Гадаад мэдээДЭЛХИЙ

Хөнгөлөлттэй зээл жинхэнэ эздэдээ хүрээгүйгээс болж хохирсон сая, сая амь

Ерөнхий сайд Нарендра Моди нь хөдөө аж ахуйн шинэчлэл ярьж, салбарынхны орлогыг нэмэгдүүлнэ гэж амалсан ч энэ хооронд тус улсын маш том хар нэрийн хуудас болсон амиа хорлолт багассангүй.

Энэтхэг улсад сүүлийн 48 цагт багадаа 24 фермер амиа хорлож үхсэн гэсэн мэдээлэл nationalheraldindia.com цахим хуудаст гарчээ. Махараштра мужийн Маратва дүүрэгт 2018 оны эхний хагас жилд л 452 тариачин амиа хорлож үзэж байсантай харьцуулбал энэ бол баяр л гэсэн үг. Гэвч яг үнэндээ бол нэг ч амиа хорлолт байх ёсгүй билээ.

27 жил үргэлжилсэн хар түүх

Ядуу тариачид олноороо амиа хорлох явдал Энэтхэгт 1997 оноос эхэлсэн бөгөөд төр засгаас хөдөө аж ахуйн салбарт явуулж буй оновчгүй бодлогын улмаас өрөнд баригдаж аргаа барсан тэдэнд амиа хорлохоос өөр сонголт үлддэггүй аж. Даяарчлалаас шалтгаалан химийн гаралтай хүнсний бүтээгдэхүүн зах зээлд орж ирснээр тариачдын орлогын цорын ганц эх үүсвэр болох хөвөн болон тариа будааны үнэ буурахад хүргээд байгаа. Үүнээс болж тариачид дараа жил тариалах үрээ авч чадахгүй зээл авдаг байна. Улмаар зээлээ төлж чадалгүй дампуурч байгаа ажээ.

Энэтхэгт газар тариаланг мөнгө хүүлэгч, газрын эзэд атгасан байдаг. Тэд өөрийн дураар дүрэм зохион тариачдыг туйлдуулдаг байна.

Тус улсад сүүлийн 1997-2014 он хүртэл 17 жилийн хугацаанд 296 000 тариачин газраа өрөнд алдсанаас амиа хорлосон гэсэн судалгаа байдаг аж. Түүнээс хойш жил амиа хорлогчдын тоо 5500-10500 хооронд хэлбэлзжээ.

Амиа хорлолт бага, багаар гарч байсан 1890-ээд оноос эхлэн тооцвол сая, сая тариачин энэ салбарт бугшсан харгис бодлогоос болж амиа алджээ.

Тариачид хичнээн хичээгээд химийн үйлдвэрлэлийн салбартай өрсөлдөх боломжгүй гэнэ. Учир нь гар аргаар ургуулсан хүнсний бүтээгдэхүүн химийн аргаар боловсруулсан хүнснээс 2-3 дахин өндөр өртөгтэй байдаг аж. 

Засгийн газар, мөнгө хүүлэгчид буруутай

Колумбийн эдийн засгийн Их сургуулийн эрдэмтэн, Энэтхэгийн Засгийн газрын зөвлөх асан Жагдиш Бхагвати тариачид амиа хорлох болсныг даяарчлалтай холбож үзсэнгүй. “Хэрвээ Энэтхэгийн Засгийн газар арай өөр бодлого явуулж, АНУ-аас авч байгаа бага хүүтэй зээл тариачдад хүрэх юм бол энэ салбар цэцэглэн хөгжих боломж байна” гэж тэрээр ярьжээ.

Түүний хэлснээс үзвэл, гадаадаас авч байгаа бага хүүтэй зээл олон шат дамжлагаар дамжсаар иргэдийн гар дээр өндөр хүүтэй очдог зовлон амиа хорлоход хүргэж байгаа юм байна. Бодит байдал дээр бол тариачин болгон банкны зээлд хамрагдах боломж тун хомс бөгөөд иргэд ихэвчлэн мөнгөтэй хүмүүсээс өндөр хүүтэй зээл авч ажлаа амжуулдаг байна. Тиймээс зээлийн шат дамжлагыг бууруулж, арилжааны банкуудаар дамжуулалгүй иргэдэд хүргэх нь Засгийн газрын гол зорилт байх ёстой гэж Жагдиш Бхагвати үзжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Bibi
Bibi
2023-03-25 15:53

Manai avligchid shg l yum bn

Зочин
Зочин
2023-03-25 17:36

Манай монголд ЖДҮ цусладагтай адил юм байна даа.Манайхан харин амиа хорлохгүй .

Холбоотой мэдээ

Back to top button