Л.Оюун-Эрдэнэ Хятадтай "мухар" төмөр замаа, ОХУ-тай Эг, эрчим хүчээ ярьжээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр /2023.05.08/ БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиков нарыг хүлээн авч уулзжээ.
Энэ талаарх албан мэдээлэлд,
БНХАУ-ын талтай: Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийх айлчлалын бэлтгэл ажил болон хоёр орны хилийн боомтуудын дэд бүтцийг сайжруулах, төмөр замаар холбох ажлыг эрчимжүүлэх, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа зэрэг асуудлаар,
ОХУ-ын талтай: Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор хөрөнгө оруулалт хийх, боомт, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны талаар ярилцсан гэж дурдагджээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд өмнө нь Засгийн газрын тэргүүнээр сонгогдоод удаагүй байхдаа ОХУ, БНХАУ-аас манай улсад суугаа элчин сайд нарыг хүлээн авч уулзаж байсан билээ. Энэ нь "ковид-19"-ийн цар тахлын үед хамаарах агаад нүүрс тээвэр, шатахуун зэрэг агуулгаар Ерөнхий сайдын хувиар ярилцсан нь анхаарал татаж байв.
Энэ удаагийн уулзалтаар хөндөгдсөн байж болох агуулгыг задалбал,
БНХАУ: Тэрбээр, БНХАУ-ын талтай төмөр замын асуудал ярилцсан нь анхаарал татаж байна. Учир нь, Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн онд Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги чиглэлд шинэ төмөр замууд барьсан хэдий ч БНХАУ-тай холболт хийх асуудал хүлээгдэж буй юм.
Засгийн газраас боомтын сэргэлтийг үйл ажиллагааныхаа үндсэн чиглэл болгон анхаарч буй энэ үед "мухар" төмөр замуудаа хурдан хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулах нь нэн чухал асуудлаар эрэмбэлэгдэж байгаа билээ.
ОХУ: Мөн тэрбээр ОХУ-ын талтай мөн л УБТЗ ХНН-ийн асуудлыг сөхөн ярьсан нь шинээр баригдах "Богд хан" төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх талаар сөхөн ярилцсан гэх таамаглал үүсгэж буй.
Мөнхүү эрчим хүчний асуудлаар санал солилцсон талаар протоколд тусгагдсан нь Эгийн голын усан цахилгаан станц барих агуулга дээр тус улсыг олон улсад нөлөөлөл хийхгүй байх асуудал хөндөгдсөн байх боломжтой юм. Энэ талаар саяхан Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ОХУ-ын талтай хөндөн ярилцана гэдгээ онцолсон юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хятадуудтай, Оросуудтай бизнес хийж үзээгүй, сураагүй хүн ийм ажлын ард гарна гэдэг юу л бол...тус ту�####�а ярилцах тохиролцох зам нь өөр өөр байдгийн. Энэ нэг б�##�инчаа �######�уулаачээ. Ажил хийж мэдэхгүй
Yasan mundgiin
Харагдаач
hahah