Гадаад мэдээДЭЛХИЙ
Рахул Ганди: Н.Модиг “Хулгайч” гэж хэлээд шоронд хоригдох боллоо

Энэтхэгийн Парламентын сөрөг хүчний удирдагч Рахул Ганди шүүхээс шоронд хоёр жил хоригдох ял сонсжээ. Тэрбээр Ерөнхий сайд Нарендра Модиг хулгайч гэж хэлээд Эрүүгийн хуулиар шийтгүүлж буй юм байна. Тэрбээр уг үгсийг 2019 онд, сонгуулийн кампанийн үеэр хэлсэн ч одоо л шийтгэж байгаа ажээ.
Рахул Ганди өчигдөр Гужарат мужийн шүүхэд очиж ялаа сонссон бөгөөд барьцаа төлөн суллагдсан байна. Мөн 30 хоногийн дотор давж заалдах эсэхээ шийдэх гэнэ.
Тэрбээр энэ удаагийн явдлыг эрх баригчдын нууц ажлуудыг илчилсний төлөө сануулга өгч байна гээд, “Ирэх жил сонгууль болохтой холбоотойгоор миний амыг хаах гэж оролдож байгаа ч цаашид дуугарсаар байх болно” хэмээн онцолжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Germani Moodu giin tuhai newtruuleg uzej btal Moody mongol deeltei gim#lain uulsaar ard irgedteigee uulzaad yawj bsanMongol deeltei Moody saihan haragdaj bnalee