БЕГ: Эцэг эхтэйгээ нээлттэй харилцдаг хүүхэд сэтгэл зүйн хувьд эрүүл байдаг
Боловсролын ерөнхий газраас эцэг эхчүүдийг хүүхдэдээ хэрхэн хандаж, харилцвал үр дүнтэй байх эсэх зөвлөмжийг гаргажээ. Тодруулбал, "Эцэг эхтэйгээ чөлөөтэй нээлттэй харилцаж чаддаг хүүхэд сэтгэл зүйн хувьд эрүүл байдаг. Таны хүүхэд хэдэн настайгаас хамаарахгүй эцэг эхтэйгээ ярилцахыг, тэврүүлэхийг, үнэсүүлэхийг, өөрсдийг нь сонсож ойлгохыг, хайрлуулж, энхрийлүүлэхийг хүсдэг.
Өнөө цагт ихэнх эцэг эхчүүд үр хүүхдийнхээ материаллаг хэрэгцээг хангахад түлхүү анхаарч, ажиллаж хөдөлмөрлөөд “чанартай цаг”-ийг бага зориулж байна. Мөн эцэг эхчүүдийн дунд өсвөр насны хүүхдээ биеэ даасан гэж үзэж харилцаагаа “хөндийрүүлэх” хандлага ч түгээмэл байдаг. Гэтэл хүүхэд бага насандаа авч байсан тэр тааламжтай мэдрэмжийг авч байхыг хүсдэг.
“Хэрэгтэй утсыг нь, гутлыг нь, хувцсыг нь аваад өгчихлөө гээд сэтгэл хангалуун байж болох ч энэ нь хүүхдийн “харилцааны дутагдал”-ыг нөхөж чадахгүй" гэжээ.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.