдмааргүй байна” хэмээсэн байдаг.

Гашуунсухайтын төмөр замыг оффтейк гэрээгээр барьж дуусгасан “Голомт”-ын Д.Баясгалан “Богдхан” төмөр замыг өнгөрөгч оны хоёрдугаар хагасаас эхлүүлсэн ч эцсийг нь үзэлгүй явах сонирхолтой буйгаа тийн илэрхийлсэн юм.

"Бодь интернэйшнл" зөвхөн туннель, скадан гүүр барих байв: Өртөг $734.6 сая

Засгийн газар “Богдхан” төмөр замын төслийн тусгай зөвшөөрлийг 2021 онд “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгосон байдаг. Харин санхүүжүүлэх үүргийг мөн оны 206 дугаар тогтоолоор “Эрдэнэс тавантолгой” ХК-д өгчээ.

Төслийн гүйцэтгэгчдийн нэгээр “Бодь интернэйшнл” хэрхэн шалгарсан нь нууц хэвээр. Мөн Гашуунсухайтын төмөр замын адилаар, төлбөрөө нүүрсээр авах буюу оффтейк нөхцөлтэй гэрээ байгуулан, хамтран ажиллахаар тогтсон нь анхаарал татдаг. Түүнчлэн, энэ хэсгийг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр улсын нууцад авсан байв.

Оны өмнө “Нүүрсний хулгай”-н гэх хэрэг хэлэлцүүлгийн сэдэв болсны дараа Засгийн газраас ЭТТ ХК-д холбогдох оффтейк нөхцөл бүхий төслүүдийн гэрээг улсын нууцаас гаргаж, олон нийтэд ил болсон.

Улмаар 2022.06.28-нд “Тавантолгой төмөр зам” ХХК нь ЭТТ ХК-тай “Богдхан” төмөр замын санхүүжилтийн гэрээг үзэглэж, мөн энэ өдөр ЭТТ ХК нь “Бодь интернэйшнл” ХХК-тай оффтейк гэрээ байгуулсантай олон нийт танилцсан юм.

"Богдхан" төмөр замд холбогдох, ил болсон хоёр гэрээг тодруулбал:

  • ТТЗ ХК нь ЭТТ ХК-тай 670.2 сая ам.долларын гэрээг төмөр замын СУУРЬ БҮТЦИЙН бүтээн байгуулалтын ажлын хүрээнд байгуулсан.

    Өөрөөр хэлбэл, ЭТТ ХК нь суурь бүтэц барьж, байгуулах хүрээнд 670.2 сая ам.долларыг ТТЗ ХК-д олгохоор тохирсон.
  • Харин “Бодь интернэйшнл” ХХК-тай 734.6 сая ам.долларын оффтейк гэрээг туннел, эскадан гүүрний зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын хүрээнд байгуулсан.

Тодруулбал, “Бодь интернэйшнл” групп нь зөвхөн туннель, эскадан гүүрэнд гүйцэтгэгчээр ажиллах ба үүндээ 734.6 сая ам.долларын санхүүжилтийг бэлнээр ба нүүрс урьдчилан борлуулах хэлбэрээр авахаар тохирсон байсан юм.

Харин суурь бүтцийн ажлыг УБТЗ ХНН ба Зэвсэгт хүчний жанжин штабт даалгасан байдаг.

Тэгэхээр “Богдхан” төмөр замын төсөлд ганц “Бодь интернэйшнл” гүйцэтгэгчээр оролцоогүй. Суурь бүтцийг УБТЗ ХНН ба Зэвсэгт хүчний жанжин штаб барина, тэд тусдаа санхүүжилт авна. Харин туннель, эскадан гүүрийг “Бодь интернэйшнл” барих ба үүндээ тусдаа 734.6 сая ам.долларын санхүүжилт тохирсон гэсэн үг юм.

Харин төслийн нийт өртөг нь 1.4 тэрбум ам.доллар.

Төсөл зогсохоос өмнө ЭТТ ХК "Бодь интернэйшнл"-д $26 саяыг нүүрсээр олгожээ

“Бодь интернэйшнл” группийн ЭТТ ХК-тай хийсэн оффтейк гэрээний хавсралтыг харахад, 2022 оны долоодугаар сараас эхлэн нүүрсээр төлбөр авч эхлэхээр заасан байдаг. Ингээд 2022 оны эцэс гэхэд энэ гэрээний хүрээнд нийт 61 сая ам.долларын нүүрс авахаар тохирсон байгаа юм.

Гэхдээ төслийн явц одоогоор 26 хувьтай байгаа бөгөөд энэ нь зөвхөн газар шорооны ажилд хамаарна хэмээж буй. ЭТТ ХК-иас төсөлд нийт 41.09 сая ам.долларыг хөрөнгө оруулаад байгаа бөгөөд үлдэгдэл 1.3 тэрбум нь шилжээгүй. Ингэхээр 41.09 сая зөвхөн газар шорооны ажилд буюу УБТЗ ХНН, Зэвсэгт хүчний жанжин штабт хамаарч байх боломжтой.

Тэгвэл, “Бодь интернэйшнл” групп ажил хийсэн үү.

“Богдхан” төмөр зам дээр яг оффтейк гэрээний хүрээнд ЭТТ ХК нь “Бодь интернэйшнл”-д 26 сая ам.долларын нүүрс нийлүүлээд байгаа талаар 2022 оны арванхоёрдугаар сард Д.Баясгалан өөрөө мэдэгдсэн юм.

Тодруулбал "Одоогоор 26 сая ам.долларын нүүрс авсан, гэхдээ төсөл царцсан. Үүн дээр тооцоо нийлээд, хамтын ажиллагаагаа зогсооно гэвэл асуудалгүй" хэмээсэн юм.

Харин ТТЗ ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Н.Мягмар, “Бодь интернэйшнл”-д 2022 оны хэмжээнд нийт 81.4 сая ам.долларт дүйх хэмжээний нүүрс нийлүүлсэн гэж мэдээлсэн. Үүнд “Богдхан” төмөр замаас гадна Гашуунсухайтын төсөлд хамаарах нүүрс ч багтаж буй.

Иймд одоо “Богдхан” төслөөс “Бодь интернэйшнл” гарснаар, оруулсан 26 сая ам.долларын нүүрсэнд дүйх ажлын гүйцэтгэл нэхэх, хэрэв ажил хийгдээгүй бол буцааж авах, илүүг гүйцэтгэсэн бол тооцоо нийлэх асуудал яригдах нь.

"Тавантолгой төмөр зам" ХК-тай ч тооцоо нийлнэ

Засгийн газраас “Богдхан төмөр зам” төслийн ажлыг түр зогсоох шийдвэр гаргаснаар төслийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ЗХЖШ, “Бодь интернэшнл” ХХК зэрэг байгууллагуудад төслийн барилгын ажлын гүйцэтгэгч тодорхой болох хүртэл гэрээнд тусгагдсан ажлыг түр зогсоож байгаа тухай мэдэгдлийг хүргүүлээд байгаа талаар энэ оны эхээр мэдээлснийг тодотгоё.

Суурь бүтцийг УБТЗ ХНН угаас хариуцаж байсан талаар дээр дурдсан. Харин туннель, скадан гүүр зэрэг бусад байгууламжийн гүйцэтгэгч компанийг шалгаруулах үйл явц үргэлжилж байгаа гэх мэдээлэл байна.

ТТЗ ХХК-ийн зүгээс гүйцэтгэлээс давсан санхүүжилтийнхээ тодорхой хувийг (УБТЗ ХНН ба ЗХЖШ руу оруулсан санхүүжилт) ЭТТ ХК-д буцаан шилжүүлсэн, одоо 12.6 тэрбум төгрөг дутуу байгаа талаар ТТЗ ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Н.Мягмар хэвлэлд мэдээлжээ. Тэгэхээр, төсөл шинэ гүйцэтгэгчидтэйгээр эхлэхийн өмнө зөвхөн "Бодь интернэйшнл"-тэй бус, ТТЗ ХХК-тай ч тооцоо нийлэх асуудал яригдах юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Бүлтэн эмнэлэг
Бүлтэн эмнэлэг
2023-03-20 13:37

Манай эмнэлэг 26 сая $ гоё нүд хийж өгдөг байгаа шүү. Сөлөр нүдийг солиод гоё бүлтгэр нүд хийж өгнө.

Зочин МИ
Зочин МИ
2023-03-20 17:39

ЭНЭ ДОЛИР БАЯСГАЛАН ГЭГЧ МАШ ИХ МӨНГӨ ЗАВШЖЭЭ

зөнч
зөнч
2023-03-20 14:14

оростой хамтарсан УБТЗ ХНН богдхаан төмөр замыг барьлаа юу, Эгийн голын УЦСтанцын замаар орох нь ээ

ЗОЧИН
ЗОЧИН
2023-03-20 16:20

МОНГОЛЫГ ЦӨЛМӨЖ ЭЭ

Зочин
Зочин
2023-03-20 17:23

Монголын төр засгийнхан энэ долийсон луйварчид мөн ч удаан м�##�луулж байна даа

Zochin
Zochin
2023-03-20 20:07

Бас болоогүй юу яасан шун�##�тай хүмүүс вэ бурхан гэсгээнээ

Зочин
Зочин
2023-03-21 08:44

Голомтийн Баясг�##�ан бол 1911 оны үед Монголын төрийг бариж байсан Түвд солир ламчин хув�##�з Живзундамбын хойд дүр байхгүй юу даа

Зочин
Зочин
2023-03-21 10:15

Богд хан ТЗ зөвхөн МУ ын мэдэлд бх өөрсдөө барих ёстой юм. ТЗ ххн оролцвол оросын дарамтанд орно.
.

Зочин
Зочин
2023-03-21 10:27

Ер нь банк бүхийй компанийг бусад с�##�барын бизнес-руу орохыг хориглосон хууль гаргах хэрэгтэй.

Зочин
Зочин
2023-03-21 14:30

ЭНЭ ОДОО ТЭГЭЭД ХОЁР НҮДНИЙХ НЬ ХАР НЬ ӨӨРӨӨС НЬ ЗУГАТААСАН МЭТ ХОЁР ТИЙШЭЭГЭЭ ТЭМҮҮЛЦЭН ЖИНХЭНЭ ГЯНДАНГИЙН НҮҮРИЙН БУЯНТАЙ ХУЛГАР БАЙНА ДАА ЭНЭ НОВШИЙГ ШОРОНД ГЯНДАНГИЙН ГАНЦААРЧЛАН ХОРИХОД БАЙНА ХЯНАГЧИЙГ ЦООЖНЫ НҮХЭЭР ХАРАХАД ӨӨДӨӨС НЬ ГАЙГҮЙ НҮД НЬ ГАЗАР ШАГАЙЖ ГАЙТАЙ НҮД НЬ ТЭНГЭР ШАГАЙЖ БАЙНА ГЭЭД ТӨСӨӨЛ ДӨӨ ЯГ Л БАЙНА ДАА

Холбоотой мэдээ

Back to top button