УРЛАГ

НИКИТОН-25 тоглолт эхэллээ 2019-06-29

Монголын рок попын ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхтэй “Никитон” хамтлагийн 25 жилийн ойд зориулсан тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд эхлээд байна.

Тоглолт 12.00 цагаас шөнийн 00.00 цаг хүртэл 12 цаг үргэлжлэх юм. Тоглолтод “Харанга” хамтлаг, Гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяа, Т.Ариунаа, С.Наран, “Камертон”, “Нисванис”, “Хар Сарнай”, “A-Sound”, “Fire”, “The Lemons” хамтлаг, дуучин С.Сэрчмаа, Б. Амархүү, Ука, Ана, хийлч Дээгий оролцох бөгөөд шилдэг DJ нар сор бүтээлээсээ толилуулж байна.

Тоглолтын үнэ 10 мянган төгрөг бөгөөд Төв цэнгэлдэх хүрээлэнд буй цэгүүдээс шууд худалдан авах боломжтой.

Энэ үдэш тус хамтлагийн “Аяны шувууд”, Үүлэн үст”, “Хөөрхөн хүүхэн”, “Цамцаа тайл”, “Чи минийх”, Хос хунгийн дууль”, “Янаг цэцэг”, “Халуун элгэн нутаг” зэрэг шилдэг 25 дуу эгшиглэхээс гадна Монголын рок попын оддын хит дуунуудыг нэгэн тайзнаас сонсох ховор боломж ийнхүү тохиож байна.

“НИКИТОН-25” тоглолтод:

12:00 DJ Sel

12:30 Billy’s Band

13:00 Fire

13:30 Б.Амархүү

14:00 A Sound

14:30 Дээгий

15:00 The Lemons

15:30 Шар айраг

16:00 С.Сэрчмаа

16:30 Нисванис

17:00 Ж.Алтанцэцэг

17:30 Д.Уламбаяр /Ука/

18:00 Люмино

18:30 Хар сарнай

19:00 Б.Сарантуяа

19:30 Камертон

20:00 Соёл-Эрдэнэ, Өргөө, Хөх тэнгэр

20:30 С.Наран

21:00 Т.Ариунаа

21:30 Харанга

22:00 Н И К И Т ОН

А.МИШЭЭЛ

Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close