Гадаад мэдээДЭЛХИЙ

Жаир Болсонару Бразил руугаа буцлаа

Бразилийн Ерөнхийлөгч асан Жаир Болсонару АНУ-ын Флорида мужаас төрөлх Бразил руугаа ниссэн талаар хэвлэлээд мэдээллээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд Лула Да Сильвад ялагдсаныхаа дараа тангараг өргөх ёслолд ч оролцолгүйгээр эх орноо орхиж явсан юм. Үүний дараа Бразилд сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн үймээн гарч, иргэд Парламентын болон Ерөнхийлөгчийн ордон руу дайрч орсон хэрэг гарсан.

Сонгогдсон Ерөнхихйлөгч Лула Да Сильва уг хэргийн ард Жаир Болсонаруг байгаа гээд буруутай этгээдийг шийтгэнэ гэж амалж байсан юм.

Харин АНУ руу зугтан гарсан Жаир Болсонару энэ буруутгалыг үгүйсгэж ирсэн бөгөөд сая Флоридагийн нисэх буудлаас хөөрөхийнхөө өмнө “Бразилд очоод Лула Да Сильвагийн эсрэг сөрөг хүчнийг удирдахгүй” гэж мэдэгджээ.    

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button