Тэрслүү үг: Шүүхийн байгууллагад эмгэнэл илэрхийлье!

Д.Кёкүшюзанбатбаяр эхнэрийн хамт цагаадчихлаа. Тэднийг шүүх хурал лав хоёроос илүү жил үргэлжилсэн. Худалч хүнд нийт хэдэн удаа хойшилсныг нь тоолж барахын л аргагүй. Цахим дахь “Д.Кёкүшюзанбатбаярыг шүүх хурал хойшиллоо” гэсэн гарчигтай мэдээ, мэдээллүүдийн хамгийн эрт цагийнх нь лав 2021 онд хамаарч байна. Товлогдлоо л гэдэг, хойшиллоо л гэдэг. Яв явсаар ял ч үгүй, торгууль ч үгүй өнгөрлөө, тэд. Шүүх тэгж шийдлээ.
Уг нь Д.Кёкүшюзанбатбаярын хэрэг улс төрийн хүрээнд ил тод хэлэлцэгддэг юм.
Манай редакцын тухайд л гэхэд 2020 оны наймдугаар сард, түүнийг Ц.Элбэгдорж, М.Энхболд, Н.Алтанхуяг, С.Батболд нарын гарын үсгийг хуурамчаар зурж, гадаадын хөрөнгө оруулагчийг 32 тэрбум төгрөгөөр залилсан тухай баримтыг дэлгэж байв. Нийтлэл гарсны дараа Кёкүшю хэвлэлийн бага хурал зарлаж, “Худал мэдээлэл, худалдагдсан сайт” хэмээн цоллоно гэгдсэн ч таг чимээгүй болсныг санаж байна.
Хэрэг нь хуулийн байгууллагад шилжээд ирэх үес Богд уулын түймрийг унтраалцаж, лайв хийж гүйгээд байсан нь саяхан. Тэр хэзээ ч хэргийнхээ талаар ам нээж байгаагүй, энэ тухай байр сууриа илэрхийлж үзсэнгүй.
Хамгийн чухаг нь, Д.Кёкүшюзанбатбаяр өнгөрсөн хугацаанд шүүгчдийг авлигадсан гэдэг.
Түүнийг эхнэр, дуучин Т.Баясгалангийнх нь хамт шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдсэнээр хэргийг шүүхэд шилжүүлээд байв.
Д.Кёкүшюзанбатбаяр нарыг Богдхан уулын дархан цаазат газраас залилж газар авсан хэргээр ч бас шүүсэн. Харин хөшигний ард яригддагаар, тэд газраасаа шүүгч нарт авлигын сэдлээр “бэлэглэж” ирсэн гэдэг.
Баянзүрх дүүргийн 11-р хорооны иргэд л гэхэд “Тусгай хамгаалалттай газар буусан учир чөлөөл” гэсэн шаардлагатай нүүр тулаад нэжгээд жилийн нүүрийг үзэж буй. Атал ойр тойронд нь Т.Баясгалан, Д.Кёкүшюзанбатбаяр нарын хамаарал бүхий газар зөндөө гэдгийг хэлж байгаа. Энэ энгийн логикоор харахад л, хэнд газар олгодог, хэнд олгодоггүй вэ, тусгай хамгаалалттай бүс гэдэг өөрөө юу вэ гэдэг асуулт тавигдана.
Д.Кёкүшюзанбатбаяр яаж ийгээд л улстөрчдийн гарын үсгийг хүртэл дуурайлгаж зураад, 32 тэрбумыг залилаад, гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээж хашраагаад, дотооддоо тусгай хамгаалалттай бүсэд газар аваад байж чадаж байна. Тэгээд цагаадчихлаа, шүүх цагаатгалаа. Сонирхолтой нь, шүүх хэргийг “Хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжгүй” гэсэн үндэслэл тайлбарласан байх юм.
Авсан газраасаа шүүгчдийг “авлигадаж” ирсэн гэдэг мэдээллийн мөрөөр АТГ орох ёстой. 2023 оныг авлигатай тэмцэх жил болгон зарласан Засгийн газар анхаарах учиртай. Эцсийн бүлэгт жинхэнэ авлигач хилийн чанадад бус шүүхийн авлигын цаана цагаадаж яваа бус уу. Шалгасан, нотлох баримт цуглуулсан, яллах дүгнэлт үйлдсэн, нэгтгэсэн, нэгэнт ил тод болсон хэргийг тийм шалтгаанаар хэрэгсэхгүй болгосон шүүхийн байгууллагад эмгэнэл илэрхийлье.
Одоо Д.Кёкүшюзанбатбаярын эдгээр хэрэг дахиж лав шүүхэд шилжихгүй биз ээ!
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол улс гэж ёстой арчаагүй авилг�##�ын шүүх , шүүгч нартай болчихжээ. Одоо бүр ил тод цагаандаа гарсан сонгодог шүүгч нартай болчихжээ.
Маш ойлгомжгүй зүйл болоод бна. Төрийн өндөрлөгүүдийн гарын үсгийг хуурамчаар үйлдээд з�##�илан хийж болно гэсэн үг үү.
Эмгэнэл илэрхийдэх шаардлагаггүй. Аль хэдийнэ авилг�##�д живээд т�##�ийсан.
Арцатын амны газрыг яасныг бүгд л мэдэж бгаа штээ
Шүүгчийг атг д өг
Шүүхийг дэлбэлэх цаг нь болжээ
Shuuhiig Khurelsuh Erunhiilugch uurchilj boldoggui yum u
Dahin shalga
манай орон сүйрч дээ энэ мэт хүн хогнууд даварсаар
Авилг�##�д идэгдэж илжирч ялзарсан хууль, шүүх засагл�##�. Нийслэлийн Иргэний хэргийн Давж за�##�дах шатны шүүхийн зарим шүүгч бол жинхэнэ авилг�##� авдаг. Маш их НО-той газар шүү.
Ха ха шүүх шүүгч нарыг хэн томилоод хэний суганы үснүүд вэ гэдгийг л ил болгочих. Монголд МАН АН гэх намын нэр дор хулгайч луйварчид даам болсон цагт иймэрхүү луйварчид
шүүх
Авилгад цадсан шүүхийнхнийг устгая
Шүүгчид ер нь арай л дэндэж байнаа, шудрага нийгэмд амьдрахыг жирийн иргэд хүсч байна.
Одоо өнөө шүгэлчид эргээд гаргаад ирэх боломжтой
Харин тийм.Монголын шүүх ц�##�инг Элбэгдоржтойн нэмээд дээр нь авилг�##�д живүүлээд Мафи болгочхоод одоо уяагаа чангаруулаад яаж ч болохгүй болжээ.Дэндүү аймар болсон.
Наад цайчихсан 2 хулгайч чинь Арцатын амыг аваад авсандаа орно гэсээн.
Шүүгч хэргийг хуулийн дагуу бус үзэмжээрээ шийдэж бгаа бол бид шүүх засагл�##�ын дарангуйл�##� дор ардчилсан улс байгуулна гэж мянга хашгираад яах вэ, даруй шүүхийн шинэчлэл хийж ардчилсан шүүхтэй болох хэрэгтэй!