Top StoriesСурвалжилга, Нийтлэл

Улс төр үү, бизнес үү: Л.Оюун-Эрдэнийн өгөх сонголтоор Б.Батцэцэг, Ч.Номин сайд нар "явна"

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанд үг хэлэхдээ улс төр ба бизнесийн хамаарлыг зааглана, төр нь төр шиг, бизнес нь бизнес шиг байх ёс зүйн заагийг эхлүүлнэ гэж мэдэгдлээ.

Тун товчхоноор, УИХ-ын гишүүн, сайд, дарга нар болон тэдний хамаарал бүхий этгээдүүдийн тендер, хөнгөлөлттэй зээл, тусламж, батлан даалтад хамрагдахыг хориглоно гэлээ.

Энэ бол “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж буй хэрэг юм.

Тус хуулийн төслийг энэ оны нэгдүгээр сарын 18-ны өдөр Засгийн газраас УИХ-д өргөн барьжээ.

1.

“Улс төр, бизнесийн бүлэглэл” гэдэг нэр томъёо бодит амьдралаас үүдсэн. Нэрт сэтгүүлч, СГЗ Ц.Балдорж агсан “Шөнө буусан аадар” жүжгээ бичихдээ, ажиллаж амьдарч буй нийгэмд нь чухам ийм үйл явдал гаарах шинж төрх ажиглагдсаныг хурцаар илэрхийлсэн байдаг. Улс төрд орсон нь бизнесээ дэмждэг, бизнес нь улс төрд “шургалагч”-дыг бэлддэг өрнөлийг тэр бичиж, найруулагчид тайзнаа амилуулсан. Тайзан дээр амилахаас өмнө амьдралд биежсэн нь бодит үнэн байлаа.

Өнөөгийн парламентад гэхэд хувьдаа бизнестэй гишүүн цөөнгүй. Тэд тодорхой хуулийн төсөл санаачилж, улс төрийн акц хийж харагддаггүй. Гэвч толгойлдог бизнес нь хүчирхэгжсэн гэдэг улс төр, бизнесийн хүрээндээ яригддаг. Тэгэхээр, энэ нэмэлт өөрчлөлтийг дэмжин баталбал, “тэд” дараагийн сонгуульд нэр дэвшвэл улс төр, эсвэл бизнесийн аль нэгийг зайлбаргүй сонгох болно.

2.

Юуны өмнө, нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийн төсөлд ямар заалтууд багтсаныг авч үзье.

Өдгөө мөрдөж буй эх хуулийг 2012 онд баталж, 2016 онд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Иймд энэ удаа гурав дахиа нэмэлт засвар хийх тухай асуудал болж байна.

Хуульд “Улс төрд нөлөө бүхий зарим этгээдэд тавих хориглолт, хязгаарлалт” гэсэн 201-р шинэ зүйл нэмэхээр тусгажээ. Энэ зүйл нь дотроо гурван дэд хэсэгтэй.

“Зарим этгээд” гэдэгт хэн, хэнийг хамааруулж үзэх вэ гэхээр:

  • Ерөнхийлөгч, УИХ-ын  гишүүн, Ерөнхий сайд, сайд нар, аймаг, нийслэлийн Засаг даргын албан тушаал эрхэлж буй хүн
  • түүний эхнэр ба нөхөр, хамтран амьдрагч, хүүхдийг тодорхойлсон байна.

Тэднийг, нэгт: Төрөөс санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, арилжааны шинжтэй төсөл хөтөлбөр, эсвэл төрөөс олгох хөнгөлөлт, баталгаа, хандив, зээл хүртэгч, эдгээрийг гүйцэтгэж байгаа ААН-ийн нөлөө бүхий хувьцаа, хөрөнгө эзэмшигч, хамтрагч байж болохгүй

Хоёрт, төрийн албаны удирдах албан тушаал эрхлэх, төрийн болон орон нутгийн өмчит компани, улсын үйлдвэрийн газрын гүйцэтгэх удирдлагад ажиллахыг хориглоно

Гуравт, дээр дурдсаныг зөрчсөн бол албан тушаалтныг чөлөөлөх, огцруулах, эгүүлэн татах үндэслэл болно гэж заажээ.

Иймд:

  • Нэгдүгээрт, компанид хувьцаа эзэмшигч байж болохгүй
  • Хоёрдугаарт, гүйцэтгэх удирдлагаар ажиллаж болохгүй гэсэн хязгаарлалт хийх аж.

Үүнээс нарийвчилж харах ёстой хоёр агуулга үүдэж буй нь:

  • Нөлөө бүхий хувьцаа
  • Төрийн өндөр албан тушаал гэж тус, тус юуг хэлэх вэ гэдэг асуулт.

Нөлөө бүхий хувьцаа гэдэгт: Тухайн компанийн саналын эрхтэй нийт хувьцааны тав, түүнээс дээш хувийг дангаараа, эсвэл холбогдох этгээдийн хамт эзэмшиж байгаа бол, мөн тэдгээрийн саналын эрхийг хууль болон гэрээнд заасны дагуу хэрэгжүүлж буй иргэн, хуулийн этгээд

Төрийн өндөр албан тушаал гэдэгт: Төрийн албаны тухай хуулийн 17.1-т заасан, түүнтэй адилтгах төрийн өндөр албан тушаалтан, мөн хуулийн 18.1.1-д заасан төрийн захиргааны тэргүүн түшмэлийн ангилалд хамааруулна гэж заажээ.

Харин “Хүүхэд” гэдэгт  эхнэр, нөхөр, хамтран амьдрагчийн төрсөн болон дагавар, үрчилж авсан хүүхдийг ойлгоно гэж нарийвчилсан байна.

3.

Өнгөрснөө больё, энэ парламент, эл Засгийн газрын хүрээнд ярья гэвэл хувьдаа бизнестэй, тэд нь тендер авдаг, төсөл хөтөлбөрт хамрагддаг нь хэдэн арав.

Жишээлбэл, УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн “Тэс петролиум” байна. Энэ компанин нь төрөөс 14 тендер авсан түүхтэй.

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын “Содмонгол групп”, “Мэргэван” компаниуд 187 тендерт ялж, 123.3 тэрбум төгрөг авсан байх жишээтэй.

Хамгийн сонирхолтой нь, Л.Оюун-Эрдэнийн өөрийнх нь тэргүүлж буй Засгийн газрын гишүүд хамгийн олон компанитай, тендерт оролцдог дүр зурагтай.

Тухайлбал, хамгийн түрүүнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг. Түүний гурван компани зөвхөн 2020 оноос хойш 32 тендерт ялж, 2.8 тэрбум төгрөг авсан байна. Б.Батцэцэг 2021 онд сайдаар томилогдсон. Өнөө хэр сайдын хувьцаа эзэмшдэг компани тендерт шалгарсаар байгаа хэрэг. Дэд сайд байхаасаа л хэвлэлийн компанидаа сурах бичиг, үнэт цаасны хэвлэлийн ажлыг “хамж ирсэн” Б.Батцэцэг лав бизнесээ орхих учиртай болно.

 Ч.Номин энэ танхимд хамгийн чинээлэг сайд. Харин түүний аав Н.Чинбатын хамаарал бүхий 88 компаний бий гэх мэдээлэл бий. Түүнээс хамгийн тодорхой үйл ажиллагаа явуулдаг 15 компаниараа гэхэд өнгөрсөн хугацаанд улаан буудайн урамшуулалд 15.6 тэрбум төгрөг, хөнгөлөлттэй зээлээр 935 сая төгрөг тус тус авсныг мэдээлж байсан. Ингэхээр нэг бол Ч.Номин сайд байхаа болино, эсвэл аав нь бүх бизнесээ орхино.

Ж.Ганбаатар таван компанид хувьцаа эзэмшдэг, тэд нь барилга барьдаг. Газрын маргаан ихтэй. “Камдер”-ынхаа барьсан, “гологдол” байрнуудыг НОСК-ийн түрээслээд өмчлөх байрны жагсаалтад “шахсан” удаатай.

Б.Чойжилсүрэн ХОМ-тээ 32 компанид хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлсэн. Ихэнх нь барилга барьдаг. “Хурд-Авто” ХХК нь фургон машины тендерт хүртэл шалгарч байсан түүхтэй.

4.

Дээрх мэтчилэнгээр УИХ-ын гишүүн, сайд нарын ХОМ-тээ мэдүүлсэн компаниудын хувь эзэмшил, тэдгээрийн тендер авсан, төсөл хөтөлбөрт хамрагдсан байдлыг шалгаж үзвэл ижил дүр зургийг цөөнгүй үзэх боломжтой. Үүний дээр, аав, ээж, эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд, дагавар хүүхдийн хэмжээнд хөөж үзвэл хүрээ бүр өргөн болно.

Энэ утгаараа Л.Оюун-Эрдэнийн өргөн барьсан хуулийн төсөл танхим руугаа ч, нам руугаа ч "буудсан" агуулгатай. Ирэх 2024 оны сонгуульд нэр дэвшихийн өмнө тэр улстөрчдөд (эсвэл бизнесменүүдэд) сонголт өгч байна. Лав дээрх байдлаар харахад ЗГ-аас Б.Батцэцэг, Ч.Номин сайд нар лав хамгийн түрүүнд ашиг сонирхлын зөрчилтэйд тооцогдох нь.

Гэхдээ, "нөлөө бүхий хувьцаа" гэсэн цоорхойг ашиглах боломж ч харагдаж байна.

Тодруулбал, тэд компанийн 5-аас бага хувийн хувьцаа эзэмшдэг болж өөрчлөгдвөл дээрх хуулийн заалтад хамаарахгүй болж, "гадуур" үлдэх ч бололцоо бий. Энэ хуулийн төсөл байнгын хороодоор орж засагдана, УИХ-аар ч хэлэлцэгдэнэ. Тэнд харин хэрхэн өөрчлөх, бүр дэмжих эсэх нь анхаарал татаж үлдлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-06 11:55

ene huvalznuud turuus holdoj haragdaarai muu uheeruud

Өнөрбаяр химич
Өнөрбаяр химич
2023-05-06 16:58

оюун-эрдэнэ зүрх зориг хатуу явж өөртөө эрсдэлтэй олон ажил өрнүүллээ МАН дотор ньЗГ-ыг унагах туйлын хүсэлтэн олон байгаа 18 сайд аминд орж чадах нь уу Уих дээр Зг-г унагаахаар ажил эхэлбэл УИХ-ыг тараах,зарим эрхэм гишүүдийг хойшлуулшгүй нөхцлөөр баривчлуулах тэмцэлд иргэд бид бэлэн болчихсон байгаа шүү Эрхэм гишүүд буруу тооцож будилуузай анхааруулъяаа.Энэ УИХ-аас бизнесчин,нүүрсчин,ЖДҮ-чин ХБанкыг идэгчид дахиж нэр дэвшихгүй Энд зориуд нэр заав�##�: Сү.Батболд, Цогтбаатар,Чойжилсүрэн нар дуун дээр

Зочин
Зочин
2023-05-10 11:25

Үнэн үнэн, Засгийн газраа иргэд маш ихээр дэмжиж байгаа, хамга�##�на..... Хулгайчид гэмт хэрэгтнүүдийг �######�уулах, яллах, төлөөсийг нь төлүүлэх, орон зайндаа дахин шургуулахгүй байх, төрөөс бүрмөсөн арчихад нийтээрээ дэмжинэ З�##�уу түшээд минь тууштай туйлбартай байгаарай, Эх орноо цэвэрлээрэй цэгцлээрэй Бадруулаарай Эзэн эрхээ эдлээрэй Ирээдүйн з�##�гамж үедээ Онц үлгэр дуури�##��##� болцгоогоорой....Маш сайн ажиллаж байгаа, Д�##�айцтай том сэтгэж хийж байгааг , маш хүнд х�##�шрам байгааг олон нийт харж мэдэж байна, Эсэргүүцэгчид хэн гэдэг нь ойлгомжтой

Зочин
Зочин
2023-05-06 17:36

Ашиг сонирхлын зөрчилтэй Б.Чойжилсүрэн С.Бямбацогт нар хамгийн түрүүнд засгаас явах ёстой. Явуулж чадахгүй бол данх �######�уулаачээ

Зочин
Зочин
2023-05-06 17:44

Оюун-эрдэнэ сайд гуай УИХ-ын гишүүдээ явуулж тэднийг үндсэн ажлыг нь хийлэвэл яасан юм бэ? Тэд чинь хуулиа бат�##�ж хэрэгжүүлэх л үүрэгтэй биз дээ. Тэр гүйцэтгэх засагл�##� тэдэнд огт хамаагүй. Тэгээд юу гэнэв. Байнгын хороонд хүн дутаад ч гэнэ үү. Битгий тийм шар хадныханы ярьдаг шиг юм битгий донгодоод бай л даа. Танай засгийн газар арай л байна шүү. Мэргэжлийн бус баахан сайд болох донтонгууд авч ирээд суулгачихсан. Яамны бодлого боловсруулах юм гэнэ. Битгий ингэж б�##�айрч байгаач. Тэр сайдын оронцогуудаа үтэр түргэн их хур�##� руу нь явуул. Тэд тэр үндсэн ажлаа хийг. Их хур�##� гүйцэтгэх засагл�##� 2 өөр үүрэг чиглэлтэй байгуулага гэж чи мэддэг юм уу?

Bibi
Bibi
2023-05-07 14:12

Odo l enig yarij bdg

Зочин
Зочин
2023-05-07 14:38

Чойжилсүрэн Оргил Ганбаатар нарын наймаачидыг Монгол төрөөс �######�уулах хэрэгтэй, тэд хэзээ ч хэзээ ч Монголын сайхан төлөө ажиллахгүй, зөвхөн өөрийн ашгийн төлөө ажиллаж ард түмнийг шулна хохирооно...

Зочин
Зочин
2023-05-07 21:51

МАН сонгуулийн өмнө сайхан жүжиг зарлаад сонгуулийн дараа чив чимээгүй өнгөрнө

Зочин
Зочин
2023-05-08 07:51

ЭРХЭМ ХҮНДЭТ ЭГҮҮР СОНИНЫ ТУНГААН БОДОГЧ НАРАА ... ДАРААГИЙН ЭЭЛЖИНД ЗАМ ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ САЙД ЭРХЭМ КОНЦЕССЧИН, ЖДҮЧИН, ХӨГЖЛИЙН БАНКИЙГ ТОНОН ДЭЭРЭМДЭГЧ, АРД ИРГЭДИЙН БОЛОМЖИЙГ 20 ЖИЛ БУЛААСАН, 60 ТЭРБУМЫН МАНЛАЙ, МИЕЭГИЙН БАРУУН ГАР, ТӨРӨӨС ТЭНДЭР АВЧ БАЯЖСАН АХ ДҮҮСЭЭРЭЭ 10-ААД ТОМ КОМПАНИТАЙ САНДАГИЙН БЯМБАЦОГТ ГЭЭЧ ЭТГЭЭДИЙГ БИЧНЭ ҮҮ?

Холбоотой мэдээ

Back to top button