ҮХӨ хийчихлээ, одоо гурван хуулиа батлаад хулгайчдаа “мурьчихвал” ч…
УИХ-ын гишүүдийн тоог 152 болгож, 76-г нь мажоритар, 76-г нь хувь тэнцүүлсэн сонгуулийн тогтолцоогоор сонгох ҮХӨ эцэстээ 126 дээр бууж, тогтолцоо 78/48 болж батлагдав. Хүүхдийн баярын өмнөх өдөр машиндаж орхив.
Харин хүүхдийн баярын өдөр цахим орчинд МАН-ынхныг мандуулж, АН-ыг “миалсан” зураглалтай өнгөрлөө. Тодруулбал, “АН 50/50 зарчмаас ухарч, УИХ-ын гишүүдийн тоог цөөлсөн гол буруутан. Харин МАН ҮХӨ дээр санаачлагч, түүчээлэгч байж баталлаа” гэгдсэн юм. Ямартай ч баталчихсан. Цаашид ямар хүлээлтүүд үүсэх вэ гэдэг нь асуудал.
Эрх баригчдаас,
Нэгдүгээрт: Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг шилэн хэлбэр лүү явуулах
Эл хуулийн төслийг хэлэлцэх гэсээр байтал хаврын чуулган завсарлачих вий. Түүхэндээ 18 жилийн дараа шинчэлэх гэж байгаа.
Намуудын санхүүжилтийг шилэн байлгахаас эхлээд дэвшилт гарсан. Намын үндсэн зарчим болох хариуцлагатай, ил тод, ардчилсан байх шаардлагыг хангаж чаддаггүй. Удтал засагдахгүй явж ирсэн хариуцлага, ил тод байдлын асуудлыг шийдвэрлэх, намыг төлөвшүүлэх хөшүүргийг бий болгох, нөгөө талаас улс төрийн хүрээний авлигыг шийдвэрлэх нэг зам нь төрөөс тодорхой хэмжээний санхүүжилт өгөх ёстой гэдэг олон улсын туршлага. Тэгвэл энэ хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд эдгээр агуулгыг багтааж өгсөн. Үүгээрээ хүлээлт үүсгээд буй.
Хоёрдугаарт: Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах
УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг болон УИХ дахь АН-ын бүлгээс тус тус өргөн бариад байгаа. Эдгээр төсөлд сонгуулийг хосолсон тогтолцоогоор явуулах замаар санал гээгддэг явдлыг арилгах, сонгуулийн зардлыг бууруулах, гадаад улс оронд ажиллаж амьдарч буй иргэдийг сонгуульд оролцуулах зэрэг асуудал тусгасан.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг батлах
Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар УИХ-ын гишүүд, сайд тэдний хамаарал бүхий этгээдүүд тендер зэрэг төрийн аливаа давуу эрхээс түдгэлзэх юм
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга болон түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд, хамаарал бүхий этгээдүүд нь төрөөс болон төрийн өмчит компани, төртэй хамтран хэрэгжүүлж буй олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрөөс санхүүжих бүх төрлийн худалдан авалтад оролцох, аливаа хөнгөлөлттэй зээл тусламж, тэтгэлэг, батлан даалтад хамрагдахыг тус албан тушаалыг эрхэлж буй хугацаанд нь хориглохоор тусгасан.
Хамгийн гол нь улс төр, бизнесийн хэт хамаарал зааглагдаж, төр нь төр шиг, бизнес нь бизнес шиг байх ёс зүйн зааг үүсгэх хүлээлт бий.
УИХ эдгээр хуулийн төслийг нэгэн зэрэг хэлэлцэж байсан түүх үгүй. ҮХӨ-өө хийчихсэн. Үүний араас эдгээр хуулиудаа баталчихвал “Улсын Их Хурлын хаврын чуулган авлигын эсрэг чуулган байх болно” хэмээн тодорхойлсон спикерийн үг биелэлээ олно. Эс тэгвээс хоосон тунхаг төдий үлдэнэ.
Харин намуудаас
Жагсаалтдаа тодорхой тооны нам бус сайн дүрүүдийг намын даргын санаачлагаар нэрлэж оруулж ирэх,
Намаас 48 хүн орж ирэхийн төлөөх тэмцэл өнөөдрөөс ч биш өчигдрөөс эхэлсэн гэж хэлж болно. АН-ын гишүүн Д.Ганбат гэхэд л ямар сайндаа ҮХӨ-ийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр “Амьдрал мэдэхгүй годгор охид хөвгүүд биш нэг удаа гишүүн болсон хүнийг оруулж ирэх хэрэгтэй” гэж өөрийгөө түлхэж суух вэ дээ. Энэ мэт биеэ тоосон, түлхсэн тулаан нам дотор хэдийнэ эхэлчихсэн.
Жагсаалтад улс төрчийн зан төлөвшил, ёс суртахууны байдлыг чухалчлах. Элдэв сангуудын зээл, тендер хамдаг хүмүүс болон бүлэг фракцын томчуудыг оруулахгүй байхыг,
ЖДҮХС, Хөгжлийн банк, БЗС болон Засгийн газрын бусад сангуудыг тоносон, гар дүрсэн АН, МАН-ынхны нэрс ерөнхийдөө олон нийтэд ил болчихсон. Эрх баригч МАН-ын генсек Д.Амарбаясгалан “сангуудад гар дүрсэн гишүүдийнхээ нэр дэвших эрхтэй ярина” гэж ил цагаанаар хэлсэн. Эрх баригч нам нь үнэхээр тэгж чадвал бусдад асар том улстөрийн соёл, шударга ёсны чиг шугам тогтох учиртай.
Эдгээр хуулиуд, намуудын ёс зүйн үлгэрлэл, өөрчлөлтийн гэрэл наанадаж 2024 оны, цаанадаж 2028 оны сонгуулиас тусч эхэлнэ буй за.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Онц
МОНГОЛын ҮНДСЭН Хуулийг МАН өөрийн намын дүрэм мэт Ашиглаж чадлаа. Ард түмний сан�##� МАН д түй ч хамаагүй ажээ .3 жилд 2 удаа гар хүрч ҮХ иар тоглож өгөв .Ард түмэн дүн тавих байхаа даа.
Мундаг сэтгүүлч шүү.Ажлын амжилт
Хулгайчдын тоо нэмэгдсээр байгаатай холбогдуулан УИХ-ыг тарааж хөөх хэрэгтэй
Хулгайчдаа мурих гэнэ үү...хүн үлдэхгүй нь ээ.Бүгд хулгайч
Хүлээлт тань замхрах болохыг удахгүй харна даа ард түмэн минь
Нээх амархан юм яринаа. Үндсэн хуулийг дураараа самарч, ард түмэн огт дэмжихгүй байхад нь дээрэлхэж 126 хүчээр батлаж нтр
эд нар хүчээр луйвараар дарангуйл�##�аар 2024 оны сонгуулийн эрхийг авах гэж улаарч байна ард түмэн үүн дээр анхаарч ажиллах хэрэгтэй
Ха ха бултаараа хулгайч луйварчид хэн хэнийгээ гэхэв. 76 нь 126 болон нэмэгдэж улам л дампуурах байлгүй
Avilgal hulgaichgvi niigmiig bii boogohiin tuld nam bus shudarga 126 .zaluus negdej ner devsheed ard tvmen bid tedgeer zaluusiig demjeed gargah heregtei Demjvvleh zaluus gol ni shudarga niigmiig bii bopgoh talaar muriin hitulvuruu beltej ternii daguu shuurhai ajillaj 76 ehleed bvgdiin shorond hiij bgaad shalgah heregtei bna mun bvh alban tushaaltai hvmvvsiig shalgaj haanaas orlogo olj ed hurungutei bolsoniin neg bvrchlen shalgaad togtooj chadah tiim l zaluus gargah heregtei bna
Zasss shal khudlaa. Amarbayashalan, Oyuk moyuk chin uursduu ursuldugchgyi garch irekh gj l iim yum bodoj oloo biz dee. Uukhailaad l khamgiin tyryyn garaad irne dee kharj l baigaarai. Nam bus gekh um bol orj ireed oruulsan khynyysiikhee dalaisan gazar dald ordog, dallasan gazar il garch irdeg uuriun gsn yzel bodolgyi, tolgoigyi khyykheldeinyyd l baikh biz dee.
Сайхан найрлаж бх шивдээ эд нар..сөнөөд �######�аасай
Бодол, хүсэл бол энерги гэдэг. Зөв зүйлийг хүсч, тэмүүлэх нь амьдр�##�ыг сайн сайхан руу хөтөлнө.
УИХ-ын гишүүдэд ширээ хэрэггүй, өрөө огт хэрэггүй. Харин хууль унших, санаачлах номын сан хэрэгтэй.
Нүүрсний хулгайчдаа шийднэ үү. МАН цөмөөрөө холбогдох гээд бна уу?
Хэлэх ч үг �##�га. Иргэд эсэргүүцээд л бхад нь хүчээр гишүүдийн тоог нэмчихлээ. Одоо тэгээд энэ хэдэн нөхөдийн хэлсэнээр сайжирч чадах уу. 126 гишүүнтэй болчихоод УИХ нь сайжирч чадахгүй бол хэн хариуцлага хүлээх вэ? Хэн ч хүлээж чадахгүй ш дээ. Харин ямар нэг зүйлээс боллоо гэж биeсээ л өмөөрнө дөө. Аягүй бол сонгогч иргэдээс болсон гэх блгүй. Гишүүдийн тоо нэмэгдэхэд зард�##� өсөхгүй гэж та бүхэн хэлсэн шүү. Ичих ч үгүй зардлаа нэмчихээд нуух блгүй. Ширэн нүүртэй хүмүүс шүү.
Хулгайчдын тоо өсөв. Ард түмний сан�##� т�##�аар улс орны хөгжилд иргэдийн амьр�##� ядуур�##� .
Эрх нь байхад эдлэх нь зөв
MAN iig buruutgaad yahav.Jil bolgonii songuuliar baahan zarlaga gargaad hooson hotsordog jijig namuud bolon AN iihan MANiig tsarai aldaj baij 128 gishuuntei baihaar huuli batluulsan n unen shdee.Odoo hudlaa ard n shudarga tsarailj MAN iig muulaad yahiin.Bugd l oocheroo huleegeed chichirsen s#anuudMAN iig baahan libbydoj guij baij gishuudiin toog 128 bolguullaa.AN bolon jijig namuud bugd l bayarlaad noir n hurehgui l baigaadhdee.
ямар ч хууль санаачлаад оорсдоо биелуулэхгуй юм чинь хэрэг бна уу ард тумэнд л хууль сахьдаг болж харагдахаас.тийм юм бол эхлээж УИХ тангараг оргоод ордог бтз дээ тэгээд туун дотор нь олон юм бий .наад зах нь авилг�##�ь гээд хувийн эрх ашигийг урдаа тавихгуй г м. тэгээд бугдийг эсрэг хийгээд хуулийн хариуцлага хулээдэггуй.хуулийн омно хариуцлага хулээнэ гээд тангараг оргодог.хэрвэ миний би энэ тангаоагаасаа няцв�##� гээд л .тэгээд хаана бна улс орныг дампууруул идэж уучаад хуулинд тохиролцоод д ч гэх шиг. тангараг оршох нь ард тумэнд хараг дах шоу юуудаа