Гадаад мэдээДЭЛХИЙ

Гадаадын хэвлэлүүдэд: Франц болон Монгол ураны төслүүдээ эрчимжүүлнэ

Бүгд найрамдах Франц улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон манай улсад өчигдөр /2023.05.22/ айлчилсан билээ. Тэрбээр Япон улсын Хирошима хотод "Их долоогийн бүлэг"-ийн хуралдаанд оролцсоны дараа манай улс руу богино хугацааны айлчлал хийсэн нь энэ юм. Түүнчлэн Францын Ерөнхийлөгч манай улсад айлчилсан анхны тохиолдол байлаа.

Тэгвэл уг айлчлалын талаар дэлхийн хэвлэлүүд хэрхэн онцлон нийтэлсэн талаар орчуулан хүргэе.

-TASS: Монгол Франц улсад чухал металл нийлүүлнэ-

Францад чухал металл нийлүүлэх талаар Парис Улаанбаатартай тохиролцов. Хоёр улсын Ерөнхийлөгч хийсэн хэлэлцээрийнхээ дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Энэ үеэр БНФУ-ын Ерөнхийлөгч Э.Макрон "Бид танай улсаас чухал металлыг нийлүүлэх замаар эрчим хүчний хараат бус байдлыг бэхжүүлэхийн тулд хамтарч ажиллахаар шийдвэрлэлээ. Монгол Улс Францын цөмийн технологийн "Орано" корпорацтай хамтран ажиллах, металлын олборлолтын салбарт хамтрах нь чухал" хэмээн онцоллоо.

-AFP: "Чингисхаан" музейн үзмэрүүдээс аравдугаар сард Францад үзэсгэлэн гаргана-

Оросууд Украин руу гал нээснээс хойш Франц улс уг асуудлыг буруушааж буй улс орнуудтай дипломат харилцаагаа эрчимжүүлсэн. Үүний нэг нь Монгол Улс юм. Улаанбаатарт Э.Макрон 13-р зууны үед дэлхийг байлдан дагуулсан Чингис хааны нэрэмжит музейтэй танилцаж, төрийн зоогт оролцов.

Тус музейн цуглуулгын зарим хэсгийг Францын баруун хэсэгт орших Нант хотын түүхийн музейд аравдугаар сард үзэсгэлэн болгон толилуулахаар зээлэх ажээ.

"Монгол Улс Орос, Хятадын томоохон хөршүүдтэйгээ илүү бат бөх харьцах чадвартай байхын тулд түншлэлийн харилцаагаа төрөлжүүлэхийг эрмэлзэж байгаа" хэмээн Елисейн эх сурвалж хэлэв.

Парис ОХУ-ын хөрш орнуудад тавьсан хязгаарлалтыг сулруулж, тэдний сонголтуудыг нээлттэй болгохыг эрмэлзэж байна хэмээн Францын Ерөнхийлөгчийн албаны эх сурвалж тайлбарлажээ.

-Reuters: Монголыг Европ Азийг холбогч гүүр болно гэдэгт найдаж байна-

Францыг гуравдагч хөрш хэмээн нэрлэсэн Монгол Улсад БНФУ-ын Ерөнхийлөгч айлчиллаа. Э.Макрон "Монголд ураны уурхайг хөгжүүлэхээр ажиллаж байгаа цөмийн групп "Орано"-той хамтран ажиллах нь чухал" хэмээн мэдэгдэв.

Тэрбээр Японд "Их долоогийн бүлэг"-ийн уулзалтаас буцах замдаа Монголд саатжээ. Монголын нийт экспортын 80 орчим хувийг Хятад руу гаргадаг ч ашигт малтмалаар баялаг тус улс хоёр том хөршөөсөө гадна худалдаа, уул уурхайн харилцаагаа өргөжүүлэхээр ажиллаж байгаа юм. Ингэснээр Европ, Азийг холбогч гүүр болно хэмээн найдаж буй.

Газрын ховор ашигт малтмал нь өндөр технологийн үйлдвэрлэлийн процесст зайлшгүй шаардлагатай юм. Тухайлбал, цахилгаан машин, салхин турбин, зөөврийн электрон хэрэгсэл, микрофон, чанга яригч зэрэгт ашигладаг байна.

-TVP World: Нүүрсхүчлийн хий ихээр ялгаруулдаг үйлдвэрүүдийг ногоон болгоход хамтран ажиллана-

Бүгд найрамдах Франц улсын ерөнхийлөгчийн тамгын газар геополитикийн асуудлаас гадна Монгол Улстай нүүрсхүчлийн хий ихээр ялгаруулдаг үйлдвэрүүдийг ногоон, тогтвортой хувилбар руу шилжүүлэхийн тулд Монгол Улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Энэ нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүчин чармайлттай нийцэж буй бөгөөд ашигт малтмалын баялаг ихтэй Монголын хувьд онцгой ач холбогдолтой юм.

-BnnBloomberg: Франц, Хятад тэргүүтэй цөөн тооны ханган нийлүүлэгчдээс хараат байдлаа багасгахыг хүсэж байна-

Францын Ерөнхийлөгч Монгол Улсад ням гарагт айлчиллаа. Хоёр улсын Ерөнхийлөгчид хамтарсан мэдэгдэл хийсэн бөгөөд энэ үеэр Э.Макрон Францын цөмийн салбарын үйл ажиллагаа эрхэлдэг групп болох "Орано"-той хамтран ажиллах чухал гэдгийг дурдав.

Европын холбоонд цахилгаан тээврийн хэрэгслийн батерейнд шаардлагатай лити зэрэг цэвэр эрчим хүч, дижитал шилжилтэд чухал ач холбогдолтой нөөцийг нэмэгдүүлэхийг оролдож буй.

Мөн Хятад тэргүүтэй цөөн тооны ханган нийлүүлэгчдээс хараат байдлаа багасгахыг хүсэж байгаа ажээ. Хоёр улс сэргээгдэх эрчим хүч, цөмийн салбарт хамтран ажиллахын зэрэгцээ Монголыг нүүрстөрөгчөөс ангижруулахад туслах мөн хоёр улсын санхүүжилт дээр ажиллана гэж Францын Ерөнхийлөгч Э.Макрон хэлэв.

Уг айлчлал энэ оны дөрөвдүгээр сард Польшийн Ерөнхийлөгч А.Дудагийн дараагаар хийсэн Европын төрийн тэргүүний хоёр дахь айлчлал юм.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-23 10:16

Уран цөмийн холбоотой зүйлс монголд хэрэггүй, аюултай

,эмээ
,эмээ
2023-05-24 04:38

ард түмэн уран цөмийн аюул монгол орныг устгана гэдэгтэй сан�##� нэг байна

,эмээ
,эмээ
2023-05-24 04:41

Эх орноо үр хүүхдээ уранаас уамийн аюулаас хол байлгах мэдлэг ард түмэнд олгох хэрэгтэй болох нь

Зочин
Зочин
2023-05-24 09:40

Монголд Уран хэрэггүй

Зочин
Зочин
2023-05-24 18:09

Баахан хүн м�##� амьтан аордож хорт хавдараар үхэж. Хордсон газар нутаг болнодоо. Уран олборловол... Африк Францын уран олборлогч компианыг оруулаад одоо үгээ хэлж байнашдээ.

Ганаа
Ганаа
2023-05-27 19:59

Уг нь цөмийн энерги зөв хариуцлагтай ашиглаж чадв�##� хөгжил дэвшил манайх шиг хариуцлага муу улсад мөхөл байж ч магад шүү?.

Холбоотой мэдээ

Back to top button