СПОРТ
Г.Монголжин дэлхийн тулааны спортын наадмаас хүрэл медаль хүртлээ
Саудын Арабын нийслэл Рияад хотноо үргэлжилж буй дэлхийн тулааны спортын наадмын жюү жицүгийн төрөлд -52 кг-ын жинд өрсөлдсөн “Гаруда” академийн тамирчин Г.Монголжин хүрэл медаль хүртжээ.
Тэрбээр эхний тойрогт Испанийн тамирчныг ялж, хэсгийн барилдаанд Филиппиний тамирчинд ялагдаж, торгуулийн барилдаанд Саудын Арабын тамирчныг ялснаар хүрэл медалийн төлөө шалгарсан байна. Ийнхүү хүрэл медалийн төлөөх барилдаанд Испанийн тамирчныг 2:0-ээр ялсан байна.
Саудын Араб улсад үргэлжилж буй дэлхийн тулааны спортын наадмын жюү жицүгийн төрөлд манай улсаас гурван тамирчин оролцож нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.