НИЙГЭМ

Энэ сард ХОЁР АЖЛЫН ӨДӨР ДАРААЛЖ бүх нийтээр амарна

Энэ арваннэгдүгээр сарын туршид Монгол улсын иргэд хоёр өдрийн турш бүх нийтээр амарна. Тодруулбал, энэ сарын 26-нд Улс тунхагласны баяр тохиох бол, 27-нд Чингис хааны төрсөн өдөр тохиож буй.

2016 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн нэмэлт хуульчлалаар Бүгд Найрамдах Улс тунхагласны баяраар бүх нийтээр амрах шийдвэр гарсан байдаг. Харин 2012 онд Билгийн тооллын өвлийн эхэн сарын шинийн 1-нд Чингис хааны мэндэлсэн өдрийг тогтоож, "Монгол бахархлын өдөр” хэмээн нэрийдэж бүх нийтээр амран тэмдэглэх тухай зарлигийг ерөнхийлөгчийн зүгээс гаргасан.

Энэ жилийн хувьд энэ хоёр тэмдэглэлт өдөр хоёул ажлын өдрөөр буюу мягмар, лхагва гарагуудад тохиож байгаа онцлогтой.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button