Top StoriesУлс төрийн халуун сэдэв

Хөшигний ард: ҮХНӨ, төсвийн тодотгол, гишүүдийн "унжганалт", тохироо

УИХ, Засгийн газар ойрын өдрүүдэд жигтэйхэн ажил ихтэй байх нь ээ. Энэ долоо хоногийн баасан гарагт ҮХНӨ-ийн хоёр дахь хэлэлцүүлэг хийгдэнэ. Тэгээд гишүүд дахин тойрогтоо ажиллах юм. Түүний тулд энэ ажлын өдрүүдэд ҮХНӨ-ийн агуулгаар нэгдсэн тохироонд хүрч, давхар төсвийн тодотгол хийхээр бужигнаж эхлэв.

Эдгээр үйл явдлуудын хөшигний ард өрнөж буй процесс, зарим нюансуудыг тайлбарлаж байна.

Эхлээд: "Зөвхөн гишүүдийн тоо"

Засгийн газраас хүний эрх, гишүүдийн тоо, хотын агуулга тэргүүтэй асуумжаар нийтээс санал асуулга авч буй дүр үзүүлсэн. Хэд хоног үргэлжлэх нь тодорхойгүй, нарийвчилсан тайлбарламжгүй бүдүүн баараг санал асуулгын дүн ҮАБЗ дээр ороод нам тайрагдсан. Учир нь, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Зөвхөн гишүүдийн тоогоо л ярь" гэх тулгалт хийсэн гэгдэж буй.

Ингэснээр санал асуулгад явсан бусад заалтуудаа орхиж, давхар УИХ, Засгийн газрын гишүүд, тэдний хамаарал бүхий этгээдүүд тендерт орохгүй байх агуулгаарх хуулийн төслийг оруулах тохироо хийгджээ. ҮАБЗ-ийн хуралдаанаас хойшох ҮХНӨ агуулга ингэж нэгхэн заалт болсон юм.

Дараа нь: УИХ-ын гишүүд тойргоосоо "унжганаж" ирэх нь тодорхой байв

Ковидын үеэр тойрогтоо ажиллаагүй. Зарим нь жагсаалтын сургаар тойргоо бүр хаячихсан, УИХ-ын гишүүдтэй. Нөгөө талд үнийн өсөлт, амьжиргааны байнгын бууралттай ууртай, бухимдалтай олон нийт. Энэ хоёр цэг нэг зааланд уулзахад угаас бэрхтэй байх нь тодорхой. Тойрог руугаа баахан халшрангуй явсан гишүүд эргэж, дуу шуу тавьсаар ирэв.

Өнгөрөгч даваа гарагт бүлгийн хурлаа аль ч нам зарлахгүйгээр гишүүд нэгнийхээ өрөөнд хэсэг бусгаараа ярьж өнжицгөөсөн. Ингэхдээ "152-ыг иргэд яагаад ч дэмжихгүй юм байна. Үүнийг бууруулах шахалтыг намын даргад үзүүлье" хэмээлцэж, төрийн өндөрлөгүүд хоорондоо маргаад амжжээ. Ингэж өчигдрийн бүлгийн хурлын уур амьсгал урьдчилан бэлтгэгдэв.

Өчигдөр: Цалин, тэтгэвэр нэмж, ард түмнээ "аргадаж" байж, гишүүдийн тоо нэмнэ

Бүлгийн хуралд 50 гаруй гишүүд оролцож, 40 гаруй хүмүүс үг хэлжээ. Ерөнхийдөө бүгд л унжганаж, хөдөөгүүр явж баахан загнуулснаа ярьсан. Бүр Засгийн газрын гишүүн Ц.Даваасүрэн "Сонгуульдаа бэлдэж, гишүүдийн тоог мартацгаая" ухааны юм хүртэл ярьсан. Гишүүдийн тоог нэмэх нь одоогийн парламентад суугчдад угаас халтай.

Ийм нөхцөлд Засгийн газар парламентаа аргадахдаа зургаадугаар сард Ерөнхий сайдын гадаад айлчлалуудын дараа хийгдэнэ гэж байсан төсвийн тодотголоо наашлуулахаар болов. Одоогийн төсвийн орлогын давсан 500 орчим тэрбум төгрөгийг цалин, тэтгэврийн нэмэгдэлд оруулах шийдлээ маргаашаас Засгийн газар танилцуулж эхлэх юм.

Уг нь хэрсүү нүдээр харвал, энэ нь ковидын үеэр "Рио-Тинто"-той Арбитр үзэх гэж байтал өнөөдүүл нь "Бид арбитрт ялагдвал энэ мөнгийг та нар хэрэглээрэй. Ялвал эргүүлж төлүүлнэ шүү" гэж түр байршуулсан төлбөрийг ард түмэндээ 300 мянгаар нь тараачихсан шиг авлигын, аргадсан шинжтэй үйлдэл болж байна.

Тоогоо тохирцгооё: "Хоёр намын хоёр дарга аа"

МАН-ын бүлгийн хуралдааны үеэр АН-ынхан саналаа нэгтгэж чадахгүй, Төрийн ордон руу намын даргаа дуудсан байв. Энэ зуур эрх баригчдын хурал дээр гишүүд намын даргадаа хандан, "Хөдөөгүүр явахад АН-ынхан хамгийн их уулзалт үймүүлсэн. Бусад намтайгаа тохирсон гэж үнэн юм уу" гэж шалгаацгааж байв.

Бүлгийн хурлыг түр завсарлуулсны дараа МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Т.Доржханд, Л.Гантөмөр нарын хоёр намын даргатай нь уулзав. Ерөнхийдөө бас л нэг төрлийн тохироо маягаар ярилцаж, үдээс хойшдоо 126 гишүүнтэй, 60:40 харьцаан дээр талууд нэгдсэнээ зарлав. Бүлэг, бусад парламентад суудалтай хоёр нам одоо тоон дээр маргаан өрнүүлэхгүйгээр мягмар гарагийг өндөрлүүлэв.

Ирэх өдрүүдэд: Гишүүд тойрогтоо ажиллаж, Засгийн газар төсвийн тодотголоо бэлдэнэ

Пүрэв гарагт төсвийн хүрээний мэдэгдэл чуулганаар хэлэлцэгдэж, маргааш Засгийн газар дотооддоо төсвийн тодотголын албан бус бэлтгэлээ албажуулан ярилцана. Угаас нүүрсний давсан орлогоор наадмын өмнө төсөв тодотгохоор байсан тул бичиг цаасаа энэ өдрүүдэд хурдан нэгтгэхээр ажиллах юм.

Харин УИХ-ын гишүүд баасан гарагийн ҮХНӨ-ийн хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа дахин тойрогтоо ажиллах хуулийн зохицуулалттай. Тэд энэ удаа "Цалин тэтгэвэр нэмнэ. Хүүхдийн мөнгө алагчлахгүй олгоно" зэрэг амлалттай тойрогтоо очих нь ээ.


Сэтгүүлчийн тэмдэглэл: Манай улс өмнө нь жагсаалтаар нэг удаа сонгуульдсан. Харин гишүүдийн тоо нэмэх агуулга нь манайдаа шинэ туршлага болж байна. Үндсэндээ Ардчилсан хувьсгал гарснаас хойшох шинэ тутам үзэгдэл тул мэдээж олон нийт шуудхан ойлгочихгүй. Улстөрч, иргэн хоорондын итгэл ингэтлээ саарчихсан үед бүр ч хүндхэн асуудал юм.

Гэхдээ өөдрөгөөр харвал Улс төрийн намын тухай хуулиа гишүүдийн тоо нэмэхтэй зэрэгцүүлэн сайжруулснаар 2028 оноос арай дөнгүүр байдал мэдрэгдэх нь тодорхой юм. Ядаж л энэ их бүс нутаг, жалга довны яриа арай улс орны хүрээ рүү орж тэлнэ. Байнгын хороон дээр зургаа, долоохон хүн сууж байгаад хуулийн төслөө парламент руу шидчихдэг. Парламентын танхим нь ихэнхдээ хоосон шахуу, санал хураах, үг хэлэх үеэрээ орж ирдэг гишүүдтэй. Ийм дампуу, хэлбэрийн байдлаасаа бид сайжрах, урагшлах амбицаа, итгэлээ бас алдчихаж болохгүй билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-17 09:15

Гишүүдийн тоог 126 болгож 50 хүнээр
Буюу 65 хувиар нэмэхээр үндсэндээ тохирсон гэж ойлгогдож байна. Тэгвэл ц�##�ин, тэтгэврийг 40 хувиар нэмэх хэрэгтэй. Мөн хүүхдийн мөнгө олгогдоогүй орхигдсон хүүхдийн мөнгийг 2023 оны 1 дүгээр сараас нь нөхөж олгох хжрэгтэй. Иргэддээ хандаж хэлэхэд та бүхэн энэ сан�##�ыг л шаард. Нэгэнт г�##�т тэрэг хөдөлсөн шүш.

ЗОЧИН
ЗОЧИН
2023-05-17 09:32

ҮХНӨ-ӨӨР ЗӨВХӨН УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТООНЫ АСУУДАЛ БИШ. БҮХЭЛ БҮТЭН ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН ТОГТООЦООНЫ ТУХАЙ АСУУДАЛ ГЭДГИЙГ ГИШҮҮД, САЙД ДАРГА НАР ОЙЛГОХГҮЙ БАЙНА ГЭЖ БАЙХГҮЙ. ТООГООР ХАЛХАВЧИЛЖ, ТӨРИЙН ЭРХИЙГ ҮНДСЭН ХУУЛИЙН БУС АРГААР АВАХ ГЭСЭН АТГАГ САНАА МАН, БУСАД НАМУУДЫН ШУНАЛЫН ДЭЭД ХЯЗГААР БОЛОЙ. ҮНДСЭН ХУУЛИЙН ҮНДСЭН ГОЛ АГУУЛГА ЗАРЧИМ БОЛ ТӨРИЙН БАЙГУУЛЛАЛТЫН ТОГТОЛЦОО. ҮҮНИЙГ ЗӨВХӨН ТООГООР ХАЛХАВЧИЛЖ, АРД ТҮМНИЙГ ХУУРАН МЭХЭЛЖ БАЙНА. УУЛ НЬ ТООНООС ӨМНӨ ЧАНАР БАЙХ ЁСТОЙ. ИНГЭЖ ТООНЫ ТӨЛӨӨ УХААН АЛДАН ХӨӨЦӨЛДӨХИЙН ОРОНД ЭХЛЭЭД УИХ-ЫН ГИШҮҮДЭЭ ШҮҮРДСЭН БОЛ АРД ТҮМЭН ИТГЭЖ НАЙДАХ БАЙЛАА. ТА НАРТ ИТГЭХ ГЯЛТАЙ ЮМ БАЙХГҮЙ БОЛОХООР Л АРД ТҮМЭН 152 ХУЛГАЙЧ, ҮҮНИЙ ДОТОР НАМ, НАМЫН ДАРГЫГ МАГТАН ДУУЛДАГ /ӨМНӨХ БААСАНХҮҮ, БАЯНСЭЛЭНГЭ НАР ШИГ ӨГЛӨӨ БОСООД ЭНХБАЯРЫГ ХЭЛМЭГДҮҮЛЛЭЭ ГЭЖ УЙЛАГНАЖ, ХАШГИЧАЖ БАЙСНЫГ АРД ТҮМЭН МАРТААГҮЙ/ 76 ШАЛГАРСАН ХУЛГАЙЧТАЙ БОЛНО ГЭХЭЭС, ТЭДНИЙГ АРД ТҮМНИЙ ТАТВАРААР УГЖИНА ГЭХЭЭС Л ЯС НЬ ЯНГИЖ, ЦЭЭР НЬ ХҮРЭЭД БАЙГАА ЮМ. ИЙМХЭН ЮМЫГ ОЙЛГОХГҮЙ ДҮР ЭСГЭЖ, ТҮМЭН ОЛНЫГ ТӨӨРӨЛДҮҮЛЭЭД БАЙГААГИЙН АРД МАШ ИХ ТОМ ШУНАЛ, ЭРХ МЭДЭЛ БАЙНА. АРД ТҮМЭН ЯАСАН Ч ЗӨВШӨӨРЧ БОЛОХГҮЙ ШҮҮ. ЭНЭ ТЭНЭГҮҮДИЙН ШУНАЛ, ИДЭЖ УУСНЫГ АРД ТҮМЭН НУРУУНДАА ҮҮРДГИЙГ САНА. ТЭДНИЙ ХЭДЭН АРВАН ТЭРБУМ, ИХ НАЯДЫН ХӨРӨНГӨ АРД ТҮМНИЙГ Л УЛАМ ЯДУУРУУЛЖ БАЙГААГ ХАРЖ БАЙГАА БИЗДЭЭ.

Зочин
Зочин
2023-05-17 13:43

Чуулганы, байнгын хороодын ирцыг бүрдүүлж чадахгүй нь гишүүдийн тоо цөөдөснийх, гишүүдийн тоог нэмэхээс өөр гарг�##�гаа олж харахгүй дүйрёихсэн гарууд. ТОО НЭМЭХГҮЙ ШҮҮ

Зочин
Зочин
2023-05-17 16:40
Reply to  Зочин

Заав�##� давхцуулж хурлаа зарлах шаардлагаггүй шүү дээ. Ажлын төлөьлөлт, зохион байгуул�##�таа оновчтой хийвэл болно ш дээ. Ер нь хур�##� давхцаад ирц бүрдэхгүйдээ ч биш байхоо. Чуулгандаа хүртэл ирж суухгүй байгаа юм чинь байнгын хорооны хур�##�даа ч ирдэггүй л байгааш дээ мэдээж. Цөөдөөд байгаадаа бишээ.

Зочин
Зочин
2023-05-17 23:00

Эргүү данх �######�

Сонгогч
Сонгогч
2023-05-17 23:32

Монгол төрийн ордонд суучихаад хөрш орнуудын эрх ашгийг хамгээлж байдаг ноход нилээн байдаг шиг ээ !
Нямдорж нилээн жил байлаа,ТЕГ нь түүнийг батлагаа жуулсаншүү дээ ! Баттулга бас хэдэн жил суулаа, энэ бол дэндүү мэдээж зүйл.Одоо 10 % Даваасүрэн байж л байна. Мань эр сонгуулийн хуулийг зад эсэргүүцэж байгаа биз, хойд хөршийн эрх ашиг ш дээ !

Зочин
Зочин
2023-05-18 11:09

Нэмэх дуртай юм байна. Тэтгэвэр л нэм. Бүгд эцэг, эхтэй.

Зочин
Зочин
2023-05-18 14:02

Ерөнхийлөгч улс орныхоо эсрэг ажиллах болоо юу даа, ЛБГДРЖтой нийлснийг бодоход

amarbayasgalan
amarbayasgalan
2023-05-18 14:50

152.г олон нийт дэмжихгүй гэдгийг тооцоолсон байсан ..энэ үед хасаад 126 болгоод зүтгүүлэх боломжтой гэдгийг бас тооцсон байжээ.. гэхдээ ард түмэн 126-г бас л дэмжихгүй байна...76 байхад ханг�##�ттай

Холбоотой мэдээ

Back to top button