СПОРТ

ДЭЛГЭРЭНГҮЙ: Абу Дабигийн “Их дуулга”-д зодоглох Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн

Жүдо бөхийн “Их дуулга” ангиллын тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотод энэ сарын 24-26-нд болно. Түрүүлсэн тамирчин тав, үзүүрлэсэн нь гурав, хүрэл медаль хүртсэн бөх 1500 ам.долларын шагнал хүртэх тус тэмцээнд үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар, туслах дасгалжуулагч Ч.Болдбаатар нарын удирдлагад 16 жүдоч оролцоно. Х.Болдбаатар үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдсоноосоо хойш олон улсын анхны тэмцээндээ оролцох гэж байгаа нь энэ.

Абу Дабигийн “Их дуулга”-д зодоглох Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн:

Эрэгтэйчүүдийн 60 кг: “Алдар” спорт хорооны тамирчин, энэ жил УАШТ-д түрүүлсэн Энхтайваны Ариунболд.

“Эрч” спорт хороо, “Женко” клубийн тамирчин, Екатринбургийн гран пригийн аварга Лхагважамцын Өнөболд.

66 кг: “Сүлд” спорт хорооны бөх, 2017 онд “World masters” тэмцээнд түрүүлсэн Ганболдын Хэрлэн.

“Хилчин” спорт хорооны бөх, Азийн АШТ-ий хүрэл медальт, энэ жил ДАШТ-д V байрт шалгарсан Ёндонпэрэнлэйн Басхүү.

-73 кг: ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Ганбаатарын Одбаяр.

“Сүлд” спорт хорооны бөх, Азийн аварга Цэнд-Очирын Цогтбаатар.

-81 кг: Токиогийн “Их дуулга”-д түрүүлсэн Монголын анхны эрэгтэй жүдоч, Азийн аварга, “Сүлд” спорт хорооны бөх Отгонбаатарын Ууганбаатар.

-90 кг: Армийн дэлхийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт, “Алдар” спорт хорооны тамирчин Гантулгын Алтанбагана.

-100 кг: ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, Риогийн олимпод V байрт шалгарсан, “Сүлд” спорт хорооны бөх Лхагвасүрэнгийн Отгонбаатар.

+100 кг: Энэ жил насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлсэн, аймгийн арслан, улсын начин Б.Одхүүгийн хүү Цэцэнцэнгэл.

Эмэгтэйчүүдийн 48 кг: ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг.

“Алдар” спорт хорооны бөх, Азийн наадамд түрүүлсэн Монголын анхны самбоч Ганбаатарын Наранцэцэг.

52 кг: “Хилчин” спорт хорооны бөх, Х.Эрдэнэт-Од гавьяатын шавь Бишрэлтийн Хорлоодой.

63 кг: Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, УАШТ-д сүүлийн дөрвөн жил дараалан түрүүлсэн, “Алдар” спорт хорооны бөх Болдын Ганхайч.

70 кг: “Эрч” спорт хорооны бөх, улсын хошой аварга, бөхийн олон төрлөөр барилддаг, жиү жицүгийн дэлхийн аварга Цог-Очирын Батцэцэг.

78 кг: Бөхийн олон төрлөөр барилддаг, цөөнгүй төрөлд ДАШТ-ий медальтай Отгоны Мөнхцэцэг.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
MatFuse
MatFuse
2020-01-16 00:42

Kamagra Oral Jelly Side Effects [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Amoxil 20mg Pas Cher Cialis Every Day Pill Prices

LesOrdiff
LesOrdiff
2020-02-01 17:37

Propecia Haargroei http://abcialisnews.com - Cialis Keflex For Dogs Cialis Cialis En Inde

Холбоотой мэдээ

Back to top button