Гадаад мэдээДЭЛХИЙ

Унгар “В.Путиныг баривчлах” шийдвэрийг дагах ч, тайлбар хийхгүй

Олон улсын эрүүгийн шүүхээс ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг гэмт хэрэгтэн хэмээн зарлаж, баривчлах шийдвэр гаргасан билээ. Ингэснээр В.Путин нэр бүхий 123 улсад зорчсон тохиолдолд баривчлагдах эрсдэлтэй болсон юм.

Тэгвэл Европын зөвлөл бүх гишүүдээрээ нэгдэж, энэ шийдвэрийг дэмжсэн мэдэгдэл гаргах гэтэл Унгар улс хориг тавьсан гэх мэдээлэл цацагдаад буй. Bloomberg зэрэг нэр хүндтэй сувгаар цацагдаж нэлээд өндөр авсан энэ мэдээллийг Унгарын Гадаад хэргийн яам өнөөдөр үгүйсгэлээ.

Нарийн бичгийн дарга Мате Пацолай “Bloomberg-ийн цацсан мэдээлэл худал. Манай улс Европын зөвлөлийн Гадаад харилцаа, аюулгүй байдал эрхэлсэн комиссар Хосеп Боррельд илүү ч үгүй дутуу ч үгүй “Унгар улс Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх ч энэ асуудлаар ямар ч нэмэлт тайлбар хийхгүй” гэсэн байр суурийг л илэрхийлсэн байгаа” хэмээжээ.

Мөн “Европын зөвлөлийн тэргүүн болон гишүүн улсуудын аль нэг нь ОУЭШ-ийн шийдвэрийн талаар байр суурь илэрхийлэхийг эсэргүүцэхгүй” гэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-21 13:19

ШААЛ ЭРГҮҮ МУУСАЙН ЕВРОПЧУУД ФАШИЗМ ЗАНАЛХИЙЛЖ ОРОС УКРИАН ПОЛЬШ БЕЛОРУС ЧЕХСЛОВАК УНГАР ГЭЭД ОДОО ЭНЭ ГУЦААД БАЙГАА БҮХ ОРНЫ ИРГЭДИЙГ АВАРСАН НЬ ГАЙ БОЛОО ЮУ? ГЕРМАН ЦЭРГҮҮД ЭЭЖ ОХИН ХОЁРЫГ ЗЭРЭГЦҮҮЛЭН ХЭВТҮҮЛЖ ХҮЧИНДЭЖ БАЙХАД НЬ ХЭН ДАГЗАНД НЬ БУУДАЖ АВАРСАН ЮМ.ЭР ХҮН БОЛГОНЫГ НЬ ГЕРМАН РУУ БООЛ БОЛГОН ЦӨЛЖ ЭМ СҮВТЭЙ БОЛГОНЫГ НЬ ГЕРМАН ЦЭРГҮҮД ӨДӨР ШӨНӨГҮЙ ШААЖ БАЙХАД ХЭН ТА НАРЫГ АВАРСАН ЮМ АЦНУУДАА БАРИВИЛЧИХАВАА ГӨЛӨГНҮҮДЭЭ.АНУ ТЭРГҮҮТЭЙ ХЭТ ИХ ГҮРНИЙ ҮЗЭЛД АВТСАН ХИЙРХЭГЧИД ОРОСЫГ ГАНЦААРДУУЛАХ БОДЛОГО БАРЬЖ БАЙГААГ ДЭЛХИЙ НИЙТЭЭРЭЭ ХАРЖ БАЙНА МАЙ ГӨЛӨГНҮҮДЭЭ ДАЛЧИГНАЖ БАЙЖ ХАЙЛЦГААВ

Зочин
Зочин
2023-03-21 21:37
Reply to  Зочин

Монгол илжиг юун сүртэйн !

Холбоотой мэдээ

Back to top button