Улс төрийн халуун сэдэв

Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарыг түдгэлзүүлэх хүсэлтийг "хүргүүлнэ"

УИХ-аар энэ долоо хоногт Ж.Мөнхбатыг бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтийг хэлэлцэнэ. Тэрбээр өөрөө УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэн, шалгуулах хүсэлтээ гаргасан юм. Одоогоор Ж.Мөнхбат гишүүн хувийн шалтгаанаар гадны оронд буй ч хүсэлтийг нь хэлэлцэхээр товлоод буй.

Үүнтэй зэрэгцээд Улсын Ерөнхий Прокурорын зүгээс Н.Наранбаатар, Б.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарыг гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах хүсэлтээ энэ долоо хоногт УИХ-ын даргад хүргүүлнэ гэх мэдээлэл байна. АТГ-аас саяхан мэдээлэл өгөхдөө дээрх гишүүдийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн юм.

Хуулийн байгууллагуудын зүгээс Т.Аюурсайханыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах ёстой гишүүдийн тоонд оруулсан нь анхаарал татаж буй. Учир нь, Т.Аюурсайхан сайдын ба гишүүний бүрэн эрхээсээ зэрэг түдгэлзэх саналаа анхлан гаргасан.

Гэвч "Сайдаасаа чөлөөлөгдөж байгаад, УИХ-ын гишүүн хэвээр шалгуулъя" гэх байр сууриа хаврын чуулган эхлэхээс өмнө хөшигний ард илэрхийлсэн учраас хуулийн байгууллагууд түүнийг түдгэлзүүлэх гишүүдийн дунд оруулсан гэх мэдээлэл байгаа юм.

Эрх баригч намын өчигдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Гишүүд миний өрөөгөөр орж ирж, хувьчилж гуйгаад байлгүй. Зүгээр шалгуул" гэсэн байр суурь илэрхийлж, бүлэг үүн дээр задгай саналтай орохыг уриалсан байна.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын чуулганыг нээж хэлсэн үгэндээ "Нүүрсний хэргийн шалгалтын явц хэвийн үргэлжлэх ёстой" гэсэн битүү утгатай мессеж өгснөөрөө асуудалтай гишүүдээ парламент өмөөрөх ёсгүй гэх утга илэрхийлсэн гэж ойлгогдож буй.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-21 09:07

Хүргүүлнэ гээд хэдэн сар ажио хэрэг болгооч Мөнх-Эрдэнэ дээр ажилдаг шиг хурдтай хэрэгжүүлээч юу я саад болоогүй ялгавартай ханддагаа зогсоо шудрага байхыг шаардаад бгаа шүү

Зочин МИ
Зочин МИ
2023-03-21 09:17

эд нар бол илт хулгайчдын нэг нь шүүдээ цаана нь зөндөө олон бий

Үнэн
Үнэн
2023-03-21 10:07

Энэ унжийсан хамартай Ажнай Бат-Эрдэнэ гэгч луйварчин нүүрсний хулгайн мафийн босс гээ биз дээ. Унжгар хамрыг нь та�####�ад хаяач.

Холбоотой мэдээ

Back to top button