Гадаад мэдээДЭЛХИЙ

Тэрбумтан Руперт Мэрдок 92 насандаа тав дахь удаагаа гэрлэлээ

Австралийн тэрбумтан, Хэвлэлийн магнат Руперт Мэрдок 92 насандаа тав дахь удаагаа гэрлэжээ. Тэрбээр багахан хугацаанд хамт амьдарч буй Энн Лесли Смттэй гэрлэлтээ батлуулсан байна. 92 настай Руперт, 66-тай Энн нар өнгөрсөн есдүгээр сард Калифорнид танилцсан гэнэ.

Тэрбумтан өөрийн эзэмшлийн хэвлэлүүдийн нэг болох “New York Post” сонинд өгсөн ярилцлагадаа “Би дурлаж хайрлахаас айдаг болчихсон байсан. Гэхдээ энэ удаад миний сүүлчийнх гэдгийг мэдэрсэн. Тийм байх болно. Би жаргалтай байна. Хамтын амьдралаа эхлүүлэхийг тэсгэлгүй хүлээж байна” хэмээн өгүүлжээ. Тэрбээр дөрөв дэх эхнэрээсээ өнгөрсөн онд гэрлэлтээ цуцлуулаад байжээ.

Руперт Мэрдок ¼ ирланд цустай. Тиймээс саяхан тохиосон гэгээн Патрикийн өдрөөр хайрт бүсгүйдээ гэрлэх санал тавьсан. Тухайн үедээ сэтгэл ихэд хөдөлсөн гэдгээ ч нуулгүй ярьсан байна. Энн Лесли Смитийн талийгаач нөхөр Честер Смит нь кантри дуучин, радио, телевизийн байгууллага удирдаж явсан хүн гэнэ.

“Би 14 жил бэлэвсэн явсан. Нөхөр маань бизнесмен хүн байсан юм. Тийм болохоор би Руперт Мэрдоктой мэддэг хэлээр нь ярьж чадаж байсан байх. Энэ учрал бидний аль, алинд нь бурхнаас өгсөн бэлэг юм. Бид өнгөрсөн есдүгээр сард танилцсан” гэж Энн Лесли-Смит “New York Post”-д ярьжээ.

Ээлжит хурим нь ирэх зун болох бөгөөд хос хоёр тэр болтол АНУ-ын Калифорни, Монтана, Нью Йорк муж, Их Британид цагийг өнгөрөөх юм байна.

Руперт Мэрдок эхний гурван гэрлэлтээсээ зургаан хүүхэдтэй. Тэрбээр онгоцны үйлчлэгч австрали бүсгүй Патриция Букер, сэтгүүлч мэргэжилтэй шотланд бүсгүй Энне Манн, хятад гаралтай бизнесмен Венди Ден нартай гэрлэж байжээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-21 13:59

САЙХАН Л ЮМ ХӨӨРХӨС ХООРОНДОО БОЛЖ БАЙВАЛ ЯМАР ХАМААТАЙ БИЛЭЭ НЭГ Л ЗҮЙЛ ХЭЦҮҮ ЭНЭ ӨВӨӨГИЙН НӨГӨӨХ БОЛ ӨНДИЙХ ҮҮ? ХӨГЖИЛТЭЙ ГАЗАР БОЛОХООР ӨНДИЙЛГӨЖ БАЙГААД ЦАЦАХ БАЙХАА АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ МОНГОЛД ИРЭЭРЭЙ ХОНЬ ШАРЖ ӨГИЙ

Холбоотой мэдээ

Back to top button