Top StoriesУлс төрийн халуун сэдэв

Л.Гантөмөр Ажнайд "дагаар орж", МАН-ын гишүүд даргынхаа сүрдүүлгэд автжээ

Энэ долоо хоногт УИХ-аар нүүрсний гэх хэргийн тодотголтой Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарыг түдгэлзүүлэн шалгах эсэх хувь заяаг шийднэ. Прокуророос удтал дуншиж, хүлээгдэн ирсэн бичгийг УИХ чухам хэрхэн хүлээн авах тохироогоо хийж чадахгүй дүлэгнэсэн байдалд шилжив. Улс төрийн субъектүүд хөшигний ард ямар байгааг багцлан хүргэж байна.

Нэг. АН-ын дарга Л.Гантөмөр анхны улс төрийн шийдвэрээрээ Ажнай Д.Бат-Эрдэнэд "худалдагдав"

АН-ын даргын суудлыг авсныхаа дараа Л.Гантөмөр сар шинээр монгол түмэндээ хандан, мэндчилгээ дэвшүүлсэн нь ардчилсан үзэлд хайртай хэн бүхний зүрхэнд "Овоо доо" гэх итгэлийг сэргээсэн. Тэд үнэндээ өнгөрсөн хугацаанд юун мэндчилгээ манатай дотоод зодоонтой байв.

Гэхдээ Л.Гантөмөрт намын дарга өгөхдөө С.Баярцогтыг зүгээр ч нэг унагачихсан юм биш. Оюутолгойн асуудал, Дээд шүүх дээр өршөөгдсөн байдал зэргээс үүдэж, олон нийтээс нэг их сайн үнэлгээ авахгүй гэдгээ С.Баярцогт мэдэж байсан. Чухам ийм шалтгаанаас үүдэж, Л.Гантөмөр Л.Оюун-Эрдэнийн дэмжлэгийг авах замаар Х.Баттулгын МоАХ фракц саналын тоглолт хийсэн байдаг.

Хөшигний ард Л.Гантөмөр ҮХНӨ-ийг дэмжиж өгөх, аль ч нам харгалзахгүй нүүрсний хэрэг дээр шалгуулах чиглэл барих зэрэг хэдэн агуулгыг Л.Оюун-Эрдэнэтэй тохиролцсон гэгдэж байв. Тэр ч утгаараа УИХ-д түдгэлзүүлэн шалгуулах гишүүдийн нэрс ороод ирвэл нийтээрээ дэмжинэ гэх итгэл саяхныг болтол байв.

Гэтэл УИХ дахь АН-ын бүлэг Ажнай Д.Бат-Эрдэнийг түдгэлзүүлэх асуудлын эсрэг байр суурьтай буйгаа өчигдөр зарлалаа. Эл акцын ард АН-ын шинэ дарга Л.Гантөмөр нуугдаж, гишүүддээ хандан, ил уриалга ч хүргүүлэлгүй өнгөрөв. АН-ын хэдэн зүдэрмэг гишүүдийн илэрхийлсэн ил байр суурийг Л.Гантөмөрийн нөлөөлсөн, улс төрийн увайгүй шийдвэр гэж харж болохоор.

Хоёр. МАН-ын гишүүд айдастай ч нууц санал хураалтад найдаж байна

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Халдашгүй байдлын дэд хороог прокурорын саналыг хүлээн авах агуулгыг дэмж гэж шахсан гэгдэж буй. Тэгж баймааж нь, эрх баригч намын бүлгийг задгай саналтай оруулж, байнгын хороо, чуулганы саналыг "базах" боломжтой гэж харсан байж болох.

Харин "Ажнай" Д.Бат-Эрдэнийн хувьд өнгөрөгч амралтын өдрүүдээр МАН-ын гишүүдтэй уулзаж, 1 тэрбум төгрөгөөр кнопоо үнэлэхийг санал болгосон гэгдэж буй. Зах зээл дээрх мөнгөний урсгал үлэмж саарч, төгрөгийн хомстол үүсээд байгаа энэ үед УИХ-ын гишүүд нууц санал хураалтын кнопоо "худалдах" бүрэн боломжтой гэх логик харагдаж буй.

Намын удирдлагуудынх нь зүгээс "Энэ удаа нүүрсчдээ өмөөрч кноп дарвал улс орны эрх ашигт нөлөөлөх чухал асуудлаарх нууц санал хураалтын дүнг задалдаг болох хуулийн төсөл оруулна" гэж гишүүддээ сануулга өгсөн гэх мэдээлэл байна. Тиймээс ч гишүүдийн түдгэлзэх саналыг дэмжих эсэх асуудал гишүүдийн хувьд ихээхэн эргэлзээ, болгоомжлол төрүүлсэн хэвээр байна.

Гурав. Ерөнхийлөгчийн байр суурь ямар байгаа вэ

Энэ асуудал дээр төрийн тэргүүний байр суурь чухам ямар байгаа нь мөн л анхаарал татсаар байна. Тэрбээр, Ажнай Д.Бат-Эрдэнэтэй найз нөхдийн харилцаатай тул хуулийн асуудлуудыг нь зориуд удаашруулсан гэх яриа Төрийн ордноор хөврөөд нэлээд удаж буй.

Мөнхүү Ерөнхийлөгч асан Н.Багабанди түүнийг Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг түлхэн унагаж, өөрөө танхимын тэргүүн болоход туслаад, хариуд нь "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирлаар Х.Бадамсүрэнг, "Эрдэнэс Тавантолгой"-н захирлаар өөрийн туслах асан Т.Аюурсайханы хүнийг томилохыг гуйсан эртний кэйс энд давхцаж байгаа юм.

Т.Аюурсайхан яг энэ шижмээрээ төрийн тэргүүнээс хуулийн хамгаалалт хүссэн гэж хэвлэлүүд онцолсон нь зүгээр ч нэг мэдээлэл биш юм. Тэрбээр "Аль ч нам ялгахгүй, нүүрсний хэргийг шалга" гэх чиглэлийг хууль хяналтынхан болоод Засгийн газарт ил өгсөн. Гэсэн хэдий ч далд Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй гишүүдийн эрх ашгийг хамгаалж буй гэх хардлага явсаар байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-28 08:18

Эргүү

Батцэнгэл.
Батцэнгэл.
2023-03-28 08:29

Мэдээжээр, ерөнхийлөгч хулгайчдыг дэмжинэ, өөрөө нүүрсний хулгайч шүү дээ гэнэ.

Дангаасүрэн
Дангаасүрэн
2023-03-28 09:21

Бүрэн эрхийг нь түдгэлзүүлж чадахгүй бол энэ ИХ огцрох ёстой.

Зочин
Зочин
2023-03-28 09:35

За хөөрхий хэн ажнайг хамга�##�ж кноп дарна тэр тэрбум төг авсан байх нь. АТГ-ийн ажил хөнгөрч дээ. Пүрэвдорж ард түмний эрх ашиг тэргүүнд гэж хуцаад байснаа ажнайн эрх ашиг бүр дээгүүр гэх шив

Тогтох
Тогтох
2023-03-28 10:41

Одоол хамга�##�ж үлдвэл хувьсг�##�аас өөр юуч хэрэггүй ганц гарц нь хувьсг�##� тиймээс арайч ард түмнээ басамжлахгүй байлгүйдээ

Зочин
Зочин
2023-03-28 11:43

Аюурсайханаас нүүрсний цавчаа авсан хүн хөшигний цаана өмөөрж бгаа ш дээ

Зочин
Зочин
2023-03-28 11:59

Энэ АН-н Пүрэвдорж гэж �##�иа с�##�бадай бна

Зочин
Зочин
2023-03-28 15:07

Ан бол монголын хулгайчдын нэгдсэн нам гээд нэрээ сольчвол

иргэн
иргэн
2023-03-28 15:14

Ээ чааваас. АН ч улам л доошоо ороод байх юм. Уг нь эх оронд минь хоёр нам хэрэгтэй л юмсан

Зочин
Зочин
2023-03-28 16:14

ӨӨ МУУСАЙН ХУЛГАЙЧУУДАА ТИЙМЭЭ ЭНЭ ТӨР ЗАСГААС ЮУ Ч ХАРААД НЭМЭР БОЛОХГҮЙ НЬ ОЙЛГОМЖТОЙ БОЛЛОО БҮХЭЛ БҮТЭН ХУЛГАЙЧДЫН ТОМ СҮЛЖЭЭ ТӨРИЙН ЭРХ МЭДЛИЙГ АВЧИХСАН ЗОГСОЛТГҮЙ ЭРГЭН АЖИЛЛАЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ. ОДОО ГАНЦХАН ЗӨВ ЗАМ БАЙНА ХАВРЫН ЖАГСААЛЫГ ТОМООХОН ШИЙДВЭРЛЭХ ТҮВШИНД АВААЧИХ ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАР УИХ г ТАРААХ АХИЖ МАН АН г УЛС ТӨРИЙН ТАВЦАНД ГАРГАХГҮЙ БАЙХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ АЮУРСАЙХАН ҮНЭН ХЭЛЖЭЭ БҮГДЭЭРЭЭ ХУЛГАЙЧ БАЙЖ БИТГИЙ ХУДЛАА ИНГЭЖ ШАЛЧИГАНАТАЛ ГАЧААЛДАЖ БАЙ ГЭЖ....ХОЁР НАМ ҮНЭНДЭЭ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ ХУЛГАЙ ЛУЙВАР ДЭЭРЭМ АЛААН ХЯДААНАА ХИЙСЭЭР БАЙНА ӨНӨӨДӨР СҮР ХҮЧИЙГ ҮЗҮҮЛСЭН ХЭРГЭЭС ШИЙДЭГДСЭН ХЭРЭГ БАЙНА УУ? ЖДҮ ГЭЖ ХӨГЖЛИЙН БАНК НҮҮРСНИЙ ХУЛГАЙ ГЭЖ ҮХЭРНҮҮДЭЭ ЖААЛ СҮҮЛИЙГ НЬ ӨРГҮҮЛЖ ДАВХИУЛСАН ЗА ОДОО Л ШУДРАГА ЁС ТОГТОХНЭЭ ГЭТЭЛ ЭНЭ.АЖНАЙ БАТЭРДЭНЭ ГЭДЭГ ЭНЭ ХУЛГАЙЧИЙГ МОНГОЛЫН ТӨР ХУУЛЬ ХҮЧНИЙХЭН ҮНЭНДЭЭ ДИЙЛЭХГҮЙ ЮМ БАЙНА ЭНЭ ХУЛГАЙЧ ЗОВЖ ҮХНЭЭ ӨТГӨН ШИНГЭНЭЭРЭЭ ХООЛЛОХ ЦАГ НЬ ИХ ОЙРТЖЭЭ ТҮЙ ПИЗДА МОНГОЛЫН УЛС ТӨРИЙГ БАЙЖ БАЙГААГИЙ НЬ СААРАЛ ОРДОНДОО ДАРАГДАЖ ҮХЭЭД ТЭНДЭЭ ЛАЛАРУУД МӨНХ ИЛЖИРЦГЭЭГЭЭЧ

Zochin
Zochin
2023-03-28 17:24

Hulgaichuudig buulgah heregtei gishuunees n buulgaj baijil sain shalgagdana

Зочин
Зочин
2023-03-28 18:17

Чааваас даа

Зочин
Зочин
2023-03-28 19:19

Төрийн ордонд хулгайчууд нам байгуулчихсан ардчил�##� яриад сууж ыайх болтой юмуу

Зочин
Зочин
2023-03-28 21:00

За больж үз. Энэ нөхөр намаа хөлдөө чирэх нь ээ . Бүтэхгүй нөхөр байна даа....

Basca Feiza
Basca Feiza
2023-03-28 22:49

сайн байцгаана уу. Холбогдож буй хэрэг нь цэвэр хувьг�##�ын нь үйлдэл л баймаар юм. Үүнд нь тэр нам **мам** энэ тэр нь хөндлөнгөөс орж ирж оролцоод байх түй ч хэрэггүй, шаардлагагүй л байлтай. За тэгээд **нам** гэдэг хэдэхн хүн нарын л хэсэг, бүлэг хүн нар л шүүдээ. **улстөр** гэдгээр баймбай хийгээд л явцгаагаад байдаг болохооос. Уг нь углуургаараа, жамаараа жаягаараа жудгаараа ёсоороо, туулсан зам мөр, түүх шастираараа бол **улстөр** биш ТӨР УЛС БУЮУ ТӨР УЛСАТ УЛС, ТӨР, ХУУЛЬ ЦААЗ, ЗАСАГ, ТӨРТ-УЛСАТ ХҮМҮҮН ХҮН НАР БИЙ БУЙ БАЙМААРСАНЖ.

ЗОЧИН
ЗОЧИН
2023-03-29 07:36

Гантөмөр хэрхэвч олигтой нөхөр бишээ.

Ganbat
Ganbat
2023-03-29 15:09

Бүгдээрээ унандаа ард түмэн босоход бэлэн байна

Холбоотой мэдээ

Back to top button