СПОРТ
ОХУ, БНХАУ спортыг улс төрөөс ангид байлгахын төлөө хамтарч тэмцэнэ

ОХУ, БНХАУ спортыг улс төрөөс ангид байлгахын тулд хамтарч тэмцэхээр болжээ. Ши Жиньпиний ОХУ-д хийж буй айлчлалын үеэр гаргасан хоёр улсын төрийн тэргүүний хамтарсан мэдэгдэлд энэ талаар дурдсан байна.
Талууд мэдэгдэлдээ улстөрчид спорт дээр тоглолт хийдгийг эсэргүүцэж, "Эв нэгдэл, энх тайвныг хөхиүлэн дэмжихэд биеийн тамир, спорт онцгой үүргийг гүйцэтгэнэ гэж найдаж байна" гээд, "Олон улсын олимпийн хороо (ОУОХ) болон Азийн олимпийн зөвлөлийн холбогдох санаачилга, шийдвэрийг сайшаан хүлээн авч, олимпийн үнэт зүйлсийг хамтран хамгаалж, бүх орны чадварлаг тамирчдын оролцоотойгоор тэмцээн уралдаан зохион байгуулах таатай нөхцөл бүхий газруудыг бий болгоход бэлэн" байгаагаа илэрхийлжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.