Гадаад мэдээДЭЛХИЙ

"Хийсвэрээр" төрсөн эмэгтэйн гэдсэнд үлдээсэн багажийг 18 сарын дараа авчээ

Шинэ Зеланд улсын Окленд хотод нэгэн хачирхалтай зүйл болсон байна. Тус хотын эмнэлэгт нэгэн эмэгтэй мэс заслын аргаар төржээ. Мэс ажилбар хийсний дараа Алексисийн шарх тэлэгч нэртэй багажийг эмэгтэйн гэдсэнд үлдээсэн аж.

Тус багаж нь зөөлхөн материалаар хийгдсэн, хоолны таваг шиг хэмжээтэй юм. Алексисийн багаж тэр эмэгтэйн гэдсэнд бүхэл бүтэн 18 сар байжээ. Энэ хугацаанд түүний хэвлийгээр хүчтэй өвдөж, хэд хэдэн удаа эмчид үзүүлсэн аж. Олон сар өнгөрсний эцэст түүнийг компьютер томографын шинжилгээнд оруулсны дараа багаж хэвлийд нь байгааг илрүүлжээ.

Алексисийн шарх тэлэгч

Уг явдлын талаар мэдээ гарсны дараа Шинэ Зеландын Эрүүл мэндийн яам мэдэгдэл хийхдээ улсын эмнэлгийн системийг үйлчлүүлэгчид зөв зохистой үйлчилгээ үзүүлж чадаагүй гэсэн юм. Эхэндээ тус эмнэлэг үйлчилгээ үзүүлэхдээ алдаа гаргаагүй гэсэн байна.        

Харин Шинэ Зеландын Эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан коммисар Мораг МакДауэлл үүнтэй санал нэгдэхгүй байгаа юм. Тэрбээр “Хагалгааны дараах үзлэгт тэлэгч багажийг илрүүлээгүй учир үзүүлсэн үйлчилгээ нь зохих стандартаас доогуур байсан нь тодорхой зүйл юм” гэж хэлжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button