УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Чуулган: Л.Энх-Амгалан гишүүн "хуулиа татна" гэж тунирхав

Өнөөдөр /2023.06.16/ Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.06.24-ний өдөр өргөн мэдүүлсэн/-ийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.

Эл хуулийн зарчмын зөрүүтэй саналаар дэмжсэн гурав, дэмжээгүй гурван гишүүний үгийг сонсов.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Боловсролын сайд бид хоёр нэг танхимд ажилладаг ч саналын зөрчилдөөнтэй зүйлс бий. Энэ салбарын томилгоог төвлөрүүлэх агуулга яваад байх юм. Яг үнэндээ сургууль, цэцэрлэгийн удирдлагууд хөдөө төрийн ажлыг явуулахад хамтарч ойлголцож ажилладаг. Ер нь салбарын сайд томилгоо сэлтийн аж ахуйн ажил хийх бус салбарынхаа бодлого томьёолдог л баймаар байна. Боловсролын сайд сургууль цэцэрлэгийн тендер, аж ахуйн ажилтайгаа зууралдсаар байгаад л өнөөдрийн боловсролын тогтолцоо энэ рүү чиглэж ирсэн. Бид утопи үзэлтэй санааг хийчихсэн. Та нар өөрсдөө мэдэж л байгаа шүү дээ. ELTS шалгалтын 7.5 оноотой хүн Сэлэнгэ аймгийн суманд очоод 1 сая төгрөгийн цалинтай багшлахгүй.

Эдийн засагтай уялдаж байж л явах ёстой. Тэгэхгүй бол тунхагласан билэгдлийн шинж чанартай тунхаглалууд хийгээд одоогийн тогтолцоог дахин өөрчилж, бүх томилгоог яам өөрөө хийнэ гэвэл энэ боловсролын салбарын шинэчлэл болж чадахгүй" хэмээн шүүмжлэв.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Сүүлийн үед Засгийн газрын гишүүд өргөн барьсан хууль дээрээ маргалдаж зөрөлдөөд байх юм. Уг нь салбарынхаа хуулиуд дээр Засгийн газартаа үзэлцчихээд нэгмөр орж ирэх нь зөв. УИХ-ын даргаас хүртэл удирдамж өгсөн шүү дээ. Боловсролын салбар самруулчихлаа. Бид энэ танхим дотроос өөдлөхгүй байна, болохгүй байна гээд л хэлээд байдаг. Улстөртэй холбогдохоороо л болохоо байчихдаг. Нэг яам ялж гарч ирэхээрээ л томилгоонуудыг нь өөрчилдөг. Яг энэ байдал самарч байна" хэмээлээ.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Боловсролын салбарын хуулийн шинэчлэлийг засаглалын шинэчлэл гэж харж байна. Сүүлийн 30 жил энэ салбарыг улстөржүүлснийхээ хор хохирлыг бид өнөөдөр яаж амсаж байна. БЗС-гаас тэтгэлэг авсан хүүхдүүд дандаа л хувийн өндөр төлбөртэй сургууль төгссөн хүүхдүүд байгаа нь үнэн бодит байдал болчихлоо. Боловсролын салбар ядуу хоосон ангийн тогтолцоог бий болчихлоо. 30 жил ингэж тоглочхоод хуулийнхаа үндсэн үзэл баримтлалаас сум, аймгийн засаг дарга нар сургуулийн удирдлагуудыг томилдог тогтолцоо руу шилжүүлнэ гэх юм бол хуулиа би татъя.

МАН-ын бүлгийн дарга маш тодорхой хэлчихлээ. Ерөөсөө л мэргэжлийн томилгоо руу шижлүүлнэ. Сэтгэлгээний өөрчлөлтийг энэ танхимаас эхлүүлэх ёстой" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Багш
Багш
2023-06-16 15:41

Хуулийн төсөлд оруулсан сург�##�тын байгууллагын захирлын томилгооны шийдлийг буюу боловсролын ялангуяа сург�##�тын байгууллагын удирдлага улс төрийн бус мэргэжлийн томилгоотой байхыг 100 хувь дэмжиж байна. Сайд маань с�##�барынханы энэ байр суурийг маш сайн хамга�##�ж байгаад баярл�##�аа. Түүнийг дэмжэцгээе.Сумын сургууль цэцэрлэг бодит амьдр�##� дээрээ Улс төрийн нөлөөллөөр сонгогдсон захирлын "хувийн сургууль, цэцэрлэг" шиг л байдаг биздээ. Үүнийг хүн бүр мэднэ. Хэн ч үгүйсгэхгүй. Улс төрийн дэмжлэгггүй болохоороо

Уншигч
Уншигч
2023-06-16 17:11

Энэ парламент Боловсролын хууль батлах хэрэггүй дээ. Боловсрол мэдэхгүй хүмүүс боловсролын хууль батлана гэж юу байхавв

Холбоотой мэдээ

Back to top button