НийгмийнСПОРТ

Танилц: “Алтан бөмбөг”-т нэр дэвшигчдийн чансааг тэргүүлэгч хөлбөмбөгчид

“Goal” сэтгүүлээс гаргадаг, дэлхийн оны шилдэг хөлбөмбөгчийн “Алтан бөмбөг” шагналд нэр дэвшигчдийн чансааг Аргентиний шигшээ, Францын ПСЖ багийн довтлогч Лионель Месси тэргүүлж байна. Энэ удаагийн чансааны гол өөрчлөлт нь Норвегийн шигшээ, Английн “Манчестер сити” багийн довтлогч Эрлинг Холанд боллоо. Тэрбээр Францын Килиан Мбаппег гүйцэн хоёрдугаарт дэвшсэн юм.

Мөн Италийн “Наполи” багийн тоглогчид болох Нигерийн Виктор Осимхен наймаас дөрөвт, Гүржийн Хвича Кварацхелия долоогоос зургадугаарт дэвшжээ.  

Чансаа    

1. Лионель Месси (ПСЖ өмнөх чансаа 1);

2. Эрлинг Холанд («Манчестер Сити», 3);

3. Килиан Мбаппе («ПСЖ», 2);

4. Виктор Осимхен («Наполи», 8)

5. Винисиус Жуниор («Реал», 5);

6. Хвича Кварацхелия («Наполи», 7);

7. Маркус Рэшфорд («Манчестер Юнайтед», 4);

8. Роберт Левандовски («Барселона», 6);

9. Каземиро («Манчестер Юнайтед», 9);

10. Букайо Сака («Арсенал», 12);

11. Жамал Мусиала («Бавари», 10);

12. Жуд Беллингем («Боруссия», 13);

13. Карим Бензема («Реал», 15);

14. Лисандро Мартинес («Манчестер Юнайтед», 14);

15. Неймар («ПСЖ», 11);

16. Мартин Эдегор («Арсенал», 16);

17. Кевин де Брюйне («Манчестер Сити», 17);

18. Гонсалу Рамуш («Бенфика», чансаанд анх орж ирсэн);

19. Хулиан Альварес («Манчестер Сити», 19);

20. Энцо Фернандес («Челси», 20).

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button