Нийгэм мэдээ
Монголын хамгийн өндөр мод Хөвсгөл аймагт байдаг

Монголын хамгийн өндөр мод Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын III багийн нутаг дэвсгэр Жарайн голын эхэнд байдаг.
180-200 орчим настай Монголын хамгийн өндөр шинэс модыг 2012 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хөвсгөл аймгийн сум дундын ойн ангиуд хамтарч тогтоосон байна.

Моднууд нь хэсэг газар бөөгнөрөн ургасан бөгөөд 36-42 метр өндөр. Ойр хавьд нь гацуур, хуш, улиас, хус, шинэс мод ургадаг гэнэ.
Хөвсгөл аймгийн ойн сангийн нийт нөөц 481.3 сая шоометр байгаагаас 95,3 хувь нь шинэс мод. Харин Монгол орны ойн сангийн талбайн 30 хувь буюу гуравны нэг хувийг Хөвсгөлийн ойн сан эзэлдэг байна.
Эх сурвалж: Хөвсгөлийн өнгө
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ююун ойн анги юун 12 он.�##�ь дээр ардууд нь танисан гэдэг.�##�бархваа мөн