Анкара зөвшөөрснөөр Финланд УАЦЭ-д элсэх боломж бүрдлээ

Турк улс Финландыг УАЦЭ-д элсэхийг дэмжихээр болжээ. Парламентаар хэлэлцүүлж санал хураахад энэ асуудлыг дэмжих шийд гарсан аж. Ингэснээр Финланд эвслийн 31 дэх гишүүн болох боломж бүрдэж байна. Туркүүд “Алан хядагсдыг дэмжсэн” гэсэн үндэслэлээр Финландын хүсэлтийг хэдэн сар торгоосны эцэст ийнхүү болож олгов.
Өнгөрсөн жил Финландтай хамт өгсөн Шведийн хүсэлтийг харин Анкара дээр бичсэн шалтгаанаар одоог хүртэл эсэргүүцсээр байгаа юм.
УАЦЭ нь бүл нэмэхийн тулд бүх гишүүдийн зөвшөөрлийг заавал авдаг дүрэмтэй тул ирэх долдугаар сард болох эвслийн ээлжит чуулганаар Финланд гишүүнээр элсэж, Швед харин наана нь Анкарагийн дэмжлэгийг авахгүй л бол тойргийн гадна үлдэх юм.
Эвсэлд нэгдэх шийдлийг Финландын ард иргэдийн 80 гаруй хувь нь дэмжиж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Натог натогоор нь бичээ толгой эргүүлээд орчуулга хийлгэх шаардлага юу бна