Гадаад мэдээДЭЛХИЙ

Энэтхэгт 70 жилийн дараа үчимбэр зулзагаллаа

Дэлхийн хамгийн хурдан амьтан гэгддэг үчимбэр Энэтхэгт сөнөж мөхөөд 70 жилийн нүүр үзжээ. Тус улсын амьтан судлаач эрдэмтэд энэ хооронд үчимбэрийг сэргээн нутагшуулах талаар ажилласаар байсан бөгөөд саяхан анхны дөрвөн үр төлөө хүлээж аван баяр хөөр болсон байна.

Өмнө нь олон жил оролдсон ч байгалийн нөхцөлд үржүүлж дөнгөхгүй байсан тул Байгаль орчны сайд нь хүртэл “Чухал үйл явдал боллоо” хэмээн онцолжээ.

Энэтхэгчүүд улсынх нь нутаг дэвсгэрт үчимбэрийн тоо толгой бүрэн дууссан гэж зарласнаас хойш л сэргээн нутагшуулах талаар ажил зохиож ирсэн. Гэвч үржихгүй байсаар өнгөрсөн жил Намибаас авчирсан найман тоо толгой бүхий сүрэг ийнхүү анхны үр дүнг нь авчирчээ.

Куно үндэсний хүрээлэнд нутагшуулсан дээрх найман үчимбэрийн нэг нь хэд хоногийн өмнө үхсэн ч дараа нь дөрвөн зулзага мэндэлснээр тоо толгой нь 11 болжээ.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button