Top StoriesНамрын сэдвүүдУлс төрийн халуун сэдэв

М.Бадарчийн хэрэглэсэн гэх метенолон зүрхний эм биш, бүх цаг үед хориотой допинг

Энэ жилийн Улсын их баяр наадамд түрүүлж, Улсын арслан цол хүртсэн М.Бадарч допингийн асуудалд унаад буй. Учир нь ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзориг нэр зарлаагүй ч “Сүүлд хариу нь ирсэн бөхийн сорьц эерэг гарсан” гэж мэдэгдсэн. Үүнээс өмнө улсын арслан М.Бадарчаас бусад бөхчүүдийн сорьцын хариу ирсэн агуулгаарх мэдээлэл хэвлэлүүдэд нийтлэгдэж байв.

Допинг илэрсэн гэх нэг бөх Б сорьцоо шинжлүүлэхээр болоод буй

Тэгэхээр Үндэсний их баяр наадмын бөхийн салбар комиссын дарга П.Сайнзориг битүү утгаар “М.Бадарчаас допинг илэрсэн” гэх мэдээллийг өгчихсөн болж таарч байгаа юм.

Энэ ч үүднээс М.Бадарч допинг хэрэглэсэн үү, тэр Б сорьцоо шинжлүүлэх үү гэдэг асуултууд хөвөрсөн.

М.Бадарчийн хувьд өөрөө “Би юу ч мэдэхгүй, хөдөө байна. Юун Б сорьц” гэдэг байдлаар тодруулга, мэдээлэл өгч яваа.

Энэ даваа гарагт ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг допинг илэрсэн гэх бөх Б сорьц шинжлүүлэх хүсэлтээ өгсөн талаар мэдээлсэн. Хэрэв М.Бадарч мөн бол тэр Б сорьцоо нээлгэхээр шийдсэн гэсэн үг.

Нөгөө талаар М.Бадарчийн дасгалжуулагч, Улсын гарди Д.Рагчаа манай сайтад өгсөн тодруулгадаа, түүнийг хавар зүрх судасны өвчний улмаас эмчилгээ хийлгэсэн гэж ярьсан. М.Бадарчийн хувьд ч тэр ХЗДХЯ-наас А сорьцын хариугаа гардах үеэрээ өнгөрөгч хавар эмчилгээ хийлгэсэн гэх тайлбарыг өгсөн гэгдэж буй.

Мөн тойрон хүрээлэгчдийнх нь өгч буй мэдээллээр, ер зүрхээ эмчлүүлэх үедээ эм уусан, энэ нь шинжилгээгээр илэрсэн байж магад гэх мэдээллийг өгсөөр байна.

Шинжилгээгээр илэрсэн гэх монголд зарагддаггүй метенолон нь бүх цаг үед хориотой допинг

Бид тодорхой эх сурвалжуудаас тодруулах замаар, М.Бадарчийн шинжилгээнээс яг ямар бодис илэрснийг баталгаажуулах гэж оролдов. Ингэхэд МЕТЕНОЛОН бодис илэрсэн гэх мэдээллийг өгч байна.

Тэгвэл, М.Бадарчийн хэрэглэсэн гэгдэж буй метенолон гэх бодисын  талаар бид юу мэдэх вэ? Шинжлэх ухаанч өнцгөөр уг бодисыг хэрхэн тайлбарлаж болох вэ?

Дэлхийн допингийн эсрэг агентлагаас допингийг бүх цаг үе, тэмцээний үе, зарим спортын үед хориглох бодис гэж ангилдаг байна. Харин бүх цаг үед хориглодог эмийг S1-S5 болон M1-M3 гэсэн төрөлд хуваадаг. Тэгвэл метенолон нь S1 буюу анаболик стеройдод хамаардаг бодис юм. Өмнө нь Э.Оюунболдоос оксандролин, метандиенон гэх S1 бүлгийн анаболик стеройд илэрч байсан.

метенолоны молекулын бүтэц

Метенолоныг синтетик аргаар гаргаж авдаг, анаболик стеройд бодис юм. 1961 он анх эрүүл мэндийн зорилготой зах зээлд гаргажээ. Энэ бодисыг амаар уух таблетыг примоболан, булчинд тарих хэлбэрийг нибал гэсэн нэрээр худалдаалдаг.

Эмийн амаар уух хэлбэрийг албан ёсоор үйлдвэрлэхээ больсон тул хар зах дээр л олддог. 

Монголд ч мөн приболан, нибалын аль нэг нь худалдаалагддаггүй аж. Харин БНХАУ-ын энэ чиглэлээр дагнасан онлайн худалдааны сайтад нээлттэй байх юм. Мөн дэлхийн бусад улс орнууд руу шуудангаар илгээх замаар худалдаалдаг юм байна.

Метенолоний үйлчлэлээр булчингийн масс, биеийн хүч болон цусны улаан эсийн тоо нэмэгддэг юм.

М.Бадарчийн дасгалжуулагч түүнийг зүрхний эмчилгээ хийлгэж байсан гэж ярьсан. Харин метенолон шиг анаболик стеройдууд нь эсрэгээрээ артерын даралт нэмэгдүүлж, зүрх судасны тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлдэг, цаашлаад зүрхний шигдээс, аюултай хэм алдагдалт үүсгэх эрсдэлтэй байдаг.

М.ТЭНГИС, Б.БУЯНДОРЖ


ЭНЭ ТАЛААРХ ӨМНӨХ КОНТЕНТУУД

М.Бадарчийн В сорьц эерэг гарвал Ц.Бямба-Отгонд Улсын арслан цолыг шилжүүлэх нөхцөл бүрдэнэ контентыг ЭНД ДАРЖ уншаарай.

Зүрхээ эмчлүүлж, эм уусан гэх М.Бадарч гацаанд орж, "допингийн" Ж.Хатанбаатар зугтжээ контентыг ЭНД ДАРЖ уншаарай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-09-06 08:43

Eguur mundag

Зочин
Зочин
2023-09-06 09:14

Яагаад түрүүлсэн бөх болгон допинг хэрэгллээ гэх болоод байдаг юм бол мэдсээр байж хэрэглэдэг л байж таарах гээд байна даа зүгээр л хүч чадлаараа барилдаж болдгүй юм болвуу монгол бөхийн жудаг хааччихавдаа допинг хэрэглэх гэж байгаадаа яагаад ухамсартайгаар больж болдгүй юм бол гэмт хэрэг үйлдэх гэж байнаа гээд больж болдгүй юм байхдаа

Эрдэнэ
Эрдэнэ
2023-09-06 09:25

Баригдахаас хойш хэрэглээд байдаг нь ямар учиртай юм бол. Ойлгох ухаан �##�га. Бай шагн�##�аас болж өөрийгөө хорлох нь үнэхээр тэнэг хэрэг.

Зочин
Зочин
2023-09-07 08:14
Reply to  Эрдэнэ

esreg uilchildg yum heregledeg yum shig bgaan. saarmagjuuldg gxiimuudaa terendee nadad. er n holduu l bhgu yu. eruul mended mash xortoi ed.

ЗОЧИН
ЗОЧИН
2023-09-06 10:13
Reply to  Эрдэнэ

арыг даана гээд

ЗОЧИН
ЗОЧИН
2023-09-06 09:59

ЭНЭ БОХИР ЗАВААН СЭРГЭЭШ ЭМИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ АРД БӨХБИЛЭГТ ДЭВЖЭЭНИЙ УДИРДЛАГА , БАГШ ДАСГАЛЖУУЛАГЧ ЭМЧ ГЭХ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ БҮЛЭГ БАЙГАА ! ГАДНААС НУУЦААР ОРУУЛЖ ИРЖ ЗАРЖ БОРЛУУЛДАГ ХИЛ , ГААЛЬ , ПРОКУРОР ХУУЛЬ ХҮЧИНИЙХЭН СҮЛЭЛДСЭН МАФИЙН ТОМ СҮЛЖЭЭ ТЭДЭНД ҮЙЛЧИЛСЭН.

Бадарч арсланг дэмжигч
Бадарч арсланг дэмжигч
2023-09-06 10:40

Хаанаас хэн мэдээллийг өгөв эх сурв�##�жаа бичилдээ түүнээс зүгээр ингээд л биччихэж болдог юм уу

Зочин
Зочин
2023-09-06 12:34

batsuuri, oyunbold, badarch, suhbat, bat- orshih geed yavj uguh yumaa.

Ёас
Ёас
2023-09-06 12:37

Тэнэг хүн биш. Юу гэж тийм юм хэрэглэсэн бол түрүүлэх хэмжээнд барилдах вэ дээ.! Ямар нэгэн юманд нь гаднын нөлөөлөл орсон байж таараа.

Ёас
Ёас
2023-09-06 12:43

Лайтай юм аа. Ковидын шинжилгээний тест анхандаа аймаар сүртэй л байсан. Сүүлдээ амархан авдаг болсон биз дээ! Тэрэн шиг бүгдийн нүдэн дээр түргэвчилсэн тестээр авдаг болий! Олимп дэлхийн аврага биш. Бүх спортод! Тэгээд тэр Допингийн төв гэдэг газрыг татан буулгаж зард�##�аа хэмний! ЕС аа! Б.Батэрдэнэ сайд бод ингэж чадахгүй л дээ!

Зочин
Зочин
2023-09-06 13:19

100 jiltei aimag tul turuulj l bval yuch hamaagui gedeg arga barilaar ajillajee

zochin
zochin
2023-09-06 13:34

Shinjilgee avahig ni medseer baij iim yum hereglesen geheer sonin l yum. Oorsdiinh ni demjij bgaa boh garahgvi bol doping gej sensatsi degdeegeed tsolig ni deeremddeg bolson yum shig l hardlaga torood baidag bolloo

Зочин
Зочин
2023-09-06 13:54

ШИНЖИЛГЭЭ ӨГӨХИЙГ МЭДСЭЭР БАЙЖ ХЭРЭГЛЭЭД БАЙНА ГЭЖ БАЙХ УУ

Зочин
Зочин
2023-09-06 14:51

Новш

Зочин
Зочин
2023-09-06 16:50

Бас л хорлогдлоо, яг л Аварга Оюунболд шиг, �##�ь �##�ь нь допинг хэрэглэхээргүй унаган бяртай, хад чулуу шиг эрчүүд шүү дээ, муухай бүлэглэл хорлох ажиллагаа явуулаад байна шүү, бөхчүүд минь сэрэмжтэй байцгаа, идэх хоол, уух ус тэр бүү хэл удаан ноцолдох явцад хөлстэй биеэр өмсгөл зодог шуудгаар ч дамжуулдаг ч юм билүү, хэн мэдлээ.

Иргэн
Иргэн
2023-09-07 10:51
Reply to  Зочин

Оюунболд хорлогдсон гэвэл түүн шиг худ�##� үг байхгүй.Өөх мах масс ихтэй байдлаа ашиглаад допингоор дэмжүүлж түрүүлсэн л хүн. Харин Бадарчийн өмнөөс үнэхээр харамсч байна.Тэртэй тэргүй нэг өдөр түрүүлэх л бөх шдээ уг нь. Одоо нэгэнт илэрчихсэн бол ээр хүн шиг арга хэмжээгээ авахуулаад нуруутайхан байх хэрэгтэй. Оюунболд шиг арчаагүй байд�##� бүү гаргаарай.

Зочин
Зочин
2023-09-06 18:32

Хатанбаатар та болчихвол яасан юм бэ

Зочин
Зочин
2023-09-06 21:09

Түүнийг түгжилдсэн байна. Тайлбар хэрэггүй.

Холбоотой мэдээ

Back to top button