Европт жилийн дундаж цалин 33.5 мянган евро, хамгийн өндөр нь 72.2 мянга...

Европын банкны санхүүгийн салбарын ажилтнуудын орлого 2021 онд огцом өсжээ. Тодруулбал, бодит мөнгөн дүн нь 41.5 хувиар нэмэгдсэн байна.
2020 онд сая болон түүнээс дээш еврогийн орлоготой ажлтан тивийн хэмжээнд 1383 байсан бол өнгөрсөн жил 1957 болжээ. Энэ тооцоонд Английг оруулаагүй аж. Европын холбооноос гарахаасаа өмнө тус улс энэ үзүүлэлтээр тасархай тэргүүлдэг байсан аж. Тухайлбал, 2017 онд гэхэд сая еврогоос дээш орлоготой банкирын тоо нь 3567 байжээ.
2021 онд саятан банкируудын 70 хувь нь Итали, Франц, Испанид ногдсон байна. Хамгийн өндөр орлоготой банкир Испаниас тодорсон. Түүний орлого улсынхаа дундаж цалингаас 466 дахин их аж.
Европын холбооны хэмжээнд дундаж цалин 2021 онд 33.5 мянган евро байсан гэсэн тооцоолол гарсан байна. Дундаж цалин хамгийн өндөртэй улсаар Люксембург /72.2 мянган евро/ тодорчээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ц##инг , байр болон бусад юмны үнэ, татвар зэрэгтэй холбож иргэдийн амьдр##ын төвшинг сайн суд##ж байж ярих хэрэгтэй. Авдаг ц##ин нь амьдр##д хүрэхгүй,ядуус их, тухайлб## эмнэлгийн үйлчилгээ асар үнэтэй ,ийм үйлчилгээ авч чадахгүй гэртээ нас барж буй иргэд олон гэж дуулддаг. Европын орнуудын иргэд ОХУ-ын эсрэг явуулж буй ажиллагаа хоригоос болж, орон баирны үнэ ч дийлэхгүй чичирч сууна.Бараа таваарын үнэ өсч өлсөж байна