Нийгмийн

“Хүннү эйр” ХХК хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй”

“Хүннү эйр” ХХК-ийн ажилтан О.Мэргэншагай гэх инженер залуу энэ сарын 13-14-нд шилжих шөнө онгоцон дээрээс хальтарч унасан харамсалтай хэрэг гарсан.

Тодруулбал, осол гарсан орой MR864 дугаартай Эрээн-УБ чиглэлийн нислэг 23 цагт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд бууж газрын үйлчилгээ 23 цаг 07 минутад 21 дүгээр зогсоол дээр хийгдсэн байна. Харин 23 цаг 19 минутын үед ажилтан далавчин дээр гарсан бөгөөд 23 цаг 25 минутад онгоцны далавчнаас халтирж унан хүнд бэртэл авчээ.

Түүний үеэл ах өнөөдөр энэ асуудалтай холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрээр “Миний дүү “Хүннү эйр” ХХК-д ажилладаг. Энэ сарын 13-14-нд шилжих шөнө онгоцоо хучиж байхдаа унасан. Тухайн үед хамт ажиллаж байсан найзууд нь өргөөд автобусанд оруулсан байгаа юм. Мөн эмч ирээд анхны үзлэг оношилгоогоор “Өндрөөс унасан байх магадлалтай, толгой нь эргэсэн байна” гэж хэлсэн байгаа юм л даа. Гэхдээ түргэн тусламжийн оношилгоогоор гавлын яс нь баруунаас зүүн чих хүртэл тархины суурь яс руу орсон цууралттай, тархины заадал дагасан гол судаснаас цус алдаж буруун зүүн хоёр талдаа хэсэгчилсэн няцралттай гэж оношилсон. Мөн “Хүннү эйр” ХХК нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй байгаа юм. Энэ талаар хамт ажилладаг найз нөхөд нь ажлын нөхцөл байдлын талаар зориулалтын шат, тоног төхөөрөмж хэрэглэдэггүй, нэгнээ дээшээ өргөж, буулгахдаа гаран дээрээ тосч авж буулгадаг гэж хэлсэн” хэмээлээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button