Ирэх сараас айл өрх, ААН-ийн усны үнэ нэмэгдэнэ

Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын хэрэглэгчдийн цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг шинэчлэн баталжээ.
Тодруулбал, 11 сарын 01-нээс орон сууцын айлуудын хэрэглээний цэвэр усны төлбөр одоо байгаагаасаа 27 мөнгөөр нэмэгдэж нэг литр нь 1.34 төгрөг болжээ. Харин аж ахуйн нэгжүүд цэвэр усны литр тутамд 2.69 төгрөг төлөх аж. Усыг ихээр хэрэглэдэг спирт, архи, пиво, усны үйлдвэр, машин угаалгын газрууд нэг литр ус тутамд 3.56, айл өрх 1.07, аж ахуйн нэгж 2.25 төгрөг төлөх болсон нь одоогийнхоос 20-45 мөнгөөр нэмэгджээ. Харин гэр хорооллын худгуудын усны тариф нэмэгдээгүй буюу литр тутамдаа хоёр төгрөг хэвээр үлджээ.
Энэ талаар Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны Захиргаа, удирдлагын газрын дарга Б.Доржбат “Монгол Улсын Засгийн газар болон АНУ хоорондын Мянганы сорилтын компакт гэрээний дагуу үнэ нэмэхээр шийдвэрлэсэн. Ингэснээр айл өрхүүдийн хувьд усны сарын хэрэглээний төлбөр өмнөхөөсөө 2000-3000 төгрөгөөр нэмэгдэнэ гэж тооцож байна. Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд манайд олон шинэ тоног төхөөрөмж суурилуулж, ус цэвэршүүлэн, дахин ашиглах үйлдвэр зэргийг барьж байгаа тул усны орлого нь зарлагаа нөхөх хэмжээнд байх ёстой гэж гэрээнд тусгасан” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Күй ээ бүүр шулж дуусахгүй юмаа. Нэмлээ нэмлээ л гээд байх юм. Орон сууцанд амьдардаг, төлбөрөө тогтмол төлдөг нь бид нарын буруу юм байхдаа.
Монгол Улсын Засгийн газар болон АНУ хоорондын Мянганы сорилтын компакт гэрээний дагуу үнэ нэмэхээр шийдвэрлэсэн.хэн үнэ-ийг мэдээд байгаа юм бэ?
Дандаа зүгээр хэрэглэх дон чинь улсаа сүйрүүлж байна.Хэрэглэсэн усныхаа үнийг төлж сурцгаа
Үндэсний в�##�ютын ханшаа тогтмол барьж чадахгүй байгаа нь байнга ард иргэдийн эрсдэлд оруулж үнэ өсгөж байдаг ЗАСАГ ТӨРИЙН буруу шил ажиллагаанаас л болдог.Иргэд төлөхгүй гэж огт хэлээгүйг дээрхи тэнэг ойлгодоггүй ээ
naadx chin 1tugrugch xurxguigr nmgdsn bn. Yjch bdsn 1urxiin xeregleend uurchlult barag orxguishde. Manai uls shig unegui shaxuu us uudg xumuus xaana bn mongold bn. Us ixeer xrgldg uildver ugaalgiin gzruuddn mdgdx bx.Us chndmani erdene gd bdg ch xench usaa xemnedgui bgm da.