Нийгэм мэдээ

"Хөтөл цемент шохой" ХК хэмнэсэн мөнгөө ажилчдадаа өгнө

"Хөтөл цемент шохой" ХК-ийн захирал Л.Наранбаатар "Ажилчид төрийн өмчөөс хумсалж биш бүтээлчээр хамтран ажиллаж өртөг, зардал бууруулан хэмнэлтээсээ урамшуулал авдаг жишиг тогтоох гэж манай хамт олон ажилласан, зорьсон. Үр дүн гарлаа.

Бид санхүү, эдийн засгийн тайлангаар 2022 онд үйлдвэрлэлийн зардлыг зорилтод түвшинөөс 5.4 тэрбум төгрөгөөр хэмнэж, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 4.2.3 заалтыг хамтын зүтгэлээр хэрэгжүүллээ. Үйлдвэрчний эвлэлтэй байгуулсан 17-р хамтын гэрээний 3.4.4-р заалт, ТУЗ-ийн тогтоол, Гүйцэтгэх захирлын “Өртөгт суурилсан менежментийн урамшуулал олгох журам” зэргийг үндэслэн нийт хэмнэлтийн 45% хувийг буюу 2.4 тэрбум төгрөг хүртэлх урамшууллыг нийт 176 инженер, техникийн ажилтанд бодож, 2023 оны 4-р сард олгох шийдвэр гаргалаа.

Мэргэжилтэй ажилчид, оператор, мастер, засварчид маань сар сардаа бүтээлийн урамшуулал авдаг, оюуны ажилд илүү цагаа зардаг ИТА нар маань урамшуулалгүй, орхигдчихоод байсан дутагдал бий. Энэ жил цалин урамшууллын журмаараа засаад, сайжруулаад явна даа" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-24 20:41

Оймс л.Наранбаатрыг хөтөл шохой цементний үйлдвэрийг улсад аваад даргаар нь очоод сүрхий сайн ажилласан гэж сонсоогүй.Харин ид ажлын цагаар үйлдвэрээр зогсоосон гэж сонссон.Мөн хөтөл шохой цементний үйлдвэрийн ажилчид л.Наран намтартай хамтарч ажиллах боломжгүй гэж сенсаац дэгдээсэн гэж сонссон .Бас.монголдоо ганц нүүрс угаах стертато компанийг нэг улс төрчтэй холбож байгаад үйл ажиллагааг нь зогсоосон гэж сонсож байлаа.Цементний үнэ өсөв.МОНГОЛЫН дайсныг яах вэ

Иргэн
Иргэн
2023-03-26 18:19

ЭСЭРГҮҮЦЭЭД БАЙСАН ХҮМҮҮСИЙГ ҮЙЛДВЭРИЙНХЭЭ МӨНГӨӨР ДУУГАЙ БОЛГОНОО ГЭСЭН ҮГ ҮҮ?.

Холбоотой мэдээ

Back to top button