Гадаад мэдээДЭЛХИЙ

Франц: Жагсагчид Бордо хотын захиргааг шатаажээ

Ерөнхийлөгч Эммануэль Макроны санаачилсан тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаал Францын хотуудад болж байгаа билээ. Тэгвэл өчигдөр Бордо хотод цугласан жагсагчид хотын захиргааныхаа байрыг галдан шатаасан балмад хэрэг гарчээ.

Өчигдөр Францын олон хотод нийт нэг сая гаруй хүн жагсаж цуглах эрхээ эдэлсний 119,000 гаруй нь нийслэл Парис хотод байсан аж. Нийслэлд болсон жагсаал ч маш ширүүн болсон тул цагдаагийн байгууллага нийт 80 хүний баривчилсан талаар хэвлэлүүд мэдээлж байна.

Жагсаалын цөм хэсэг харьцангуй тайван байсан ч баг зүүсэн танхай этгээдүүд дэлгүүр хоршооны цонх хагалж, гудамжин дахь нийтийн эзэмшлийн эд хогшил эвдэн сүйтгэж байсан гэнэ. Цагдаа нар дээрх этгээдүүдийг баривчилсан аж.

Франц улсын Тэтгэврийн сан алдагдалд орсон тул тэтгэвэрт гарах насыг нэмэх бодлого барьж буй бөгөөд энэ нь иргэдэд таалагдахгүй байгаа юм.       

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-24 13:34

ТАНХАЙ ЭТГЭЭДҮҮД БИШЭЭ ТӨРИЙХӨӨ БУРУУ БОДЛОГЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ГАРУУД ФРАНЦААС ЖАГСАГЧДЫГ ТҮРЭЭСЛЭЖ БОЛОХ БОЛОВ УУ? МАНАЙД Л ЭНЭ ХЭРЭГТЭЙ БАЙГААД БАЙНА ШҮҮ

Зочин
Зочин
2023-03-24 19:06

goyo goyo

Холбоотой мэдээ

Back to top button