СПОРТ
Зуны спортын пара наадмаас бөөрөнцөг түлхэлтийн анхны медальтан Булганаас тодорлоо

Азийн зуны спортын пара наадам БНХАУ-ын Ханжоу хотноо энэ сарын 22-28-ны өдрүүдэд болж буй. Манай улсаас нийт 68 тамирчин явснаас Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн Нүүр ам судлалын их эмч Ц.Баттулга бөөрөнцөг түлхэлтийн төрөлд анхны хүрэл медалийг хүртжээ.
Энэ удаагийн наадамд 44 орны 3780 тамирчин спортын 22 төрөлд 604 багц медалийн төлөө өрсөлдөхөөр хуран чуулаад буй. Тэгвэл манай улсаас жүдо, таеквондо, шатар, туялзуур сэлэм, хөнгөн атлетик, ширээний теннис, усанд сэлэлт, бочи, го-даам, буудлага, байт харваа, пауэрлифтинг, волейбол, бадминтон гэсэн спортын 14 төрөлд 68 тамирчин хүч чадал, авхаалж самбаагаа сорьж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.