Top StoriesЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн ярилцлага

Д.Ангар: Намууд ҮХНӨ болон сонгуульд анхаарч байх үед хятадууд биржээр нүүрс авахаа больж байна

Манай улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар эдийн засагч Д.Ангартай ярилцлаа.

-Хагас жилийн өмнө хоёулаа ярилцаж байх үед та энэ оны эхээр иргэдийн орлого багасаж, амжиргааны түвшин хэцүүднэ хэмээж байсан. Одоо харахад таны төсөөлөл хэр бодит болсон байна?

-Би он гараад иргэдийн амьжиргаа муудна, бэлэн мөнгөгүй болохоос гадна бараа бүтээгдэхүүний үнэ өснө, зарим иргэд өлсгөлөнд нэрвэгдэнэ хэмээн төсөөлж байсан. Хэдийгээр уг төсөөлөл маань буруу байгаасай хэмээн хүсэж байсан ч бодит байдал зөрсөнгүй. Иргэд хоёр долоо хоногийн өмнө хоосон хөргөгчний давлагааг цахим орчинд өрнүүллээ. Бараа бүтээгдэхүүний үнэ өндөр байна. Зарим хүнсний бүтээгдэхүүн 20-60 хувь өслөө.

Гэтэл иргэдийн амьжиргаа дээшилсэнгүй. Тэтгэвэр, тэтгэмж, халамжаар амьдардаг иргэдийн мөнгө хүнсний бүтээгдэхүүн авч хүрэлцэхгүй байна. Хэвлэл мэдээллүүд ч сурвалжилга бэлтгэн олон нийтэд хүргэхэд иргэд амьжиргаагаа залгуулахад хүндрэлтэй байдалд орж байгаагаа хэлж байна. Уг нь муу яваагаа бусдад харуулахыг хүсдэггүй ард түмэн шүү дээ. Гэтэл нөхцөл байдал ийм түвшинд хүрсэн нь хагас жилийн өмнөх төсөөлөл маань биеллээ олсон зураглалтай байна. Уг нь байж болох хамгийн муу амлаж, төсөөлсөн төсөөлөл шүү дээ.

-Ам.долларын ханш буурч, 3491 төгрөгт хүрсэн байна. Инфляц ч мэдэгдэхүйц буурлаа. Гэтэл бараа бүтээгдэхүүний үнэ хэвээр байгаа. Бараа бүтээгдэхүүний үнэ буурах боломжгүй хэрэг үү?

-Монголд бараа бүтээгдэхүүний үнэ буурах боломж байхгүй. Үнийг нь бууруулахын тулд эдийн засгийн сууриа бүхлээр нь өөрчлөх хэрэгтэй. Хатуухан хэлэхэд сүүлийн 30 жил эдийн засаггүй явж ирснээс гадна төсвийн бодлого хэрэгжүүлж ирсэн. Төсвийн бодлого гэхээрээ татвар төлөгчдөөс авсан мөнгөө улстөрчид нь хэрхэн хуваарилах, хувааж идэхээ бодож байдаг хэрэг. Ард түмэнд оногддоггүй.

Эдийн засгийн бодлого гэдэг бол үйлдвэрлэл байдаг. Яаж үйлдвэртэй болох, юуг нь дотооддоо үйлдвэрлэх гэх мэтийг тооцоолно гэсэн үг. 30 жилийн турш бараа бүтээгдэхүүнээ импортлосон. Үйлдвэр байхгүй. Иргэд нь ажилгүй, төгрөг нь цаас, ам.доллар нь жилээс жилд өсдөг зураглалтай. Ийм нөхцөл байдалд бараа бүтээгдэхүүний үнэ буурна гэдэг боломжгүй.

Ам.долларын ханш ч тогтворжих боломжгүйгээс гадна дарга нар нь арга хэмжээ авсны үр дүнд хэмээн ярьж байна. Гэвч ам.долларын ханш төгрөгийн эсрэг буураагүй. Дэлхийн зах зээл дээр л ам.долларын ханш бага зэрэг буурч байгаа нь манайд ийн ажиглагдаж байгаа хэрэг. Энэ бол түр зуурын асуудал. Удахгүй буцаад л өснө.

-Улс төрийн намууд ард түмэн рүүгээ чиглэсэн харгис бодлого явуулж байна. Энэ бол аллага-

-Ямар нөхцөлд бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байх юм?

-Монгол Улс үйлдвэртэй үед буюу эдийн засагтай үед л бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжих, өссөн ч бага хэмжээгээр өсөх, эсвэл буурах болно. Эдийн засагтай байна гэдэг нь дотодын нийт бүтээгдэхүүнээр хэмжигддэг. ДНБ гэдэг нь дотооддоо юуг үйлдвэрлэсэн бэ гэдгээр нь хэмжинэ. Гэтэл манай улс дотоодын үйлдвэргүй.

МАНАН сүүлийн 30 жил иргэдийг харгисласан. Төрд гараад хэдэн төгрөгийг уралдаж, хувааж идэж ирсэн. Нийт ард иргэдээ орхисон. Энэ утгаараа улс төрийн намуудын ард түмэн рүүгээ чиглэсэн харгис бодлого нь улс орноо сүйрүүлсэн. Үйлдвэр байхгүй. Алт, хүдэр, зэс, жонш гэх мэт хэдэн тэрбум жилийн үр дүнд бий болсон байгалийн баялгаа ухаж, гаргаж ирж түүхийгээр нь зарж, түүнээсээ хэдэн доллар олж, импортоор бүтээгдэхүүнээ авдаг. Ийм эдийн засаггүй улсыг улстөрчид бий болгосон. Үүнд ямар ч гэрэл гэгээтэй зүйл байхгүй. Ойрын хэдэн жилдээ шүү.

Жоохон дөнгүүр зүйл бий. Ерөнхийлөгчийн институц үүнийг олж харсан юм билээ. Улмаар дотооддоо үйлдвэрлэх хэрэгтэй юм байна гэдгийг мэдэнгүүтээ хүнсний хувьсгалыг зарласан. Хувьсгал гэдэг үг өмнөх систем нь жонхуурсан, утга учиргүй болсон зүйл дээр хувьсгал хийдэг. Тиймээс л хувьсгал хийж буй хэрэг. Би үүнийг дэмжиж байгаа. Үгийн сонголт нь ч зөв. Төр өөрөө өөрийнхөө бусниулсан зүйлээ одоо засах гэж байна. Үүнийгээ ойлгож буй нь авууштай. Улстөрчдийн эсвэл намуудын амнаас гарч буй үгс биеллээ олдог бол өнөөдөр манай улс Сингапур, Саудын Араб болсон байна. Гэтэл тэтгэврийнхэн хоосон амьдарч эхэлж байх жишээтэй.

Энэ бол аллага. Үндэстнийг устгах аллага явж байна. Гэр хорооллын дундуур явж үзвэл хоолгүй, архичин хүмүүс их бий. Хөдөлмөр эрхлэх насны залуучуудыг архичин болгож байна. Төрөөс их хэмжээний халамжийг тэдэнд өгч, ажил хийхгүйн улмаас архи ууж байна шүү дээ. Монголчууд дараагийн АНУ-ын индианчууд болж байна. Тэднийг ч мөн халамжаар тэтгэж, архинд оруулж, хүчирхэг генийг нь үгүй хийсэн байдаг. Тэдэнд хэрэгжсэн бодлогыг монголчуудад хэрэглэж байна. Нөгөө талаас ажлын байр байхгүй байгаа нь ч хөдөлмөрийн насныхныг дээрх байдалд хүргэлээ.

-Намууд үйлдвэрлэлийн бодлогоо эхлүүлэхгүй, сонгуулийг чухалчилж байна-

-Үйлдвэрлэгч улс байж гэмээн эдийн засагтай байх гээд байна. Төрөөс хөгжлийн бодлогуудаа боловсруулахдаа төрөл бүрийн үйлдвэртэй болно гээд олон төсөл танилцуулж байгаа. Гэтэл нөгөө талаас хөдөлмөрлөх хүмүүс байгаа эсэхийг тооцоолох хэрэгтэй. Ажиллах хүчний хомсдолтой байгаад байна шүү дээ?

-Үйлдвэрлэлийн бодлого нь 1-2 жилийн хугацаанд үр дүнгээ өгдөг зүйл биш. Өнөөдөр эхлүүллээ гэхэд 10-15 жилийн дараа үр дүнгээ өгч эхэлнэ. Учир нь төсөл нь өөрөө хөл дээрээ тогтохын тулд 7-8 жил болдог.

Монгол залуучуудыг сайхан амьдрахад Солонгосын консул саад болж байна гэх онигоо гарсан байна. Виз гарчихвал монголчууд Солонгост сайхан амьдрах гээд байна. Залуучуудын гол зорилго нь Солонгос руу явах боллоо. Хэдэн мянгаараа харьяа элчингийн газар нь жагсаж байна. Тэднийг буруутгах аргагүй. Хөдөлмөрөө үнэлүүлээд сайн цалин авч, ажиллаж, амьдрах учраас. Гэтэл энд нийгмийн даатгалын шимтгэл, татварт мөнгөнийх нь тал нь урсчихдаг. Амьдарч чадахгүй байна. Тиймээс Монголыг Солонгос шиг болгох хэрэгтэй. Тэгж байж хөдөлмөр эрхлэх хүмүүс гадагш гарахгүй.

Тиймээс л үйлдвэрлэлийн бодлогоо эхлүүлэх ёстой. Нэг сая төгрөгийн цалинг нь солонгос үйлдвэр шиг 15 сая болгож байж залуучууд эндээ үлдэнэ. Гэтэл үйлдвэрлэлийн бодлогоо эхлүүлэхгүй байна.

-Үйлдвэрлэлийн бодлогоо эхлүүлэхгүй байгаа юм бол одоо эрх баригчид нь юуг чухалчилж байна гэж та харж байна?

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт. Миний ажигласнаар тэд ҮХНӨ хийх, нөхөн сонгууль, шинэ сонгууль гэх мэтэд анхаарч байна. Юун ард түмний хөргөгч хоосон, ядуу зүдүү амьдарч байгаа явдал. Үүнийг тоохоо ч болилоо. Хэрэв энэ намар ээлжит сонгууль болвол түүнд хэрхэн ялах, нам нь хэдэн суудал авах, дараа нь хэн хэн сайд болох гэх мэт төлөвлөгөө гаргаж байна. Улс төрийн намууд нь төлөвшөөгүй болохоор өөр чиглэл рүү хэлбийгээд байна. Улстөрчдийн нам байгуулж, төрд гарч буй нь эцсийн зорилго нь ард түмэн л байдаг. Тэдэнд үйлчлэх нь улс төрийн намын философи шүү дээ. Гэтэл Монголын улс төрийн намууд тийм биш. Иргэдээ умартаад, төр гэх институцаа алдсаар байна. Улстөрчид нь сонгуульд зориулж, ирээдүйгээ харахгүй шийдвэрийг гаргаж, чөтгөрийн тойрогт орчихлоо.

-Уул уурхай иргэдэд хүртээмжгүй салбар тул махны экспортыг анхаарах хэрэгтэй-

-Уул уурхайд суурилсан эдийн засагтай улс шүү дээ. Банкуудын чанаргүй зээлийн дийлэнхийг ч энэ салбар эзэлдэг байх жишээтэй. Тэгэхээр хоёрдогч эдийн засгаа хөгжүүлэхийн тулд ямар төрлийн үйлвэрлэл эрхэлвэл амжилттай явах бол. Хөдөө аж ахуй гэх боловч яг баттай чиглэж хийж буй бодлого байхгүй мэт харагддаг?

-Монголчууд хэдэн мянган жилийн турш малчин үндэстэн байсан. Бидний уур амьсгалд газар тариалан эрхлэх нь тохиромжгүй байдаг. Тиймээс эдийн засгийн шинэ сууриа мал аж ахуй гэж тодорхойлох хэрэгтэй.

Хэдийгээр уул уурхайн салбар манай улсад чухал хэдий ч иргэдэд хүртээмжгүй. Уул уурхайн салбарын хүртээмжийг 150 мянган хүн л хүртдэг. Маш цөөхөн хүн баяжиж, иргэд нь ядуу амьдардаг тогтолцоотой. Африк бол хамгийн том жишээ. Уул уурхайгаас иргэдийн хүртэж буй хүртээмж нь “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцаа байна. Жилдээ 100 мянган төгрөг ч хүрэхгүй ногдол ашиг авч байх жишээтэй.

Уу уурхайд нэг хүн ажилладаг бол хөдөө аж ахуйн салбарт 100 хүн ажилладаг. Хүртээмжийн ялгаа нь ийм байдаг. Ажлын байр болон нэмүү өртөг нэмэгддэг. Түүхэн уламжлалаас гадна эдийн засгийн сууриа бодсон ч мал аж ахуй бол хамгийн зөв шийдвэр.

Хоорондоо хэдэн мал зараад байвал мал аж ахуй хөгжихгүй. Тиймээс экспортод гаргаж, орлого олсноор иргэдийн орлого өснө. Үүний талаарх дэлхийн эдийн засгийн судалгаа бий. Томоохон хөрөнгө оруулалтын сангуудын хийсэн судалгаагаар хүн ам хурдацтай өсөхөөс гадна ядуурлаас салж буй ч мал маллах газар нутаг багасаж буй нь үхрийн махны үнийг өсгөх төлөвтэй байна. Улмаар мах тансаг хэрэглээ болно гэж дээрх судалгаануудад дурдсан. Хонины мах ч ялгаагүй. Манай улсад хонь, үхрийн аж ахуйг эрхлэх бүрэн боломж бий. Бид үүнийг ашиглах ёстой. АНУ, Англи, БНХАУ-ын баячуудад үнэтэй махаа зарах хэрэгтэй юм.

-Махны экспортын гарцыг нээхгүй бол ядуу амьдарсаар байх болно. Гэвч уг шийдвэрийг гаргах зоригтой нам байхгүй-

-Махны экспортын гарцыг нээнэ гэдэг нь?

-Ярихад амар мэт боловч уг асуудалд нэг нам зориг гаргаж, экспортын гарцыг нээх ёстой. Өнөөдөр махны үнийг иргэд 20 мянга хүрлээ гээд ууралж байна. Экспортын гарцыг нэмбэл 20 байтугай 50 мянгад хүрэх болно. Хонины мах 30 мянган төгрөг болно. Үүнийг аль ч нам хүлээн зөвшөөрч хийхгүй. Учир нь дараагийн сонгуульд арчигдах болохоор. Тиймээс махны экспортыг нээх зоригтой нам манайд байхгүй.

-Экспортын махаа үнэ хүргээд дотооддоо хямд мах идэх зохицуулалтыг хийх боломжгүй хэрэг үү?

-Хэцүү шүү дээ. Малчдыг 10 жилийн турш ядууруулж ирсэн. Монголд хүн бүр мах иддэг. Гэтэл махыг бий болгодог 150 мянган малчин бий. Гэтэл хоёр сая хүн мах иддэг. Уг хоёр сая хүн сонгуульд саналаа өгдөг юм байна. Улс төрийн намынханд 150 мянган малчинд таалагдсан нь дээр үү, хоёр сая хүнд таалагдах уу гэх сонголттой тулгарч байгаа хэрэг.

Хоёр сая хүнээ гомдоох хэсэг хугацаанд гомдоох хэрэгтэй. Тийм зоригтой улс төрийн хүчин хэрэгтэй. Дотоодын хүмүүстээ хямд, гадагшаа үнэтэй гэж махыг хоёр хуваах ямар ч боломжгүй. Экспортын гарц нээгдсэн тохиолдолд махны үнэ дотооддоо өсөх нь гарцаагүй. Үүнийг би буруу гэж бодохгүй байна. Иргэдийн сонголт нэмэгдэх юм. Махны хэрэглээгээ багасгах, өөр мах хэрэглэх гэх мэтээр. Түүнээс биш “Би өдөр болгон мах идэх ёстой. Тиймээс махны үнэ 20 мянгад хүрч болохгүй” гэх хэрэглэгчийн муйхарлалд баригдаж, махаа экспортлохгүй байснаар хэн ч хожихгүй. Улсаараа ядуурна.

Малчид амьжиргаагаа залгуулахын тулд малын тоогоо л нэмээд байдаг. Түүнээс биш чанартай юу гээд авч үзвэл хэцүү. Өвөрмонголд гэхэд л нэг малчин 500-гаас малаа хэтрүүлдэггүй. Тухайн малууд нь хээл өгөх боломжтой эм мал байдаг юм билээ. Бид ч энэ жишгийг баримталвал ашигтай. Тоонд бус чанарт гэсэн үг. Гэтэл малын тоо нэмэгдэх нь олон сул талыг бий болгож байна. Өнгөрсөн хэд хоногт баруун аймгуудад болсон шуурга малын бэлчээргүй болж, цөлжиж буйтай холбоотой. Мөн 5-10 жилийн хугацаанд малчингүй болно. Малчны хүүхэд эргээд малчин болохгүй байгаа. Учир нь малчин болж амьдрах нь өөрөө асар хүнд болоод байна. Жорлонгүй, тог, цахилгаангүй, мөнгөгүй, тэгсэн атлаа хэт олон малтай, хүнд хүчир амьдралтай байх жишээтэй. Хүний амьдралын сонголт учраас буруутгах аргагүй. Энэ бүхэн нь хямд махны үнэтэй шууд холбоотой.

-Хятадууд манай талаас биржээр нүүрс худалдан авахаа больж байгаа-

-Махаа экспортлож буй хэдий ч маш бага хэмжээгээр гаргадаг. Тэгэхээр экспортын гарцыг нээхгүй болохоор дунд хугацаандаа бол үүнд найдвар тавихгүй юм байна. Харин үүний оронд төрөөс арьс шир боловсруулах үйлдвэр рүү илүүтэй анхаарч байх шиг?

-Хамгийн үнэтэй, эрэлттэй зүйл бол мах. Арьс шир, ноос ноолуур боловсруулах шат дамжлагыг нэмэгдүүлж болно. Энэ салбарт сайн тооцоолж, санхүүжүүлээд явбал урт хугацаандаа ашигтай байх боломжтой. Тансаг зэрэглэлийн буйдан, машины суудлын бүрээс, гутал гэх мэтийг жинхэнэ арьсаар хийдэг. Тиймээс ирээдүйтэй салбар гэж тооцоолж байгаа. Гэхдээ одоогийн манай улсын нөхцөл байдалд төдийлөн тохиромжгүй. Учир нь бид хөгшин малын мах иддэг. Хонь, үхрийг 3-4 настайг нь сонгон иддэг юм. Мал ийн хөгшрөөд ирэхээр үс ноос хялгас шир нь ч хатуу болж, ашиглах нөхцөл нь хомс болдог. Тиймээс л үнэ хүрдэггүй хэрэг.

Монголоос бусад хонины мах иддэг бүхий л улсад хурганы мах, үхэрнээс бяруу хүртэлх төлийн махыг иддэг. Тиймээс үс ноос нь ч зөөлөн, уян хатан чанар сайтай байдаг юм. Тиймээс олон жил бэлчиж явахдаа үс ноос нь хатуурчихсан бол ашиглахад хүндрэлтэй байдлыг үүсгэдэг.

-Манай улс нүүрсний эдийн засагтай. Шинжээчид манай улсын эдийн засгийг 4-6 хувийн өсөлттэй байна гэх таамаглалыг дэвшүүлж байгаа. Харин таны хувьд ямар төсөөлөлтэй байгаа бол?

-Монгол Улс эдийн засаггүй. Харин нүүрсээ л зарж байдаг. Ямар ч эдийн засгийн өсөлт гэж байхгүй. Энэ бол нүүрсээ зарж буйг л хэлж байгаа. Үүнийг Хятад шийднэ. Нүүрсээ л зарж буй нь улсаа өрсөлдөх чадваргүй болгож байгаагийн хэлбэр юм билээ. Сарын өмнө манай дарга нар нүүрсээ биржээр арилжаалдаг болгосон, үнийг нь өсгөлөө, цаашдаа биржээрээ зарсаар байна гэдгээ мэдэгдсэн. Би өвөрмонгол хүмүүсээс мэдээлэл авахад Хятадууд үүнийг зогсоож байгаа юм билээ. Монголчуудыг биржээр нүүрсээ зарахаар бол өөр хүмүүст зарахыг санал болгосон. Хятадууд худалдан авахгүй гэсэн үг. Энэ бол бодит мэдээлэл шүү. Хятадын талтай зөвшилцөхгүйгээр уг шийдвэрийг гаргасан учраас манайхаас биржээр нүүрс худалдан авахаа больж байгаа юм.

Одоогийн Монголын эдийн засаг 20-30 сая тонн нүүрс гаргаснаар сайхан амьдардаг. Гэтэл хэчнээн тонн нүүрс авахыг манай дарга нар шийдэхгүй. Хятадын Баяннуур хошууны дарга шийддэг. Тэгэхээр эдийн засаг дөрвөн хувь өсөх үү, 40 хувь өсөх үү гэдгийг Баяннуур хошууны дарга шийддэг юм. Нэг л өдөр нүүрс авахаа больчихвол улсаараа ядуурна. Тэдний эрхшээлд амьдарч байна. Манай төр ийм л болгосон.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-04-20 08:29

chuham unen ugiig tsoon ugeer heljee

Зочин
Зочин
2023-04-20 08:29

муугахай. ядаж гэдэс гүзээгээ багасгачихаад донгосох хэрэгтэй. явдаг жорлон царайлчихаад

Зочин
Зочин
2023-04-20 08:32

энэ тарган гахай их иджээ. тэгээд л мах мах. нүүрс авах авахгүйг баяннуурын дарга биш засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээр, бодлого, эрхзүй, гадаад дотоод нөхцөл байд�##�, үнийн өсөлт буур�##�т, эрэлт нийлүүлэлт энэ тэр гээд түмэн хүчин зүйл байдаг юмаа гахай минь

Зочин
Зочин
2023-04-20 08:38

Neekh syrkhii birjeer ariljij bna geed baikhaar tavilttai jyjig dee l gj bodoj bsan doo. Gants 2 gartai tokhirood l khiisen naimaa biz dee l gj bodson sh dee. Ugaasaa zokhirsuulalt n' baikhgyi, standart baikhgyi, ded byrets n' baikhgyi manaikh shig uls birjeer nyyrs zarlaa yu. Tgd teriig n' avlaa yu china nar. Kkk

Зочин
Зочин
2023-04-20 08:51

нүүрсгүй өвөр монгол гэж байхгүй битгий худлаа хуц ямар ч хэрэггүй муу ам�##�сан новш

Зочин
Зочин
2023-04-20 10:21

Харилцан ашиггүй наймааг хэн ч хийгүй

mongol
mongol
2023-04-20 11:51

jingee hasaach ee ediin zasagch aa

Зочин
Зочин
2023-04-20 12:02

Энэ тэнгийн тарг�##�ж бгаагээ. Дандаа солиорч хөлсөөр ярьдаг �########� л�##�ар. Үнэн пм нэг ч бхгүй. Шантаажлана.

Иргэн
Иргэн
2023-04-20 12:04

Үнэн. Үйлийн үр гэдэг энэ шүү дээ. Төрийг нам эзэгнэчихээд самарч байхад иргэд ингээд байгаад байх нь зохимжгүй.

Tonilooroi
Tonilooroi
2023-04-20 14:19

Yazraad ukhekh ni dukhuj bgaan bna daa, odoo bolson blgui

zochin
zochin
2023-04-20 14:23

Ene zaluu jiremsen yum uu unuu margaashgui amarjix bolson yum bish uu Nuur ni xavagnaad neleed yadruu baina uu daa kkk

Зөнч
Зөнч
2023-04-20 15:37

Өөртөө жаахан анхаарч гэдэс гүзээгээ багасгав�##� оюун бодол чинь цэгцэрч өөдрөг өнцгөөс хардаг болно,бидний амьдр�##� зөв замаар эрс өөрчлөгдөх ёстойг ихэнх нь мэдэрч байгаа. Өөрчлөлтийг өөрөөсөө Ангар аа,бу�####�д харуулаад өг.

Зочин
Зочин
2023-04-20 19:21

Хятадууд нүүрс авахгүй нтр гэж боож хааж бна уу ?Мао Це дун царайтай энэ нөхөр муу амлаад, тавлаад байгаа юмуу ?!

Зочин
Зочин
2023-04-21 15:22

Дарга нар идчихсэн

Монгол
Монгол
2023-04-22 08:53

Энэ нөхөр амьдр�##� мэдэхгүй байна аа. Үйлдвэрлэл хөгжүүлэх, махаа экспортлох гээд бусдын ярьдгийг л давтаж байна. Баяннуурын дарга манай нүүрсийг уурхайн амнаас нь аваад цааш дамжуулан зардаг гэдэг нь ч бараг үнэн гэхдээ өмнө нь тогтсон байсан гээд хуучнаараа хямдхан зараад байх уу үүнийг сөрж байж л монгол улс ашиг хүртэнэ шүү дээ нэг хэсэг биржээр худ�##�даж авах нь багасч магадгүй гэхдээ тодорхой хугацааны дараа шинэ журамд дасан зохицоод хятдууд наймаагаа хийж л таарна мэдээж тэдний хүртдэг байсан ашиг эрс багассан учир дургүй л байж таараа үүнийг зарлаад нүүрс авахаа болилоо гээд байж яадаг юм билээ. М�##�ын тоо толгой ихэсэхээр цөлжилт ихэсч байна гэдэг үнэн иймээс м�##�аа чанаржуулж цөөлөх хэрэгтэй мөн м�##�ыг эрүүлжүүлэх ёстой тэгж байж м�##�аа экспортод гаргаж үнэ хүргэнэ. Үүнийг хийхийн тулд олон жил зарцуулах ёстой болохоос маргааш өргөс авсан юм шиг махаа экспортлоод сайхан болчихгүй шүү дээ амьдр�##� мэдэхгүй байна аа ядаж л манай м�##�чид хургаа эсхүл бяруугаа нядлаад байхгүй шүү дээ тэдний сэтгэл зүй өөрчлөгдөхөд хугацаа хэрэгтэй

Өнөрбаяр
Өнөрбаяр
2023-05-14 11:25
Reply to  Монгол

мах гаргаж л байгаа м�##�чинд ашиг очихгүй л байгаа шүүдээ Нөгөө л баячууд нь ашгийг нь хүртчихээд м�##�чинд с�##�аавч очно гэсэнүг.М�##�чин махаа зараад баяжих ямар зам арга байна вэ гэвэл ХАА-н биржээр дамжуулаад олсон орлогоос нь м�##�чин хувиа авдаг байх хэрэгтэй.эс тэгвэл Ченж 10 хувь,дарга 20 хувь татвар 3 хувь аваад м�##�чинд дахиад л с�##�аавч үлдэнэ

Зочин
Зочин
2023-04-23 14:02

Хий яригчид их бүдүүрдэг бололтой дэмжих юм яхьдагч хэнч үл тоодог

Холбоотой мэдээ

Back to top button