Г.Занданшатар НӨАТ-ын урамшууллыг нэмэхээр "попорч", ОУВС эсэргүүцэв
НӨАТ-ын урамшууллын хувийг нэмэгдүүлэх өргөдөлд энэ сарын 17-ны өдрөөс эхэлж, иргэдийн саналыг авч эхэлсэн билээ. Эл санал асуулгад нийт 100 мянган хүн саналаа өгвөл УИХ-ын чуулганаар уг асуудлыг авч хэлэлцэх юм. Тэгвэл долоо хоногийн хугацаанд нийт 98.5 мянган хүн саналаа өгсөн байна.
Ирэх жилийн төсвийн төслийг хэлэлцэж буй энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар НӨАТ-ын хоёр хувийн урамшууллыг таван хувь болгох саналыг оруулж ирсэн нь олон нийтийг хийгээд улстөрчдийн талцах сэдэв болоод буй.
УИХ-ын дарга чуулганы үеэр Сангийн сайд руу хэд хэдэн уурласан. Сүүлийн хоёр удаагийн чуулганы хуралдаанаар спикер НӨАТ-ын урамшууллыг эсэргүүцэх Сангийн сайд Б.Жавхлан руу удаа дараа уурлах нь нэмэгдсэн билээ. Тэрбээр улстөрчийнхөө хувьд НӨАТ-ын урамшууллын хувийг нэмэх асуудалд хэт поп хандаж байгаа. Ингэхдээ энэ санаагаа дэмжүүлэхийн тулд иргэдээс санал авч байгаа билээ. Эрүүгийн хуульд ч нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг иргэдийн саналаар шийдэж буй. Одоогийн парламент 100 мянган иргэний саналаар татварын тогтолцоог өөрчлөхөөр ганхах хэмжээнд байна.
Спикер чуулганы үеэр хэлэхдээ “НӨАТ-ын албан татварын хуулинд 20 хүртэлх хувийг буцаан олголтод зарцуулна гэж заасан байдаг. Мөн 10 хүртэлх хувийн урамшуулал олгоно гэж заасан байдаг юм. Хуулиараа бол 30 хүртэлх хувийн буцаан олголттой байгаа. 2020 онд ДНБ 37 их наяд болсон. Одоо 2024 онд 74 их наяд төгрөгөөр тооцсон. НӨАТ-ын орлого 2020 онд 2.2 орчим их наяд байсан. Ирэх жил 6.1 их наяд төгрөгөөр тооцоолсон. 2.5 дахин өсөлттэй байгаа. ДНБ болон НӨАТ-ын орлогын өсөлт шууд хамааралтай байх ёстой. Иргэдэд ирэх жил 410 тэрбум төгрөгийг өгнө гэж тооцоолсон. Сангийн яам төсвийн орлого бүрдүүлэх талдаа ийм байр суурь баримтлах нь зүй ёсных. Эдийн засаг, хөгжлийн яам ямар байр суурьтай байгаа гэдгийг сонсох хэрэгтэй. Эдийн засгийн эерэг болон сөрөг тал дээр харьцуулсан тоон мэдээлэл байгаа. ОУВС-гийн 2019 оны тайлан ч бий. Эерэг нөлөө ихтэй гэсэн. 2.8 их наяд төгрөгийн НӨАТ-ын орлогын алдагдал бий болсон. Тэгэхээр бид НӨАТ-ын урамшууллын хувийг нэмэх хэрэгтэй. НӨАТ-ын албан татвар нэмэгдэхийн хэрээр буцаан олголт нэмэгдэх ёстой” гэсэн юм.
Харин Сангийн сайд Б.Жавхлан удаа дараа түүний эл яриаг эсэргүүцсэн. Тэрбээр “Татварын тогтолцоог ингэж өөрчилж болохгүй. НӨАТ-ын урамшууллыг нэмлээ гээд иргэдэд ашиггүй. Өндөр орлоготой хүмүүст ашигтай. Нөгөө талаасаа төсөв хэлэлцэж байгаа үед шалтгаангүй сэдвийг хөндөж байна. Төсөв задрах эрсдэлтэй. Яагаад энэ асуудлыг хөндөөд байгааг ойлгохгүй байна. Манай яаман дээр үүнтэй холбоотой судалгааны ажил ирээгүй” гэв.
Энэ тайлбараа Сангийн сайд удаа дараа УИХ-ын дарга хийгээд олон нийтэд мэдээлсэн. Спикерийн хувьд авч хэлэлцэхийг огтоос хүсэхгүй байгаа.
Спикерийн дурдсан шиг ОУВС энэ асуудлыг дэмжсэн үү гэдэг хачирхалтай. Тэгвэл ОУВС-гийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч П.Тигран хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Манай байгууллагын төв дээрх татварын экспертүүд ажиллаж, УИХ-ын түвшинд яригдаж буй энэ асуудалд судалгаа хийсэн. Улмаар эдийн засагт сөрөг нөлөөтэй гэх тооцоог гаргасан. Тиймээс энэхүү арга хэмжээг хэрэгжүүлэхгүй байх нь зүйтэй гэж үзэж байна. Татварын орлого их хэмжээгээр буцалтгүй буурах эрсдэлтэй байна. Монголын эдийн засаг одоо сайн үзүүлэлттэй байгаа. Тиймээс цаг хугацааны хувьд оновчгүй. Ийм үед Засгийн газраас төсвийн алдагдлаа бууруулахыг хичээх нь зүйтэй. Гэтэл энэ арга хэмжээ нь төсвийг тэлэх эрсдэлтэй байна.
Улс орон бүр НӨАТ-ын харилцан адилгүй системтэй. НӨАТ-ын гол зүйл нь далд эдийн засгийг бууруулж, татвар төлөгчдийн тоог нэмэхэд оршино. Монголын хувьд энэ ажил сайн хэрэгжсэн. Гэсэн хэдий ч далд эдийн засагт хэвээр орших хэсэг бий. Үүнийг бууруулахаар УИХ-аас НӨАТ-ын буцаан олголтыг нэмэх ажил нь төдийлөн амжилт олохгүй. НӨАТ-ын буцаан олголтыг нэмснээр давуу гэхээс илүүтэй сул тал олонтаа. Тухайлбал, инфляцыг өдөөх хандлагатай байна. Хэрэглээний эрэлт нэмэгдсэнээр валютын ханш унах дарамттай. Өөр нэг эрсдэл нь ядуурал нэмэгдэх явдал юм. Өндөр орлоготой 10 хувь нь НӨАТ-ын 60 хувийг бүрдүүлдэг. Энэ нь ядуурлын хувь хэмжээг нэмнэ. Тиймээс НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг энэ цаг үед огтоос нэмж болохгүй” гэсэн юм.
Санал асуулгыг явуулж буй өргөдөлд дурдсанаар “НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэгдүүлэх замаар өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотойгоор иргэдэд ирж буй үнийн дарамт, ядуурлыг бууруулах, НӨАТ суутган төлөгчийн тооны өсөлтийг нэмэгдүүлэх, улмаар далд эдийн засгийг бууруулах боломжтой гэж үзэж байна” хэмээн тодорхойлсон байдаг.
Гэвч Сангийн сайд, татварын шинжээчид, эдийн засагчид хийгээд ОУВС-гийн төлөөлөл ч ар араасаа УИХ-ын даргын давшилж буй сэдвийг агуулгын хувьд эсэргүүцсээр. Олон нийтэд ашиггүй уг шийдвэр нь угтаа бол халамжийг өөхшүүлж буйтай ижил зүйл болж таарах нь. Нөгөө талаасаа иргэдийн сэтгэл зүй дээр улстөржиж байхыг үгүйсгэх аргагүй. Цаашлаад ядуурлыг нэмж, зөвхөн өндөр өртөгтэй хэсэг бүлэгт илүү их ашиг өгч, үнийн дарамтыг бууруулах бус инфляцыг өдөөж, үнийг нэмэх эрсдэлийг хамгийн ихээр агуулж байгаа гэдгийг салбарынхан нь шил шилээ даран мэдээлсээр.
Хамгийн гол нь уг санал асуулгыг эсэргүүцэгчид тоон баримт, судалгаагаа ил гаргаж байгаа бол санал асуулгыг эхлүүлсэн тал ч тоо баримтаа гаргах хэрэгтэй. Иргэдийн саналыг тусгаж, оролцоог хангах шууд ардчиллын хэлбэрийг агуулсан байлаа ч тооцоо судалгаагүй, тодорхой зүйлийг санал асуулгадаа асууж, мэдээллээр бүрэн гүйцэд хангахгүй байгаа нь хамгийн том дутагдал болоод байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
За Зандан минь ухардаг араа эвдэрсэн зүтгээд бай даа. Хаашдаа б�##�айртсан. Данхарыг унагаачв�##� наадах чинь хэрэгжих боломж байгаа шүү
НөАт-н урамшуул�##�ыг нэмэхийг дэмжинэ.
Энэ их тэнэг ээ
Тавилттай жүжиглэлт үү. Энэ ч МАН ын дүр эсгэсэн сонгуулийн попрол уу
МАН-хан энэ тэнэг ээ �######�уулаач. Улсынтөсвийг хамаагүй зардаг асуудлыг цэгцэл
Өмхий америкчууд ингэж Дотоод Хэрэгт оролцдог неоколончлогч , америк өмхий �######� долоогчид таг чиг
Монголын улс төрчид ялангуяа Монгол банк Монгол улсын сангийн яам сангийн сайд нар ОУВС гаас зөвөлгөө авч байх юм Манай улс НӨТ 5 хувь болгох нь зөв үү гээд л хариуд нь ОУВС эрс эсэргүүцэж харин та нар ард иргэдээсээ авах татварыг нэмээ бидний өрийг төлөхөө бод гээд авчих нь тэр хөөрхий Монголын улс төрчид ОУВС утсан хүүхэлдэйнүүд болохоор аргаггүй эрхэнд эзнийхээ үгэнд орхоос өөрцгүй Тэнэг мулгуу Монголын ард түмэн гэрэл цахилгааны үнэ нэмгдлээ бас дулааны үнэ нэмэгдлээ цаад утгаараа бол Эрх баригчидын гадаад тависан өрийг ард иргэдээрээ төлүүлж байна шүү дээ