Цагаачлалын төвд гарсан галын бичлэг мексикчүүдийг бухимдууллаа

Мексикийн Сюдад Хуарес хот дахь Цагаачлалын албаны байранд гал гарч 38 хүний амь нас үрэгджээ. Тэгвэл энэхүү галын нөхцөл байдлыг харуулсан 32 секундын видео бичлэг олон нийтэд тархсан нь мексикчүүдийн бухимдлыг төрүүлээд байна.
Бичлэгт галын дөл саатуулагдсан цагаачдыг хорьсон камер руу дөтөлж явах агшныг харуулсан байх бөгөөд албаны хувцастай хүмүүс буюу Мексикийн Цагаачлалын үндэсний институтийн ажилтнууд тоосон шинжгүй өөрсдийн амийг бодон гарц тийш явах дүр зураг буусан аж. Цагаач эрчүүд өөрсдийг нь хорьсон торыг онгойлгохоор оролдох ч чадалгүй байсаар түймрийн утаанд бүрхэгдэж буй байдал бичлэгт буужээ.
Энэхүү бичлэгийг хэвлэл мэдээллийнхэн болон мэргэжлийн байгууллагууд шалгаад жинхэнэ болохыг тогтоосны дараа иргэдийн уур бухимдал нэмэгдэж ирсэн аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АМЕРИКЧУУД естой хүнлэг бус ханджээ.Аман дээрээ хүний эрх ярьдаг амьдр�##� дээр зөвхөн өөрсдийгөө хамга�##�аад гүйж буй нь харагдлаа. Ялзарсан нийгэм гэж үүнийг л хэлнэ.Америкт он гараад 131 зэвсэгт х�##�длага гарч олон олон хүн амь эрсдсэн байна. Троллууд нэгийг бодож 2 ийг тунгаана буй за
Хаана америк гэж байна. Мексикийн Цагаачл�##�ын vндэсний институтын ажилтнууд л гэж байна. Бас Мексикийн Сюдад Хуарес хотод гэж байна ккк