Гадаад мэдээДЭЛХИЙ

Д.Трампыг ойрын өдрүүдэд баривчлах магадлалтай гэв

АНУ-ын Ерөнхийлөгч асан, ирэх сонгуульд нэрээ дэвшүүлээд буй Доналд Трампыг насанд хүрэгчдийн киноны од бүсгүйд авлига өгсөн хэргээр буруутгажээ. Түүнийг ойрын өдрүүдэд баривчлах магадлалтай талаар ВВС агентлаг мэдээллээ. Хэрвээ баричвлагдаж, гэм буруутай нь нотлогдвол тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч нараас Эрүүгийн хэргээр ял шийтгэл хүртсэн анхны хүн болох юм.  

“АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өмгөөлөгчөөрөө дамжуулан Сторми Данэиэлс нэрээр алдаршсан насанд хүрэгчдийн киноны алдарт жүжигчин Стефани Клиффордод 130 мянган ам.доллар төлсөн” гэх мэдээлэл таван жилийн өмнө гарч байв. “The Wall Street Journal” энэхүү хэргийн талаар “АНУ-ын Ерөнхийлөгчтэй холбоотой байсныгаа нууцалсных нь төлөө энэ хэмжээний мөнгийг төлсөн” гэж мэдээлж байв.

Төлбөрийг 2016 оны зун буюу Ерөнхийлөгийн сонгуулийн кампанит ажил ид өрнөж байх үед өгсөн гэдгийг ч ил тод бичсэн. Цагаан ордноос энэ мэдээллийг тухайн үедээ худал мэдээлэл хэмээн үгүйсгэсэн ч сонины редакц уг мөнгө Д.Трампын өмгөөлөгчөөр дамжин Дэниэлсийн дансанд орсныг батлах хөдөлшгүй нотолгоо байгаа, Д.Трамп Сторми Даниэльстэй эхнэр Меланьятайгаа гэрлэсний дараа учир ургуулж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Д.Трамп гэр бүлээс гадуур бэлгийн харьцаатай байсан” хэмээн бичиж байсан юм.

Д.Трампыг улс төрийн зорилгоор хэлмэгдүүлж, Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнөөс гаргах гэж байна гэсэн хардлага АНУ-д мөн их байна.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Чингис
Чингис
2023-03-31 10:37

Хууль шударгаар үйлчилдэг эрх чөлөөний эх орон Америкчууд маш зөв шийдвэр гаргасан байна. Одоо Монголд жанхуу гэх Монгол улсыг хорлосон адгийн новшийг нэн даруй баривчилж хууль бусаар олсон 1.2 тэрбум ам долларыг нь улсын орлого болгох хэрэгтэй.

Зочин
Зочин
2023-03-31 12:50
Reply to  Чингис

Эбэг бас адил

Холбоотой мэдээ

Back to top button