Ши Жиньпин, В.Путин нар Монголоор дайрах хийн хоолойн бүх асуудлыг эцэслэн тохирчээ
-Монголоор тавигдах хоолой жилд 50 тэрбум шоо метр байгалийн хий дамжуулна-
БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нарын уулзалтын үеэр Монголоор тавигдах хийн хоолойн асуудал хөндөгджээ. Хоёр удирдагч энэ талаар нэлээд сайн ярилцсан бололтой, В.Путин "Монголоор тавигдах хоолойн бараг бүх асуудлаар БНХАУ-ын талтай тохирсон" гэж хэлсэн талаар хойд хөршийн хэвлэлүүд мэдээлж байна.
ОХУ-ын төрийн өмчит "Газпром” компани Монголын Засгийн газартай байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулан тавих санамж бичгийг 2019 оны арванхоёрдугаар сард, Хөрөнгө оруулалтын өмнөх шатны үнэлгээ хийх санамж бичгийг 2020 оны наймдугаар сард тус, тус байгуулсан.
Төслийн нэгжээ ч байгуулаад буй.
Монголын нутгаар тавигдах хийн хоолой нь жилд 50 тэрбум шоо метр байгалийн хий дамжуулах хүчин чадалтай байна хэмээн тооцож буй.
"Газпром" ОХУ-БНХАУ-ыг холбох байгалийн хийн хоолойн хоёр төсөл хэрэгжүүлж буй. Энэ хоёр төслийн маршрут нь эхэндээ хоёулаа Монголыг тойроод явчихсан байсан. Баруун маршрут нь Чаяндины орд газраас эх авч, Сковородино, Благовещенскээр дамжин БНХАУ руу гарах “Сила Сибири” буюу “Сибирийн хүч”.
Хоёр дахь нь “Алтай” буюу “Сила Сибири 2”. В.Путин 2006 онд Бээжинд айлчлах үеэр анх хөндөгдөж, улмаар ажил хэрэг болсон, одоо маршрутыг нь манайхаар дайруулж өөрчлөхөөр болсон тэр төсөл юм. Хуучин маршрут нь “Заполярное” ордоос гарсан байгалийн хийн хоолойноос “Новый Уренгой” орчмоор салаалж, улмаар Нижневартовск, Томск, Новосибирск, Барнаулаар дамжин БНХАУ руу орохоор төлөвлөж байв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БАЯРАЛЛАА ХОЁР АГААДАА ТА НАРЫГАА ШҮТЭЖ БИШИРЧ ХҮНДЭЛЖ ЯВДАГ ШҮҮ
TAAAAAAAAAAAAAACCCCCCCCCKKKKKKKKKKKKKKKKKKKKK
Эцэлсэн �##�бан ёсны шийдвэр гарсаныг сонсоогүй бна зөвхөн яриа хэлэцээний шатанд яваа байх