УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Д.Дагвадоржтой холбогдуулан улсын гарди Б.Гончигдамбыг шалгаж, гэрийг нь нэгжжээ

“Тавантолгой транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дагвадорж нүүрсний хулгайн хэрэгт шалгагдаад удаж байгаа нэгэн юм.

Түүнийг 2013-2017 оны хооронд 4.1 сая тонн нүүрс худалдаж, худалдан авах дөрвөн удаагийн гэрээг “Таван толгой” ХК-тай байгуулж үүнээс 1,823,965,62 тонн нүүрсийг худалдан авч Монгол Улсын хилээр 2,185,795,47 тонн нүүрсийг экспортолж, зөрүү 361,498,33 тонн нүүрсийг хулгайлж, 373 тээврийн хэрэгслээр 1,264 удаагийн давтамжтайгаар хууль бусаар экспортод гаргаж улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгаж байгаа юм.

Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

-Нягтлан О гэгчийг өнгөрөгч долоо хоногт саатуулах ажиллагаа явагджээ-

Тэгвэл Д.Дагвадоржийн нүүрсний хулгайн гэх хэрэг хүрээгээ тэлж, Улсын гарди Б.Гончигдамбатай холбогдсон сэжим гарч ирсэн тухай мэдээлэл байна.

Түүний хамаарал бүхий компани Эрдэнэс тавантолгой ХК-ийн хөрс хуулалтын нэг их наядын тендер авсан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн гэх.

Улмаар Б.Гончигдамба гардийг шалгаж эхэлсэн бөгөөд АТГ-аас гэрт нь нэгжлэг хүртэл хийжээ.

Мөн нягтлан О гэгчийг өнгөрөгч долоо хоногт саатуулах ажиллагаа явагдсан аж.

Үүнээс гарди Б.Гончигдамбын хамаарал бүхий ямар компани нүүрсний хулгай тэр дундаа хөрс хуулалтын асуудалтай холбогдох вэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм.

-Улсын гарди Б.Гончигдамбын цоллуулж, хувь эзэмшдэг байсан Тэргэннүүр ХХК холбоотой юу-

Гарди Б.Гочигдамбын хамаарал бүхий компани гээд судлаад үзэхэд хамгийн түрүүнд Тэргэннүүр гэх компани илрэв.

Эл компанитай холбогдох хоёр сэжим бий.

  • Эхнийх нь тэрбээр 2019 оны үес хүртэл "Тэргэн нүүр ХХК-ны бөх" хэмээн цоллуулдаг байж.
  • Удаах нь эл компанид хувь эзэмшигчээр бүртгэлтэй байж байгаад 2019 оны гуравдугаар сарын 21-нд хасагджээ.

Эл компани нь "Эрдэнэс тавантолгой" компанийн зүүн цанхид хөрс хуулалтын ажил гүйцэтгэж байжээ. Ингэхдээ "Тавантолгой" оператор түншлэлийн доор туслан гүйцэтгэгч компаниар орж ирэн 2022 оны тавдугаар сарын 06-наас 2022 арванхоёрдугаар сарын 31-ний хооронд ажилласан аж.

Хамгийн ноцтой нь хөрс хуулалтын ажил гүйцэтгэсэн тендерийн үнийн дүн 1 их наяд төгрөг. Ганцхан шалгуур гэхэд үнийн дүнгийн 1% нь болох 17 тэрбум орчим төгрөг байршуулах гэгддэг. Өөрөөр хэлбэл ийм өндөр босготой тендерт мөнгөтэй компани орсон гэсэн үг болж таарч буй юм.

-Тэргэннүүр ХХК 2013 онд үүсгэн байгуулагдаж, одоо С.Энхболдын нэр дээр бүртгэлтэй байна-

Тэргэннүүр ХХК нь 2013 онд байгуулагдсан. Одоо хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал, эцсийн өмчлөгчөөр нь Самбуугийн Энхболд гэх нэр бүртгэлтэй байна.

Тэргэннүүр ХХК нь Хар сувд говь ренталс ХХК, Таванхур ХХК-ийг хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байгаа нь анхаарал татаж байна. Таванхур ХХК нь ЭТТ ХК-ийн Бортээгийн уурхайн гэрээт олборлогч компаниар бүртгэлтэй байдаг аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
26 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 18, 2023 08:26

Zassss. Khyn barij shalgakh chin sonin bish bolood udaj bna. Shalguulsan ulsuud n' khariutslaga khyleesen n' khaana bgaa um. Shalgaj bna gej shantaajilj khakhiul l avdag um bishyy er n' kharaad baikhad. Ene novshiin jyjigee bolivol taarna.

Зочин
Зочин
4 сар 18, 2023 09:10

Өчнөөн удлаа. Одоо тэр хүмүүсийн гэр оронд юу байх вэ дээ. Аль хэдийний өөр газар зохицуулсан байгаа.
Тэннг юм уу, шоудаад байгаа юм уу

Зочин
Зочин
4 сар 18, 2023 15:07
Reply to  Зочин

Зүгээр сууж цолин авдаг бөх, уяач нэртэй паразитууд, тэднийг мөнгөөр тэжээдэг бизнесменүүд гэж байдаг л даа ! Бизнес хийдгий нь биш тэр паразитуудыг нь шийтгэвэл зохино!

Зочин
Зочин
4 сар 18, 2023 09:14

Хэдэн сайхан бөх минь юунд хутг�##�дчихав даа

Зочин
Зочин
4 сар 18, 2023 23:11
Reply to  Зочин

МӨН ЧАНАР НЬ УГААС ТЭР. БӨХ ХҮН ЯМАР ОНЦГОЙ ХҮН БИШ. ЯМАР ЛАМ ГЭГЭЭНТЭН БИШ. ТЭДНИЙГ ТУСАД НЬ ОНЦЛООД БАЙХ ЮУ БАЙХАВ.ТЭДНИЙ ДУНД САЙН Ч ХҮН БАХ БИЗ МУУ Ч БАЙХ БИЗ. ТАНГАРАГ ӨРГӨСӨН ХҮМҮҮС БИШ. ИХЭНХ НЬ БОЛОВСРОЛГҮЙ "БААГИЙ"

Зочин
Зочин
4 сар 18, 2023 12:28

Энэ хэдэн бөх нэртэй луйварчид яаж зүгээр байхав. Амар хялбар мөнгө олох юу л байна тэнд л

Зочин
Зочин
4 сар 18, 2023 13:21

Энхболд чинь Дагвадоржийн баз . Даяндэмид нь хүргэн нь байхаа

арчаагүй төр
арчаагүй төр
4 сар 18, 2023 13:44

овоо ухаж, ш�##�гаж байна уу даа

Зочин
Зочин
4 сар 18, 2023 14:16

hurdan yaliin uguud bagadaa 10 jil shorond suulgah heregtei bna shvv

Зочин
Зочин
4 сар 18, 2023 14:35

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ манлайлаад Ландкруйзер хөлөглөж, том цагаан хөөрөг өвөртлөөд 4 сард м�##�чны хотоор явж ноолуур хямд үнээр цуглуулж цааш зардаг, зарим хүмүүсээс зараад дараа нь мөнгийг нь өгөхөөр зээлээр ноолуур авдаг бизнес 1990-ээд оны сүүл үеэс дэлгэрч олон бөх бизнест холбогдсон гэдэг.
Одоо өөр том бизнест холбогддог болжээ. Энэ нь хориотой зүйл биш. Харин монголын сайхан бөхчүүд хууль бус зүйлд бүү орооцолдоосой!

bat
bat
4 сар 18, 2023 16:24

kabiniihan bor biz bodvol kkk

иргэн
иргэн
4 сар 18, 2023 16:49

ДОЛГОРСҮРЭНГИЙН ГУРВАН ТИЙРЭН ГЭДЭГ БОЛСОН БАЙНА ЛЭЭ ГЭЖ

Зочин
Зочин
4 сар 18, 2023 23:08
Reply to  иргэн

Гурван тийрэн гэнээ, хэ хэ хэ

Төлөөс
Төлөөс
4 сар 19, 2023 00:08

Арчаагүй өлөн хулгайчид

Зочин
Зочин
4 сар 19, 2023 09:08

нөгөө Дамба ажнайтай холбоотой

jenkog hulgaichidtai ni hamt shalga !
jenkog hulgaichidtai ni hamt shalga !
4 сар 19, 2023 09:10

jinhene hulgaich dagvadorjiig Shuvuu ajillagaanii hureend barivchilj shalgaachee.tsirkee butsaaaj av !!!

Tamir
Tamir
4 сар 19, 2023 11:26

Ta nariig shalgana barina horino negjine geed zarlaj baih hoorond naaduul chini asar ih munguu ogt tanihgui hunii dansand say sayar ni bairluulaad jiliin 20 % r ashig ughuur tohiroo hiichih bailguidee ta nart yuch oldohgui tegeel nuguu aldart hongliin shuuh ni Ed muriin barimtgui geel tsagaatgah bailgui

Зочин
Зочин
4 сар 19, 2023 15:29

Гончигдамба нь нүүрсний гэх тодотголтой шилэн барилгад оффислодог бас л мөнгөтэй л байна даа

Зочин НАРАНГЭРЭЛ
Зочин НАРАНГЭРЭЛ
4 сар 19, 2023 16:12

зөв бөхчин морьчин гэдэг билүү эдгээр гаруудыг сайн ш�##�га хулгай луйвар хахууль авилга наад гаруудаас чинь дандаа эхэлдэг байгаа шүү ухаан толгойгоо хийх чад�##� нь хүрэхгүй болохоор шууд хахууд яридаг гарууд ш дээ

Зочин
Зочин
12 сар 22, 2023 20:47

Tom hulgaichaa baria

Зочин
Зочин
1 сар 27, 2025 23:46

эцэггүй золбин

орш ууль
орш ууль
3 сар 17, 2025 02:55

ажнай батэрдэнэ түүний хамсаатан дашзэгвийн дагавар хүүхэд дагвадорж, түүний хамтран амьдрагч хойд солонгосын хагас өнчин сайхандаваагийн өлзиыхишиг буюу �######�он толгойт дагвадоржийн өөзиг гэж дууддаг эдгээр бүлэг удаа дөраагийн гэмт хэргээ авлигадан ха�##�гаж буй хэргийн хохирогчид хохирлоо нэхмээр бн. ээж аавынхаа өвлүүлсэн хувьцааг авмаар өн ажнай хулгайчаа!!!!! с.өлзийхишиг гэгч хулгайч нь шүүхэд хуурамч баримт бүрдүүлж хувьцааг авч

сүйрсэн улс
сүйрсэн улс
3 сар 26, 2025 19:49

�######�ныхооо хунирааг нүүрэндээрээ овоолсон охин шигэээ жингэриыг хоолоор нь худ�##�даж шаасан зөнөг ченж нүүрсний хулгайчччч

нүүрсчин
нүүрсчин
3 сар 28, 2025 18:11

нүүрсний хулгайчдаа ялла!!!!!!!АТГ

Зочинhois solongos ynhan
Зочинhois solongos ynhan
4 сар 22, 2025 00:02

НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧДЫГ ЯЛЛА!!!! ЕӨК!9!ЕП!АТГ!НП!АВЛИГА!!!!!

Зочинhois solongos ynhan
Зочинhois solongos ynhan
4 сар 22, 2025 00:02

НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧДЫГ ЯЛЛА!!!! ЕӨК!9!ЕП!АТГ!НП!АВЛИГА!!!!!

Холбоотой мэдээ

Back to top button