Гадаад мэдээДЭЛХИЙ

“Cream Soda” хамтлагийг үүсгэн байгуулагч Ижил мөрөнд живж амиа алджээ

Оросын Cream Soda хамтлагийг үүсгэн байгуулагч Дмитрий Свиргунов Ижил мөрөнд живж амиа алджээ.

Тэрбээр өчигдөр Ярославскийн хязгаарын Диево-Городище 10 гаруй найзуудтайгаа хамт Ижил мөрний мөсөн дээр зугаацсан юм байна. Энэ үед мөс цөмөрч таван хүн мөсөн дооогуур урссаны нэг нь Дмитрий Свиргунов байсан аж. Усанд унасан таван хүнээс хоёрыг нь гаргаж амжсаны нэг болох эмэгтэй аврагдаж, 27 настай хөгжимчин Аристарх Ухтомский түргэний машинд нас баржээ.

Д.Свиргуновын сүүлчийн зураг.

Дмитрий, Свиргунов, 25 настай дүү Роман болон 29 настай Героргий Киселев нар сураггүй алга болсон бөгөөд арай хожуухан Дмитрий Свиргуновын цогцсыг олсон юм байна.

Д.Свиргунов “Cream Soda” хамтлагийг үүсгэн байгуулсан бөгөөд энэ хамтлаг нь “Никаких больше вечеринок”, “Плачу на техно” зэрэг дуугаараа алдартай аж. Тэрээр мөн Locked Club хэмээх техно хөгжмийн төсөл дээр ажиллаж байжээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-21 13:14

МАШ ХАРАМСАЛТАЙ ЯВДАЛ БОЛЖЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button