СПОРТ

Умар Кремлев: Эрчүүд эмэгтэйчүүдтэй рингэнд тулалдах нь шударга биш

Саяхан өндөрлөсөн эмэгтэйчүүдийн боксын ДАШТ-ий оролцогчдын дунд эрэгтэй тамирчид нэг бус байжээ. Эдгээр тамирчдыг генийн шинжилгээний аргаар илрүүлж, ихэнхийг нь тэмцээн эхлэхийн өмнө, цөөн хэдийг тэмцээний дундуур хассан байна.

Энэ хүү үйл явдалтай холбогдуулан Олон улсын боксын холбооны ерөнхийлөгч Умар Кремлев өчигдөр телеграм хуудастаа албан ёсны мэдэгдэл гаргасан байна.

Тэрбээр мэдэгдэлдээ “Хүйсээ өөрчилсөн эрчүүд эмэгтэйчүүдтэй рингэнд тулалдах нь шударга биш. Энэ бол шууд доромжлол. Спортод ийм зүйл огт тохиолдох ёсгүй.

Улс орон бүр өөрийн гэсэн соёл, өөрийн гэсэн үнэт зүйлтэй. Улс орнуудад яаж амьдрах ёстойг нь тулгаж болохгүй. Гэхдээ бид улс орон бүрийн үнэт зүйлийг хүндэтгэх ч, боксын дүрэмд нийтлэг үнэт зүйлсийг л нэгтгэх ёстой” гэж тэрбээр мэдэгдэлдээ онцолжээ.

Дашрамд, Олон улсын боксын холбоо "Парис 2024" олимпын сонгон шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахтай холбоотой асуудлаар ОУОХ-г шүүхэд өгч магадгүй байна. Тэд Олон улсын олимпын хороо тэмцээнд ажиллах шүүгч, албан хүмүүсийг Олон улсын боксын холбоотой зөвшилцөлгүй тодруулсан хэмээн үзэж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button