Ойн дундах “Гүнт” сувилал: Ядаргаа, стресс, нойргүйдэл, ужиг ханиадны шийдэл

Хотын төвөөс 18 км зайд, нарсан ойн дунд байрлах "Гүнт" сувилалд байрладаг. Тодруулбал, Жигжид зуслангийн уулзвараас дээш 1.7 км яваад сувиллын хашаанд ороод ирнэ. Харин сувиллын байрнаас гараад хэдхэн алхаад битүү нарсан ой руу орно. Өрөөнүүд нь тохь тухтай, чанартай амин дэмтэй хоол, цай, бариа засал, физик эмчилгээ гээд сэтгэлд хүрсэн үйлчилгээг хэдхэн хоногийн дотор авч, архаг ядаргаа, гүн стресс, нойргүйдэл, ужиг ханиадаа нам даруулж, өвөлдөө бэлдэх боломжийг "Гүнт" сувилал бий болгожээ.

“Гүнт” сувиллынхан амрагчдаа хүлээж авахаар нэг давхартаа кафе тохижуулж, тоглоомын талбай барьсан. Харин амрагчид уламжлалт болон физик эмчилгээндээ орох бөгөөд ихэнх нь ойд зугаалж, алхахаар гарцгаажээ.

Хотын төвөөс арваадхан км зайд ийм таатай, тохитой, хэрэгцээтэй газар байгаа нь олзуурхаад барамгүй. Эмч хэлэхдээ "Бид эмчилгээндээ илүүтэй анхаарч ажиллаж, төрөлжсөн сувилал болох зорилготой байсан ч хүмүүсийн гол хэрэгцээ нь хотод ойр нарсан ойн дундах байршил юм байна. Тэд энд ирээд ойн цэвэр агаарт амин дэмээр баялаг хоол идэж, барианд орж, стресс ядаргаагаа тайлах дуртай байгаа учраас хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн ажиллаж байна" гэв.
Энэ ч утгаараа тэд амрагчид гэр бүл, найз нөхдөөрөө тусдаа амрах боломжтой хаусууд барьж эхлэх гэж байгаа аж. Бид "Гүнт" сувиллын их эмч Ч.Лхамжавтай ярилцлаа.
-Сувилал хаа сайгүй байгаа ч хүмүүс ойн дунд, тохьтой орчинд цогц үйлчилгээ авахыг илүүд үздэг -

-Хотод ийм ойрхон, ойн дунд, байгалийн сайхан бүрдсэн орчинтой сувилал байгааг хүмүүс тэр бүр мэдэхгүй болов уу. Та хамгийн түрүүн сувиллаа хэрхэн танилцуулмаар байдаг вэ?
-Манай үйлчлүүлэгч нар ихэнхдээ амнаас ам дамжаад, өмнө нь хэвтсэн хүмүүсийн гэр бүл, найз нөхөд хотод ийм ойрхон, ийм гоё газар байдаг гэж сонслоо гээд ирдэг. Хүмүүс агаарын бохирдол, дуу чимээ ихтэй таагүй орчинд ажил, амьдралын ихэнх цагаа өнгөрүүлж байгаа ч нийслэлийн төв талбайгаас хэдхэн минут яваад байгалийн үзэсгэлэнт ойн цоорхойд тав тухтай амарч, амин дэмээр баялаг хоол идэж, стресс ядаргаа тайлах бариа эмчилгээ хийлгэх боломж байгааг мэдрүүлмээр санагддаг. Сувилал бол Улаанбаатар хотоор зөндөө л байгаа. Гэхдээ хүмүүс сувилуулангаа ойн агаарт эмчлүүлэхийг илүүд үздэг. Энэ бол манай эрэлт үүсгэж байгаа гол зүйл. Өвөл ойн цэвэр агаарт цасан дунд, зун нь байгалийн өвс ургамал, цэцэгтэй, аль ч насны хүн алхаад зугаалахад тохиромжтой нам тэгш газартай ойд тохилог өрөөнд амрах дуртай байна. Тэгээд өдрийн 5 хоолтой, боловсон бие засах газар, халуун устай. Тэгэхээр эмчлүүлье гэхээсээ илүүтэй агаарт сайхан амарчихья, стресс ядаргаагаа тайлья, бариа хийлгэе, эрүүл органик хоол идье гэсэн зорилгоор манайхыг сонгодог.
-Үр дүн нь ихэвчлэн юун дээр илүү гардаг вэ?
-Байрлаад чанартай, амин дэмтэй, амттай хоол цагаар идэж, бариа хийлгэж, тэгээд ойн агаарт байхаар хүмүүс хамгийн түрүүн үнэхээр сайхан унтлаа гэж хэлдэг. Сүүлд хэзээ ингэж бөх нойр авснаа санахгүй байна гэх хүмүүс олон. Мөн манай амрагчид хүүхдээ, ач зээ нараа дагуулаад ирдэг. Нүднийх нь доогуур хөхөрчихсөн, хөлөрдөг цонхигор хүүхдүүд ирээд сүүлний тостой барианд орж, өдөржин гадаа тоглоод, хоолоо идээд хоёр хоноход л хацар нь улаа бутраад хөлрөхөө болиод эхэлдэг. Мөн ойр ойрхон ханиад хүрээд, ужиг үлдэцтэй болчихсон хүмүүс бариа засал, физик эмчилгээ, дасгал хөдөлгөөн бүх үйлчилгээгээ цогцоор нь аваад 3-4 хоноод чагнахад уушги эрүүл сонсогддог. Өрөөнөөсөө гараад шууд ой руу орчихдог энэ байршилд хүмүүс үнэхээр дуртай. Манай тогооч үхрийн мах, үхрийн булууны ясны шөлөөр ямар ч амтлагч, элдэв төрлийн нэмэлт хачиргүй эрүүл төрөл бүрийн хоол бэлтгэж өгдөг. Тэгэхээр манай үйлчилгээ нарсан ойн дунд, эрүүл агаарт цогц очиж байгаа болохоор эдгээр үр дүн гардаг гэж ойлгож болно. Манай шууд нэрлэж чадах үр дүн бол энэ.
-Хүмүүс сувилал гэхээр настай хүмүүс л үйлчлүүлдэг гэж нийтлэг хардаг. Танайд ихэвчлэн аль насныхан ирдэг вэ?
-Нас, насны хүмүүс ирнэ. Настай хүмүүс мэдрэлийн эмгэг, ядаргаа, нойргүйдэл, үе мөчөө эмчлүүлэх гэж их ирнэ. Манай уламжлалт анагаах ухаанд орос, буриадууд ач холбогдол өгдөг учраас тэндээс хүмүүс ирж, зүүгээ тавиулж, тан ууж, хануур, төөнүүр их хийлгэнэ. Оффисын орчинд удаан ажиллаж, ядаргаанд орсон, нойргүйдэлд хүрсэн залуус сайхан амраад, асуудлаа шийдээд буцдаг. Мөн манайх гэр бүлийн өрөөтэй, тэнд аав ээжтэйгээ, үр хүүхэдтэйгээ бүлээрээ ирж амарч, сувилуулж байна. Ер нь хэн бүхэнд нээлттэй гэж ойлгож болно. Хөгшчүүл, залуус, хүүхэд, нярай гээд хэн бүхэнд тохирсон эмчилгээ, үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна. Өвчин нь хүндэрсэн, эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ ойр ойрхон авдаг, хэвтрийн хүнийг авах боломжгүй.
-Стресстэй, түгжрэлтэй, утаатай нийслэлийн маань иргэд толгой дараалан энд ирээд хэд хоночихдог бол сайхансан л гэж бодогдлоо…?
-Болдог бол хүн бүрийг нарсан ойн дундах сувиллын үйлчилгээндээ хамруулахсан гэж би ч гэсэн боддог.
-Хүн бүрт хүрч үйлчлэх ядаргаа, нойргүйдэл, стресс, ужиг ханиадны цогц шийдэл-

Эднийх нэг ээлждээ 20 үйлчлүүлэгч хүлээн авах боломжтой. Ингэхдээ 5-10 хононо. Уламжлалт, сэргээн засах, мэдрэлийн гурван эмч, хоёр сувилагч, нэг тогооч зэрэг найман ажилтантай. Тэд сувилуулагч бүртэйгээ нэгд нэгэнгүй хичээнгүйлэн ажиллах аж. Хүлэмждээ төрөл бүрийн ногоогоо тарьж, хүнсэндээ хэрэглэнэ. Бариа засал, зүү, цахилгаан зүү, соронзон зүү, төөнө-галтай бумба, гулгуур бумба-самнуур, шивүүр, УВЧ, электрофорез, искра, инфра улаан гэрлийн шарлага, хөлний цахилгаан массаж, зөгийн балтай татлага, монгол эм тан зэрэг эмчилгээнүүдийг өдөр бүр хийдэг бөгөөд үр дүн маш өндөр гэж үйлчлүүлэгчид ярьж байлаа. Өрөө бүр дотроо ариун цэврийн өрөөтэй, халуун хүйтэн устай, зурагт, хөргөгчтэй учраас гэртээ байгаа мэт ая тухтай. Дээрээс нь мэргэжлийн тогоочийн эрүүл, амт чанартай хоолоор өрөөнд нь өдөрт таван удаа үйлчилдэг болохоор амралтын ая тухыг бүрэн дүүрэн мэдрэх боломжтой.
Сэтгэцийн эрүүл мэнд, архаг ядаргаа, дархлааны систем гэмтэх нь иргэдийн дунд түгээмэл тулгамдсан асуудлууд болоод байна. Бид шийдлээ хөгжил, дэвшил, технологиос бус уламжлалт анагаах ухаан, байгалиасаа хайх хэрэгтэй гэж эмч нэмж хэлсэн юм.
"Гүнт" сувилалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай. Мөн 94941584 дугаараас асууж лавлаад очоорой.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ амр�##�т сайн газар байна лээ өвөл хүүхдүүдтэйгээ хэвтээд сайхан болсон
Сайхан газар шүү төрсөн ээжүүд хэдэн цаасаа харамс�##� байхаар 10 хоног гүрийгээд яваад ирсэн дээрдээ
Энэ жил нэг ийм газар очоод амраад үзчих юмсаан
Ямар аятайхан газар вэ ай мэдээлэл авая
Гоё газар шүү
Тэтгэвэрийн хөнгөлөлт байдаг уу
Сайн
Сайн байцгаана уу танайд очиж амрах төлбөр хэд вэ өндөр настан эмнэлгээс гараад тусгай хоолтой 5хоног амарч болох уу
Сайхан газар байна лээ. Ёстой анир чимээгүй
Өө сайхан газар2
Очиж нэг үзэхсэн хүүхдүүдтэйгээ очоод бодох юмгүй сууж байх юмсан
Сайхан газар байна лээ. Нам гүм гэж жигтэйхэн
Cain bna yy.ytac bgaa uy.ondop nactan xedeep cywilyylax weere
Найз гэрбүлээрээ амархаар очсонч дар�##�тнь ихсээд ирсэн.эрүүл хүнд х�##�уун эмчилгээ хийсэн бн�##�э эмч мэдлэг муутайн бн�##�ээ.
Маш сайн эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн танай хамт олонд баярл�##�аа.
Ядаргааны сувл�##�