СПОРТ
Францын лигийн хамгийн өндөр цалинтай 10 хөлбөмбөгч бүгд ПСЖ-ийнх
Францын L’Equipe сэтгүүл хөлбөмбөгийн дээд лиг “Лиг 1“ хамгийн өндөр цалин хөлстэй тоглогчдын жагсаалтыг жил бүр танилцуулдаг уламжлалтай. Энэ уламжлалынхаа дагуу саяхан шинэ жагсаалт гаргажээ. Ингэхэд, жагсаалтын эхний 10 байрыг бүгдийг нь, 15 байрын 13-ыг нь ганц ПСЖ багийн тоглогчид бүрдүүлж гайхшруулсан байна.
Францын хөлбөмбөгийн лигийн хамгийн өндөр цалинтай 10 тоглогч /татварын өмнөх дүн/
- Килиан Мбаппе – 6 сая евро /сард/
- Неймар – 3,675 сая;
- Лионель Месси – 3,375 сая;
- Маркиньос 1,2 сая;
- Марко Верратти – 1,2 сая;
- Ашраф Хакими – 1,083 сая;
- Жанлуиджи Доннарумма – 916 мянга;
- Серхио Рамос – 791 мянга;
- Хуан Бернат – 730 мянга;
- Норди Мукиеле – 700 мянга.
Жагсаалтын эхний 15-ын 11 дүгээрт “Монако”-гийн Виссам Бен Йеддир 650 мянган евро, 13 дугаарт “Марсель”-ийн Жордан Верету 550 мянган еврогоор бичигдсэн бөгөөд үлдсэн гурав нь мөн ПСЖ багийн тоглогчид байсан аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.