Нийгэм мэдээ

БЗД-ийн ИТХ дахь АН-ын бүлэг Засаг даргаа огцруулах хүсэлтэй байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийг огцруулах хүсэлтэй буйгаа тус дүүргийн ИТХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр /2023.03.29/ мэдээлэл хийлээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн ИТХ дахь АН-ын бүлгээс "Энэ хүн хоёр жил хагас болж байна. Энэ бол дүүрэг хангалттай хөгжих хугацаа. Засаг дарга нь дүүргийнхээ хүн ам, өрхийн тоог ч мэддэггүй. ИТХ-ын 10 удаагийн хурлын дөрөвт нь л биечлэн оролцсон. Цар тахлын үед шууд томилгоо олныг хийж, 28 хороог 43 болгож нэмэгдүүлснээр төрийн үйлчилгээний хүнд суртлыг гааруулсан. Өөрийн хамаатан садан, найз нөхдөө томилсон.

Н.Баярмөнх дарга цар тахлын үед дүүргийн төсөвт тодотгол хийснээр Засаг даргын нөөц хөрөнгөд 2.5 тэрбум төгрөг нэмсэн, зарцуулалт тодорхойгүй. Мөн дүүргийн хүн амын бүртгэлийг нэмэгдүүлсэн нь сонгуулийн луйврын шинжтэй гэж хардаж байна" гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button