Гадаад мэдээДЭЛХИЙ
G-Dragon-ыг хар тамхины хэргээр шалгана

Алдарт “BIGBANG” хамтлагийн G-Dragon-ыг хар тамхи хэрэглэсэн хэргээр шалгана гэж зарим эх сурвалжууд лхагва гарагт /2023.10.25/ мэдээлжээ.
Инчон хотын цагдаагийн газар G-Dragon хууль бусаар хар тамхи хэрэглэсэн хэргийг шалгана мэдэгдсэн юм. Энэ хэрэг “Parasite” кинонд дүр бүтээсэн, жүжигчин И Сун Гюний хар тамхи хэрэглэсэн явдалтай холбоотой гэх мэдээлэл явж байгаа аж.

Гэхдээ цагдаа нар тус хоёр хэргийг огт холбоогүй гэж мэдэгдсэн байна. G-Dragon өмнө нь 2011 онд марихуаны хэрэгт холбогдсон. Тухайн үед тэрбээр Японд байхдаа марихуан хэрэглэснээ хүлээн зөвшөөрсөн ч ямар бодис байсан гэдгийг нь мэдээгүй гэж мэдүүлэг өгч, прокурорууд тэр хэргийг хааж байсан юм.
Эх сурвалж: Strait Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.