Нийгэм мэдээ

Нийслэлийн шилдэг сургууль, цэцэрлэгийг шалгаруулж индексийн урамшуулал олголоо

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 384 жилийн ойн хүрээнд нийслэлийн шилдэг менежменттэй 11 цэцэрлэг, 10 сургууль, 9 ментор сургуулийг шалгаруулж, индексийн урамшуулал олголоо. Тодруулбал,

Нийслэлийн шилдэг менежменттэй цэцэрлэгээр:

  1. Баянзүрх дүүргийн Х.Чимэдцэрэн эрхлэгчтэй 147 дугаар цэцэрлэг
  2. Баянзүрх дүүргийн С.Ариунбаяр эрхлэгчтэй 146 дугаар цэцэрлэг
  3. Багахангай дүүргийн С.Отгонтуяа эрхлэгчтэй 207 дугаар цэцэрлэг
  4. Баянзүрх дүүргийн О.Үүрийнтуяа эрхлэгчтэй 257 дугаар цэцэрлэг
  5. Сонгинохайрхан дүүргийн Д.Цэвэлмаа эрхлэгчтэй 91 дүгээр цэцэрлэг
  6. Багануур дүүргийн М.Нэргүй эрхлэгчтэй 235 дугаар цэцэрлэг
  7. Баянгол дүүргийн Я.Мөнхтуяа эрхлэгчтэй 242 дугаар цэцэрлэг
  8. Хан-Уул дүүргийн В.Дэлгэрмаа эрхлэгчтэй 121 дүгээр цэцэрлэг
  9. Сүхбаатар дүүргийн Г.Бурмаа эрхлэгчтэй 1 дүгээр цэцэрлэг
  10. Баянзүрх дүүргийн Д.Цэрэндулам эрхлэгчтэй 202 дугаар цэцэрлэг
  11. Хан-Уул дүүргийн Бямбаахүү эрхлэгчтэй “Маргаашийн одод” цэцэрлэг

Нийслэлийн шилдэг менежменттэй сургуулиар:

  1. Налайх дүүргийн О.Оюунтуяа захиралтай “Эрдмийн оргил” цогцолбор сургууль
  2. Сүхбаатар дүүргийн Б.Хишигбаяр захиралтай 11 дүгээр сургууль
  3. Баянгол дүүргийн Ч.Отгондаваа захиралтай 38 дугаар сургууль
  4. Баянгол дүүргийн Д.Цэцэгжаргал захиралтай “Наран” сургууль
  5. Баянгол дүүргийн О.Мөнхзаяа захиралтай “Сэтгэмж” цогцолбор сургууль
  6. Баянзүрх дүүргийн Ч.Уранбаяр захиралтай 88 дугаар сургууль
  7. Хан-Уул дүүргийн С.Оюун захиралтай 115 дугаар сургууль
  8. Сүхбаатар дүүргийн Б.Одхой захиралтай “Логарифм” сургууль
  9. Сүхбаатар дүүргийн Ц.Гэрэлмаа захиралтай тусгай боловсролын 25 дугаар сургууль
  10. Сонгинохайрхан дүүргийн Д.Бат-Отгон захиралтай 129 дүгээр сургууль тус тус шалгарчээ.

Хүүхэд бүрийн сурч, хөгжих тэгш боломжийг бүрдүүлж боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэх зорилгоор шилдэг менежменттэй сургууль, цэцэрлэгийг долоо дахь шилдээ шалгаруулж байгаа юм.

Тэгвэл нэмэлтээр энэ онд сургууль хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор бусад сургуульд зөвлөн туслах эрх бүхий ментор сургуулийг шалгаруулж, 20 сая төгрөгийн урамшуулал олгожээ.

Нийслэлийн шилдэг менежменттэй, ментор сургуулиар:

  1. Баянзүрх дүүргийн Н.Энхбат захиралтай 33 дугаар сургууль
  2. Баянзүрх дүүргийн Б.Эрдэнэчимэг захиралтай 48 дугаар сургууль
  3. Нийслэлийн Ч.Ганбилэг захиралтай тусгай боловсролын 55 дугаар сургууль
  4. Чингэлтэй дүүргийн Ш.Оюунсүрэн захиралтай 23 дугаар сургууль
  5. Налайх дүүргийн Д.Цэрэндолгор захиралтай 109 дүгээр сургууль
  6. Хан-Уул дүүргийн Г.Цэлмүүн захиралтай “Хобби” сургууль
  7. Сүхбаатар дүүргийн В.Хоролгарав захиралтай 3 дугаар сургууль
  8. Сонгинохайрхан дүүргийн Г.Цагаанцоож захиралтай “Ирээдүй” цогцолбор сургууль
  9. Сүхбаатар дүүргийн Л.Цэнгэлмаа захиралтай 2 дугаар сургууль тус тус шалгарсан байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button