Гадаад мэдээДЭЛХИЙ

Д.Дуро: Финландыг УАЦЭ-д элсүүлэх нь ОХУ-тай мөргөлдөхөд хүргэнэ

Унгарын Парламентын спикерийн орлогч Дора Дуро Финландыг Умард Атлантын цэргийн эвсэлд /УАЦЭ/ элсүүлэх нь ОХУ-тай шууд зэвсэгт мөргөлдөөнд хүргэх аюултай гэж санууллаа. Финланд ОХУ өмнө нь дайтаж байсны дээр Украины нэгэн адил геополитикийн чухал байршилтай тул Москваг шийдвэрлэх алхам хийхэд түлхэж мэднэ гэж тэрбээр болгоомжилж буй аж.

Өөрөөр хэлбэл, Финландыг элсүүлэх нь ОХУ-ыг УАЦЭ-ийн гишүүн улстай зэвсэгт мөргөлдөөнд хүргэх өндөр магадлалтай бөгөөд энэ нь Украинд энхийг тогтоох, байлдааны ажиллагааг таслан зогсоох эрмэлзэлтэй харшилна гэж үзжээ.

Тэрбээр АНУ-ыг өөрийн геополитикийн бодлогодоо УАЦЭ-ийг ашиглаж байна хэмээн хэмээн буруутгажээ. УАЦЭ-д элсэх нь Швед, Финландын хувьд тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлаа алдах үр дагавартай байж болохыг Д.Дуро онцолсон. Түүнийг мэдэгдэл хийхээс хэд хоногийн өмнө Финландын Ерөнхийлөгч Саули Нийнистё улс нь ойрын үед УАЦЭ-д элсэнэ гэж мэдэгдсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
2023-03-30 13:37

Энэ хүүхэн их л дарамтлуулж дээ, эсхүл маш их мөнгөн тусламж авсан бололтой. Зэвсэг барьсан дарангуйлагчтай зэвсэг агссан хүмүүстэй эвсэж тэмцэх нь илүү үр дүнтэй гэдгийг эрэлхэг финляндчууд мэднэ буй заа.

Д Баярсайхан
Д Баярсайхан
2023-03-31 11:52

Хүн тарөлхтөн үүссэнээс хойш янз ашиг сонирхлоос болж ,газар нутаг эзэмших гэх мэт ш�##�тгаан үл мэдэгдэх үйл ажиллагаа их явагдсан даа Улс бүр хөрштэйгээ эвсэг орших нь чух�##� даа Энэ эмэгтэй хэлсэн анхааруулга зөв шүү Бодох л хэрэгтэй.Бид эх орондоо сайхан амьдармаар байна шүү.Олон улсын тухай мэдээлэлд баярладаг шүү баярл�##�аа

Холбоотой мэдээ

Back to top button